Tа эх орон руугаа хэзээ буцах гэж байна?
 
Bay Area Mongolian Communiti Association
АМХТ
mongold.mn
www.mongoliaphotogallery.com
shudnii_emneleg
GrandkhaaN
Omega Phone Card

Сайтад зочилсон

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр250
mod_vvisit_counterӨчигдөр611
mod_vvisit_counterЭнэ долоо хоног861
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоног3579
mod_vvisit_counterЭнэ сар3436
mod_vvisit_counterӨнгөрсөн сар15495
mod_vvisit_counterНийт176718

Сайтад холбогдсон

Одоогоор 9 зочин холбогдсон

Шинэ сэтгэгдэлүүд

  • ali ali ni uur uuriin amidral ruugaa yavj baigaamu...
  • Wow. Estoi hoorhon hiij, zov asuudal hondson baina...
  • yunii turuund ta 2rt amjilt xusie zuragnaas xarxad...
  • Bataa Selengee hoyortoo amjilt husey, sain yavaa y...
  • ehner ohin yahaar bolchiboo. za za

Mart dictionary



 
Ойрын ирээдүйд дэлхийн улс орнуудын газрын зураг ямар болох вэ? PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Мягмар, 26-01-2010 16:31

JavaScript is disabled!
To display this content, you need a JavaScript capable browser.


Олон Улсын нэр хүндтэй судалгааны төв TEDGlobal сангаас 2009 оны 7 сарын 23-нд Оксфордын их сургууль дээр зохион байгуулсан "Worldview rethink” буюу “Дэлхийн байдлыг эрэгцүүлэхүй” сэдэвт 10 дахь удаагийн чуулганд Америкийн Энэтхэг гаралтай эрдэмтэн, судлаач Параг Кана ойрын ирээдүйд дэлхийн геополитик хэрхэн өөрчлөгдөж болох талаар шуугиан дэгдээсэн дүгнэлтүүд бүхий сонирхолтой лекцээ уншжээ. Түүний ярианд олонтой онцгойлон дурдагдсан Зүүн Хойд Азийн бүс нутгийн ирээдүй хэтийн төлвийн тухай ярьсан хэсгийг монголын зарим сайтууд хэсэглэн авч (тухайлбал Араатан.ком) монгол хэлээр орчуулан Юу Тубе руу оруулсныг үзээд TED сангийн цахим хуудас руу орж бүрэн бичлэгийг оллоо.

Геополитикийн нэртэй шинжээч түүний үзэж буйгаар бол Орос орны зүүн жигүүрийн хүйтэн ширүүн уур амьсгалтай эзгүй их орон зай ирээдүйд цаг уурын хамгийн тааламжтай, эрдэс баялгын нөөцөөр эрэлт хэрэгцээтэй бүс болох нь зайлшгүй бөгөөд тийш чиглэсэн Хятад гүрний хүчтэй түрлэг нүүдлийн хөлд монгол хэмээх орон дэлхийн картнаас арчигдах! төлөв ажиглагдаж байгаа тухай ярьж байна. Тэрбээр Монгол улсын өнөөгийн бодлого нь Монголиа гэдэг нэрээ Майнe голиа (Mine-golia) буюу Хятадын уул урхайн түшиц бааз болох төлөв рүү явж буйг дурдаад одоогоор Хятад Монголыг эзлээгүй ч худалдаж аваад хэдий нь эхэлсэн болохыг анхааруулжээ.

Өнөөдөр ашиг сонирхолын аваа өгөөгөө булаацалдан зөрчилдөж гадаад эздийн гарын дохиогоор улсынхаа эрх ашгийг уландаа гишгэхэд бэлэн байгаа эрхтэн дархтан, бизнесийн бүлэглэлүүдэд -Тангад улс мөхөөгүй гэдгийг өглөө болгон санаж бай... хэмээн айлдсан эзэн Чингисийн захиасыг америк эрдэмтний энэхүү яриа ахин дахин сануулж байна бус уу. Эд мөнгө байвч эх оронгүй болчихвол уншигч танд ямар санагдаж байна? 

Д.Цэрэндорж

Эх сурвалж: http://blog.ted.com/2009/07/parag_khanna_at.php
Бүрэн видео бичлэгийг үзэх: http://www.ted.com/talks/lang/eng/parag_khanna_maps_the_future_of_countries.html 
Параг Каны имэйл хаяг:  Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү

Параг Каны ярианы текст тойм (English)

 
Таван Цагариг + ЖиМобайл = Ялалт PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Мягмар, 26-01-2010 01:30



Ням гарагт болж өнгөрсөн тэмцээнээс медалгүй хоцорсон Бэй Аэриагийн Монголчуудын хөлбөмбөгийн лигийн хошой аварга Таван Цагариг баг шинэ хувцас захиалан дараагийн тэмцээндээ даацтай сайн оролцохоор бэлтгэл сургуулалтаа базааж байна. Тэднийг Монголын үүрэн телефоны ЖиМобайл корпорац ивээн тэтгэж тоглолтын иж бүрэн хувцас авч өгчээ. Бэй Аэриагийн Монголчуудын лигт тоглодог 8 багууд ихэнх нь дэлхийн хөлбөмбөгийн шилдэг клубийн логотой брэнд хувцасаар гангардаг бол Таван Цагаригийнхан ийнхүү эх орныхоо нэртэй пүүс компанийн логог энгэртээ рекламдсан анхны баг болж талбайд гарах нь. 

Энэ дашрамд дурдхад ЖиМобайл компани гадаадад суугаа монголчууддаа зориулан нээсэн интернэт утасныхаа үйлчилгээг өргөжүүлэн олон төрлийн хөнгөлөлтүүд болон нэмэлт үйлчилгээ зарлаад байгаа тухай мэдээлэлийг
энд дарж эсвэл тус компанийн цахим хуудас руу орж сонирхоорой.
http://gmobile.mn/

 
"Темескал Рейдерс" баг аваргын цом анх удаагаа гардлаа PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Даваа, 25-01-2010 22:48



Бэй Аэриагийн Монголчуудын Хөлбөмбөгийн Зөвлөлөөс (БАМХЗ) Монголын хөлбөмбөгийн холбооны 50 жилийн ойн зориулан зохион байгуулсан тэмцээн өнгөрсөн Ням гарагт өндөрлөлөө. Шигшээ тоглолтонд шалгаран үлдсэн Темескал Рейдерс, Хийморь багууд аваргын цомын төлөө хүч тэнцүү өрсөлдөв. Хоёр баг үндсэн цагтаа гоол оруулж чадаагүй тул өмнө тогтсон дүрмийн дагуу торгуулийн цохилтоос хожлыг шийдэх үед Г.Энх-Амгалан ахлагчтай Темескал Рейдерс багийн тоглогч, хаалагч нар онвчтой бас одтой байж аваргын цом, алтан медалыг анх удаагаа хүртлээ.

Хүрэл медалын төлөө тоглолт Таван Цагариг Хүлэг багуудын хооронд болж ширүүн өрсөлдөснөөс хүчтэй + туршлагатай + мастеруудтай аварга багыг Хүлэг морьд мэт шижигнэсэн залуучууд 4:2 харьцаагаар илүүрхэн хожиж 3-р байр эзлэв. Тэмцээнд нийтдээ 7 баг оролцон тоглосноос:

4-р байрт Таван Цагариг
5-р байрт Андууд
6-р байрт Гарьд
7-р байрт Отгон-Од багууд тус тус шалгарчээ.  

Бэй Аэриагийн монголчуудын хөлбөмбөгийн лигийн хошой аварга, цомын болон нэрэмжит тэмцээний удаа дараагийн аварга Таван Цагариг баг энэ удаа энгэртээ зүүх медалгүй хоцорсон нь нийт баг тамирчдын ур чадвар сэргэн дээшлэж аль ч багтай эн тэнцүү өрсөлдөх хэмжээнд хүрснийг харуулж байна. Монголын хөлбөмбөгийн холбооноос БАМХЗ-ийн ажлыг урамшуулан дэмжиж баяр хүргээд талархалын диплом илгээжээ. Мөн тэмцээнд оролцогч баг тамирчдын зүгээс цас зуданд нэрвэгдсэн малчиддаа туслах хөдөлгөөнийг дэмжин хандив цуглуулж тус аяныг зохион байгуулж байгаа Д.Мөнхбатад гардууллаа. Ийнхүү зүсрэн орсон бороог ч үл ажран зогсох үнэнч хөгжөөн дэмжигчидтэй нэгэн тэмцээн тун сонирхолтой болж өнгөрөв. 




Шигээ тоглолтын ширүүн өрсөлдөөн.


Үзэгчид үүл бороог үл тоон зогсоно.


Хожлын гоол орох агшин


Аваргын цом манайх боллоо.


Мөнгөн медаль ч амархан олдоогүй...


Хүлэг морьд хүрэл медаль зүүцгээв

Зургуудыг үргэлжлүүлэн үзэхийг хүсвэл цааш унших гэдэг дээр дарна уу?

 
Үг, Аяыг Ц.Төмөрчөдөр (Сан Франциско) "Морьтон буурал өвөө" PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Даваа, 25-01-2010 12:22

JavaScript is disabled!
To display this content, you need a JavaScript capable browser.


Монгол хүний сэтгэлд хоногшин мөнхөрсөн "Миний аав адуучин хүн" гэдэг дууг сонсоогүй хүн ховор байхаа. Энэ сайхан дууг зохиогч нь Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан (СТА) Цоггэрэл агсан юм. Аавынхаа мэргэжилийг өвлөн авч мөн СТА болсон хөгжимчин бол Сан Франциско хотноо аж төрж байгаа Цоггэрэлийн Төмөрчөдөр билээ. Удам залгасан урлагын авъяастан маань америкт ажиллаж амьдрахын зэрэгцээ чөлөөт цагаараа урлаг соёлын арга хэмжээнд оролцон уран бүтээлээ туурвисаар яваа. Тэрээр уншигч таны энэ өдрийн амралтанд зориулан өөрөө шүлгийг нь бичиж ая хийсэн "Морьтон буурал өвөө" гэдэг дууныхаа видео найруулгыг толилуулж буйг хүлээн авна уу? "Мушил" продакшны хийсэн энэ клипэнд Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Д.Мөнхбат дуулж Ардын Жүжигчин Жамсранжав агсан тоглосон байна.
    

 
Хандивын аяны эхний ээлжийн дүн гарлаа PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Даваа, 25-01-2010 02:36

JavaScript is disabled!
To display this content, you need a JavaScript capable browser.


Монголд цас зудны гамшигт нэрвэгдсэн малчиддаа туслах хандивын аяныг Бэй Аэриагийн Албани хотын Д.Мөнхбат санаачлан эхлээд долоо хоногийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж Оакланд хотноо БАМХ-ны тэргүүлэгчдийн хамт нэгдсэн дүн гаргалаа. Түүний эх оронч санаачлагыг БАМХ, Кальфорн муж дахь монгол шагайн харвааны товчоо, Америк дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбоо, Монгол эмч нарын Зөвлөл, Сан Франциско хот дахь Еммануел Христийн Монгол Чуулган, Калифорнийн Монголчууд Студи (СМN), Бэй Аэриагийн Монголчуудын Хөлбөмбөгийн Зөвлөл, мөн Сан Франциско, Оакланд, Конкорд, Албани, Аламеда хотноо суугаа хувь хүмүүс дэмжин хувь нэмэрээ оруулсанд гүн талархал илэрхийлье. Эдгээр байгууллага хамт олон, хувь хүмүүсийн сэтгэл шингэсэн энэхүү хандиваар монголд өвс тэжээл хямд үнээр худалдан авч цас зудны хамгийн хүндрэлтэй байгаа цэгт яаралтай хүргэх ажлыг ирж буй долоо хоногтоо багтан зохион байгуулахыг Мөнхбат хариуцан хийх гэж байна.

Биднийг БАМХ-ны байранд цас зудны гамшигт нэрвэгдсэн малчдад хэрхэн туслах талаар ярилцаж суух үед Монголоос хувийн ажлаар ирээд байсан “Космо трейд” компанийн ерөнхий захирал Батбаасан ороод гарсан юм. Тэрээр БАМХ-ны зочдын дурсгалын дэвтэрт – Та бүхнийг хүний нутагт эх орноо гэсэн сайхан санаачлага гарган ярилцаж суугааг чинь ямагт санаж явах болно.. хэмээн бичиж үлдээсэн төдийгүй эхний ээлжинд цугларсан хандиваар авах өвс тэжээлийг Улаанбаатар хотоос 300 км зайд тээвэрлэн хүргэх зардлыг даахаар болж биднийг дэмжиж буйгаа мэдэгдээд явсан. 

Мөн Бямба гарагт Сан Франциско хотоос Амараа, Тамир нар БАМХ-н байранд ирж хандивын ажлыг цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллах талаар тодорхой санал санаачлага гаргаж буйгаа мэдэгдэв. Хандивын ажилд тусалсан Конкордын Баяраадаа баярлалаа. Аливаа хандив тусламж цуглуулах ажил сайн дурын үндсэн дээр тогтсон хугацаанд явагдах учиртай тул эхний элжийн аяныг ийнхүү эцэслэн дүгнэж хэдий хэмжээний өвс тэжээл монголд хаана хэнд хэрхэн хүрсэн талаар сурвалжлага мэдээлэл хийлгэн эргэж мэдэгдэхээр тогтлоо.

Ингээд хамгийн залуу хандивлагч (13 настай) Конкорд хотын Б.Энхтэмүүлэн, Америк шагайн харваач Френсис, Вьетнам залуу Куо Тройн болон нийт хандивлагчдын нэрсийг танилцуулж байна. Та бүхэндээ дахин талархал илэрхийлье!

БАМХолбоо
2010 оны 1 сарын 24 өдөр
Оакланд хот.

Монгол эх оронд маань нөмрөөд байгаа цас зудны бэрхшээлд туслах аянд Америкийн баруун эргийн Сан Франциско Бэй Аэриад аж төрж суугаа Монголчуудаас хандив өргөсөн нэрсийн жагсаалтыг цааш унших гэдэг дээр дарж харна уу?

 
Ардын урлагын "Хөх Тэнгэр" хамтлагийн тоглолтонд урьж байна. PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Баасан, 22-01-2010 16:14

JavaScript is disabled!
To display this content, you need a JavaScript capable browser.


Бэй Аэриагийн монголчууд дундаас төрөн гарсан "Хөх Монгол" нэртэй эстрадын хамтлаг бий. Хоёр жилийн өмнө байгуулагдсан тус хамтлаг урын сангаа аривжуулан хоёр ч цомогоо гаргаад буй билээ. Гэтэл саяхан ардын урлагын авъяастан залуус "Хөх тэнгэр" нэртэй хамтлаг үүсгэн байгуулж анхныхаа тоглолтыг хийхэд бэлэн болсон мэдээ ирлээ. Жил жилийн баяр наадам, тэмдэглэлт өдрүүдэд авъяас билэгээ үзүүлэн оролцож ардынхаа урлаг соёлыг америкийн тайзнаа сурталчилдаг урлагын хэд маань ийнхүү бие даасан анхны тоглолтоо толилуулах гэж байна. Тус хамтлагт бүжигчин Д. Дархижав, Д. Оюунцэцэг, З. Сугармаа, Д. Батзориг, хөөмийчин Л. Өлзийсайхан, уран нугараач Б. Болормаа, Г. Одгэрэл нарын авъяастнууд оржээ.



Газар газрын үндэстэн иргэншин суурьшсан энэ нийгэмд та бид гагцхүү ардын урлаг соёлоороо ялгарч байж үр хүүхэддээ үндэс угсаагаа өвлүүлэн үлдээх учиртай билээ. Эцэг өвгөдийнхөө дээдлэн шүтэж ирсэн номин хөх тэнгэрээр овоглосон тус хамтлагын залуустаа уран бүтээлийн их амжилт хүсэхийн ялдамд урлаг соёлоо дээдэлдэг үзэгч таныг хүрэлцэн ирж сонирхохыг урья.

Experience Mongolia through Dance. Khuh Tenger (Blue Sky)
Show Date: January 31st. 2010
Show time 4:00 pm

Тоглолт болох газрын хаяг: CUE SPACE
1824 9th Street Oakland, CA 94607

Tickets: General Admission $20.00, 12 and under $10.00
Та бүхэн драах хаягаар орж билет авч болох ба захиалгын Discount cod гэдэг хуудсанд damba гэдэг нэрийг оруулж хөнглөлттэй билет захиалаарай.
Tickets can be purchased at
http://www.brownpapertickets.com/event/96328

Бусад мэдээлэлийг: 415.305.7098
http://mongolianhanddance.com

 
Монгол компаниудын ажлын байрны үзэсгэлэн яармагт урьж байна. PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Ням, 17-01-2010 13:27

Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайд Ё. Отгонбаярын АНУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Монголын компани, аж ахуйн нэгжүүд оролцсон Ажлын Байрны үзэсгэлэн яармаг (Job Fair 2010) Америкийн зүүн эргийн Вашингтон ДиСи хотноо, баруун эрэгт Оакланд хотноо дараах хувиарын дагуу тус тус явагдана.

2010 оны 1 сарын 26-ний Мягмар гаригт 20
цагт Virginia мужийн Арлингтон дахь Монгол сургуулийн зааланд, Хаяг: Монгол сургууль, 1601 Wilson Blvd, Arlington, VA 22209 (Вашингтон хотноо зохиогдохоор өмнө зарлагдсан өдөр, цаг өөрчлөгдсөн болохыг анхаарна уу!)

2010 оны 1 сарын 30-ний Бямба гарагт 17 цагт California мужийн Оакланд хотын Ажаа гэгээний төв болон БАМХ-ны байранд, Хаяг: 610 16th Street, Suite # 225, # 216, Oakland, CA 94612 Америкт их дээд сургууль, коллeжид сурч байгаа оюутнууд болон америкт ажиллаж амьдарч байгаа нийт монголчуудаа хүрэлцэн ирж өргөнөөр оролцохыг урьж байна. Оюутан залуус ирэхдээ CV-гээ авч ирнэ үү. Мөн Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү руу имэйлээр илгээж болно.

Америкт анх удаагаа зохиогдож байгаа энэхүү үзэсгэлэн яармагт Монголоос Петровис ХХК, Оюуны Ундраа ХХК, MCS, Unitel ХХК, G Mobile ХХК, Хөтөлийн цемент шохой ХХК, Дархан Таван нуур ХХК, Капитал Групп, Моннис ХХК, Хас Банк зэрэг байгууллагууд оролцох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг Д.Дашдорж 925-548-4112, Ч. Наранцогт 530-848-4206,
Ч. Балжинням 202-262-5542 нараас авна уу.

Хамтран зохион байгуулагчид

Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам,
http://www.mecs.gov.mn/
Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин Сайдын Яам,
http://www.mongolianembassy.us/
МонАме Шинжлэх Ухаан Судалгааны Төв,
http://www.monamescience.org/
Америк дахь Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг,
http://www.ymapusa.org/
Бай Аэриагийн Монголчуудын Холбоо
http://bamca.us
Washington хот орчмийн Монголчуудын Холбоо
http://www.wamca.org/
Washington хот орчмийн Монгол Сургууль
http://www.mongolianschool.com/
Цахим Өртөө Холбоо ТББ
http://www.tsahimurtuu.mn/

 
Эстонийн цагаан баавгайн энэ өдрийн ялалт PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Бямба, 16-01-2010 10:12
 
Монголчууд тархиа ухаж амьдрах цаг болсон PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Д.Наранцогт   
Бямба, 16-01-2010 02:30

Монгол суу ухааны Манукол академийн ерөнхийлөгч физикч, философич, доктор Зулаагийн Бат-Отгонтой уулзаж ярилцлаа. Тэрээр саяхан “Монголчуудын гэгээрэл”, “Чингис хааны гэгээрэл” зэрэг цуврал 5 ботио хэвлүүлэн гаргажээ. Ингээд түүний сонирхолтой яриаг танд хүргэе.

-Та саяхан телевизийн шууд ярилцлаганд орж байхдаа Монголчууд газраа ухаад хэзээ ч баяжихгүй. Тархиа ухаж баяждаг ард түмэн гэж хэлж байсан. Таны яриаг сонсоод УИХ-ын гишүүн Занданшатар “-Монгол толгойг шүтэж амьдарцгаая” гэж уриалж байсан. Энэ тухайгаар яриагаа эхлэх үү?

-Дэлхий гэдэг чинь амьд амьтан. Тэр тусмаа биднийг төрүүлж өсгөсөн ээж минь байгаа юм. Амьд гэдгийг нь бидний өвөг дээдэс батлаж хэлэхдээ 4 жилд нэг удаа амьсгалаа авч гаргадаг гэдэг юм. Энэ нь 2 сарын 29 байгаа юм. Тэгэхээр 4 жилд ганцхан удаа тохиодог 2 сарын 29 онцгой өдөр байгаа биз. Хүмүүс бид хоолгүй, усгүй, агааргүй бол үхнэ. Дэлхий ч бас сансар огторгуйд байгаа гариг эрхэстэй энерги мэдээллийн бодисийн солилцооны холбоосонд оршиж байж өөрийгөө тэтгэж амьд байдаг юм байна. Хүмүүс бид өөрийгөө төрүүлсэн ээжийнхээ хэвлий доторх ус агаар, хоол хүнсийг нь авч солилцуулж боловсруулж амьд байлгадаг эрхтэн системийг нь ашигт малтмал нэрийн дор бүгдийг нь ухаад гаргачихлаа. Алт, мөнгө, зэс, нүүрс...гээд бид мөнгө болгож хараад байгаа энэ ашигт малтмал гэдэг зүйл чинь биднийг төрүүлсэн дэлхий ээжийг сөнөөж байгаа хамгийн ашиггүй зүйл байгаа юм. Хэдэн сая жилийг туулаад монголчууд бид энэ газар шороон дээр оршиж ирэхдээ бидний өвөг дээдэс газар ээжээ нэг ч ухаж сэндийлээгүй. Бидний үеийнхэн мунхаглалын туйлд хүрч тархиа ухаж чадахгүй болсон болохоороо барууныг дуурайж газар шороогоо ухаж амьдрах гэж тэмцэлдэж байна л даа.Дэлхийн бусад ард түмнүүд газраа ухаад баялагаа дуусгачихсан байхад монголчууд хэвээр нь байлгаж байна гэнэ л дээ.

 
“Утгын чимэг Лос Анжелес-2010” уралдаанд урьж байна. PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Д.Бишүүгарам   
Баасан, 15-01-2010 12:12

Лос Анжелесийн Монгол Номын Сангийн нэрэмжит “Утгын чимэг Лос Анжелес-2010” уран уншлагын уралдаан 2010 оны 1 дүгээр сарын 31-нд болно. Монголынхоо  уран зохиолд хайртай, үндэсний өв соёлоо эрхэмлэдэг та бүхнийг урьж байна. Уран уншлагын уралдаанд өгүүллэгийн төрлөөр оролцох бидний бэлтгэсэн  Монголын шилдэг өгүүллэгийн түүврээс өөрийн унших өгүүллэгээ сонгож 2010 оны 1 сарын 25-ны дотор, шүлэг, яруу найргийн төрлөөр оролцох хүмүүс шүлэг, найргийн бүтээлийнхээ нэрийг ирүүлж уралдаан эхлэхээс өмнө бүртгүүлнэ үү.

Уралдааны эхний хэсгийг шилдэг өгүүлэгүүдээ сонсох, дараагийн хэсгийг яруу найргийн цэнгүүн хэлбэрээр зохион байгуулахаар бэлтгэж байна. Эх хэлнийхээ үгээр дүрслэхүйн яруу сайхныг таниулж, уралдаанд тэргүүлсэн хүмүүст Лос Анжелесийн Монгол Номын Сангийн нэрэмжит болон зохион байгуулагчдын шагнал гардуулна.

Мөн энэ үеэр Лос Анжелесийн Монгол номын сангийн номуудаас танилцуулах, Уран зохиол сонирхогчдын бүлгэмтэй болох талаар ярилцах, номын санг арвижуулах хандив цуглуулах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг www.lamgl.com сайтаас үзнэ үү. Уралдаан 1 дүгээр сарын 31-ны  12 pm цагт эхэлнэ.

Хаяг: Лос Анжелесийн Монгол сургууль
4271 W 3rd St., Los Angeles, CA 90020

Зохион байгуулагчид.
Лос Анжелес Орчмын Монголчуудын Холбоо
Лос Анжелесийн Монгол Номын Сан
Лос Анжелесийн Монгол Сургууль

Харилцах утас. 213 568 7142, 323 316 7100, 310 938 8295, 323 836 4546  

 
"Би Монгол эр хүн" PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
Баасан, 15-01-2010 09:32

JavaScript is disabled!
To display this content, you need a JavaScript capable browser.


Амралтын өдрийн ая дууны мэндчилгээ болгон энэхүү дууг Албани хотын Мөнхбат танаа зориулж байна.

Шүлэг Д. Энхтайван, Р. Баярсайхан,
Хөгжим Д. Цэвээнравдан / МУГЗ /
Дуучин. Б. Батболд.

Би- тулганд цойлон дүрэлзэх
хүчит догшин галын дөл
Би-шүлэг тэрлэн шүүрс алдах
омог бардам Монгол эр хүн
Би- халхын сайхан бүсгүйн
харааг булааж хайрыг татсан
Би- сэтгэл сэргээх айзам урсгаж
уяран сагах Монгол эр хүн

Би- нартад хоргодон шуугих
хялмаат ширүүн шуурганы ширхэг
Би- дууг аялан сэтгэл тайтгарч
шуранхай хадаах Монгол эр хүн
Би- сэтгэлийн сайхнаар ханиа дээдэлж
халамжаа бүхэнд харамгүй хайрлах
Би- халуун сэтгэл, энэхэн биеээ
бусдад зориулах Монгол эр хүн

Би- хээрийн салхинд ариуссан
энгэрийн ганцхан модны навч
Би- энхрий нутгаа бусдаас харамлаж
дээшээ огших Монгол эр хүн
Би- аргалын утааг үнэрлэж
ангир уургаа залгилж өссөн
Би- тэнгэртээ сүслэн наранд залбирах
хөх толботой Монгол эр хүн

Би- дэлхийд тааваар амьдрах
дээдэс заяат Монгол эр хүн
Би- дээлээ бүсэлж хөөрөг зөрүүлэх
дээшээ хиймортой Монгол эр хүн
Би- морин дэл дээр дарцаглан
Монголоо гээд цээжээ дэлдээд
Би- морьтон ардын удам залгах
уурга сунгах Монгол эр хүн

Би морин дэлдээр дарцаглан
Монголоо гээд цээжээ дэлдээд
Би талцалгүй Монголынхоо төлөө тэмцсэн
өвгөдийнхөө зарлигтай Монгол эр хүн дээ

 
Цас зуданд зутарсан малчиддаа тусалцгаая! PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Пүрэв, 14-01-2010 18:59

Шинэ он гарсаар хүйтний эрч чангарч байгал дэлхий хатуурхан улс оронд маань цас зудны гамшиг хот хөдөөгүй нүүрлээд өвөлжилт хүндэрч байгаа билээ. Ялангуяа хөдөө орон нутагт зам харгуй цасанд хаагдаж өвс тэжээлгүйгээс мал сүрэг бөөнөөрөө хоргодон хүнд нөхцөлд хүн малгүй зутран гамшигийн байдалд хүрсэн тул малчиддаа бүх талаар туслах хөдөлгөөн өрнөж албан байгууллага, хамт олон, хувь хүмүүс нэгдэж эхлэлээ.

Бэй Аэриад барилгын засвар үйлчилгээний чиглэлээр ажилладаг Мөнхбат тэргүүтэй залуус эх орноо гэсэн эрхэм сэтгэлээр санаачлага гарган цас зуданд нэрвэгдсэн малчиддаа туслах хандивын аяныг Америкийн баруун эргээс эхлүүлж байна. Энэ ажлыг Кальфорн муж дахь Монгол шагайн товчооны хамт олон хамгийн түрүүнд дэмжиж бүх талаар туслахаа илэрхийлээд байгаа бөгөөд цаашид хувь хүмүүс, байгууллага, хамт олон өргөнөөр хамрагдах төлөвтэй байна.

Ингээд Сан Франциско, Оакланд, Конкорд, Валнут Грийк, Аламеда, Албани зэрэг дагуул хотуудад амьдран суугаа монгол иргэдээсээ зуданд нэрвэгдсэн малчидад туслах хандив цуглуулан нэгтгэхээр дараах зохион байгуулалтыг хийжээ.

Иймд дээрх хотноо суугаа монголчууд маань айл хөрш, ах дүү, анд нөхөд, хамаатан саднаараа нэгдэн нэмэр хандиваа цуглуулж дараах хүмүүст бүртгүүлэн тушаана уу? Хандивийн мэдээлэлийг өдөр тутам www.zamdaan.com болон http://bamca.us веб сайтууд дээр нийтлэх бөгөөд нийт хандивийг эцэслэн нэгтгээд Монголд хаана хэнд хэрхэн хүргэх талаар нээлттэй хэлэлцэн шийднэ.

Сан Франциско хот
Хэн хариуцах: Норов
Утас: (415) 370 0408

Оакланд, Аламеда, Албани хотууд
Хэн хариуцах: Мөнхбат
Утас: (415) 573 9475

Конкорд, Валнур Грийк хот
Хэн хариуцах: Баяраа
Утас: (925) 788 8791
  
Мөнгөн хандивийн хэмжээ хэд ч байж болох бөгөөд энэ үйл ажиллагаатай холбогдох санал хүсэлтээ дарах утсаар холбогдон өгөөрэй. Анхаарал хандуулсан танд баярлалаа!

Утас: (415) 573 9475 Мөнхбаттай ярих
имэйл:
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү

 
Америкийн Монголчуудын аварга шалгаруулах тэмцээн болно. PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Болдсүх   
Даваа, 11-01-2010 12:15

АНУ-д ажиллаж, амьдарч буй нийт монголчуудын дунд жил бүр уламжлал болон зохиогддог хөл бөмбөгийн аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээн Калифорни мужийн Сан Франциско Бэй Аэриад анх удаагаа 2010 оны 5 сарын 29-нөөс 31-ны өдрүүдэд зохиогдох гэж байна.

Удахгүй зочид буудал, тэмцээн болох талбайн хаяг тодорхой болно. Америкт амьдарч буй их олон монголчуудыг нэг дор цуглах боломж олгодгоороо тэмцээн маань онцлог бөгөөд энэ үеэр өөрийн бизнес, үйлчилгээгээ сурталчилах, ивээн тэтгэх хамтран ажиллах сонирхолтой иргэд, аж ахуйн нэгжүүдийг урьж байна. Тэмцээнтэй холбоотой асуудлаар бидэнд чөлөөтэй хандана уу.

Дэлгэрэнгүй хөтөлбөр болон бусад мэдээллийг http://www.bayareamongoliansoccer.com site-хүлээн авна уу.

БАМХЗ, Сан Франциско 2010 тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсэг

                                                                                                    

 
Шүдний эмнэлгийн хямдралтай хөтөлбөрт хамрагдана уу? PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Лхагва, 06-01-2010 14:41
Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-наас явуулж буй “ШҮД ЭРҮҮЛ БОЛ БИЕ ЭРҮҮЛ” хөтөлбөрийн дагуу Бэй Аэриагийн Монголчуудад зориулан дараах хөнгөлөлттэй үнэ бүхий үйлчилгээг санал болгож байна.  

Том хүн болон хүүхдүүдэд
$300 үнэлгээнд багтах ерөнхий үзлэг, рентген зураг, зөвлөгөөг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ! мөн $140 өртөгтэй шүд цэвэрлэх, өнгөлөх үйлчилгээг $50-оор хийж байна
 

Үзлэгийн цаг: 1 сарын 7-оос 3 сарын 7-ны хооронд Сан Франциско хотноо Alemany Dental шүдний эмнэлэг дээр явагдаж байна. Манай хямдралтай үйлчилгээ бүхий тус хөтөлбөр зөвхөн дээр дурдсан хугацаанд үйлчлэх тул та бүхэн яаралтай хамрагдан үйлчлүүлээрэй. 

Үзлэгийн цаг авах болон бусад дэлгэрэнгүй мэдээлэлийг
Монгол хэлээр (415) 724-3989 утсаар Зулаатай ярих
Англи хэлээр (650) 997 3317 тоот утсаар холбоо барина уу? 

Хаяг: 3911 Alemany blvd, Suite.1002,
San Francisco CA 94132
 
Веб хаяг: www.AlemanyDental.com

 

 
Монгол хэлний гарын авалга шинэ ном гарчээ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Лхагва, 06-01-2010 14:06
Америкт ажиллаж суралцаж байгаа монголчууд маань нийтлэл тэмдэглэл, уран зохиол өгүүллэг, яруу найраг гээд бүх л сэдвээр бичиж туурвин эмхэтгэн хэвлүүлж гаргасаар байна. Үүний зэрэгцээ мэргэжилийн болон судалгаа шинжилгээний бүтээлүүд монгол англи хэлээр цөөнгүй хэвлэгддэг болжээ.

Саяхан Дэнвер хотноо суугаа Баатарсүхийн ХАТАНТУУЛ бүсгүй Монгол хэл сурахаар судлаж байгаа англи хэлтэй хүмүүст зориулан Mongolian Grammar Textbook гэдэг гарын авалга хэвлүүлсэн байна. Америкт төрж өссөн унаган англи хэлтэй монгол хүүхэд залууст ч хэрэгцээтэй уг номыг монголчууд төвлөрөн суугдаг хотууд дахь монгол сургууль, монгол хэл, түүх судлалтай их дээд сургуулиудад тараан илгээсэн төдийгүй интернэтээр amazon.com дээр худалдаалж эхлээд байна.

Энд дарж худалдан авахаар захилаж болох ба монгол хэл сонирхон судлаж байгаа америк найз нөхдөдөө уг номыг санал болгоорой.

Мөн зохиогчтой харилхцахыг хүсвэл имэйл хаяг: Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү

 
"ДЭЭЖИС" цагаан сарын тусгай захиалга авч эхлэлээ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Ням, 03-01-2010 00:00
Бэй Аэриагийн Монголчууд "ДЭЭЖИС" хэмээх шошготой бүтээгдэхүүнийг сайтар мэддэг болсон. Ноднин жил байгуулагдсан тус нарийн боовны цехийг Болороо бүсгүй гэр бүлийнхээ хамт ажиллуулдаг юм. Монголчуудынхаа дунд зохиогддог арга хэмжээний үеэр DEEJIS BAKERY гэсэн хаягтай малгай хантаазаа өмсөөд цэвэрхэн савласан бүтээгдхүүнийхээ дээжийг худалдаалж зогсдог ажилсаг шаламгай энэ бүсгүй олон нэр төрлийн тоорт, амтат нарийн боов хийж гаршжээ. Эд саяхан сар шинийн баярт зориулан тавгийн идээ, бүх төрлийн еэвэн, амтат тоортын тусгай захиалга авч эхэлжээ. Мөн таны захиалгын дагуу төрсөн өдрийн баярын тоорт бусад амттанг шуурхай бэлтгэн хүргэж өгч үйлчилж байна.

Хамгийн сайн амтанг ДЭЭЖИС-ээс...
Утас: (510) 332 4910
Email: Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү
 
Дэлгэрэнгүй...
«ЭхлэлӨмнөх12345678910ДараагийнТөгсгөл»