Tа эх орон руугаа хэзээ буцах гэж байна?
 
Bay Area Mongolian Communiti Association
АМХТ
mongold.mn
www.mongoliaphotogallery.com
shudnii_emneleg
GrandkhaaN
Omega Phone Card

Сайтад зочилсон

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр272
mod_vvisit_counterӨчигдөр611
mod_vvisit_counterЭнэ долоо хоног883
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоног3579
mod_vvisit_counterЭнэ сар3458
mod_vvisit_counterӨнгөрсөн сар15495
mod_vvisit_counterНийт176740

Сайтад холбогдсон

Одоогоор 13 зочин холбогдсон

Шинэ сэтгэгдэлүүд

  • ali ali ni uur uuriin amidral ruugaa yavj baigaamu...
  • Wow. Estoi hoorhon hiij, zov asuudal hondson baina...
  • yunii turuund ta 2rt amjilt xusie zuragnaas xarxad...
  • Bataa Selengee hoyortoo amjilt husey, sain yavaa y...
  • ehner ohin yahaar bolchiboo. za za

Mart dictionary



 
Монгол эмч нарын хамтарсан үзлэг амжилттай боллоо PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Г.Батцэцэг   
Даваа, 12-10-2009 10:36

Америк дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбоо (АДМЭХ)-ны дэргэдэх Монгол эмч нарын салбар зөвлөлийн гишүүн эмч нарын хамтарсан үзлэг 2009 оны 10 сарын 4-нд АДМЭХ-ны байранд амжилттай зохион байгуулагдлаа. Зүрх судасны эмгэг, эх барих-эмэгтэйчүүд, дотор, хүүхдийн эмгэг, дотоод шүүрэл, уушигны эмгэг, арьс гоо засал, уламжлалт эмчилгээ, чих хамар хоолойн чиглэлүүдээр нарийн мэргэжлийн эмч нарын хийсэн үзлэгт San Francisco, Concord, Alameda, Albany, Walnut Creek зэрэг хотуудад ажиллаж амьдарч байгаа нийт 30 гаруй хүн ирж хамрагдав.

Эмч нарын үзлэгээс олсон орлогын тодорхой хувийг АДМЭХ-оос санаачлан зохион байгуулж байгаа Монгол руу хүргүүлэх тусламжын үйл ажиллагаанд хандивлаад байна. Энэ бол Төв аймгийн Батсүмбэр сум дахь ахмадын асрамжын газарт амьдарч байгаа хүмүүст туслах хандив юм. Мөнгөн тусламжаас гадна дулаан хувцас болон бусад эд материалын олон төрлийн тусламж авчирч өгч байлаа.

 
Эсийн доторхи эрдэнэсийн авдрыг судлагч PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Д.Цэрэнбат   
Мягмар, 06-10-2009 07:06

Онолт бид хоёр оюутан насны андууд. 20-иод жилийн өмнө оюутны байрны нүргээн дунд танилцаж, коридорт барилдаж байрны командатад үе үе аашлууланхан явж. Өвөрхангайн хүү тэрээр МУИС-ийн математикийн ангид надаас хоёр жилийн доор. Төгссөөр бараг сураг тасраад байсан бид хэдхэн жилийн өмнөөс Цахим өртөөгөөр бие биенээ эргэн олж мэндийн захиа шидэлцэхээс төдийлөн хэтрэхгүй явсан юм. Испанийн Сэвиллад PhD хийж байна,  Финландад ажиллаж байна гэдгээс өөр олон зүйл ч мань хүн эс ярина. Ер даруухан эр. Харин андынхаа юу хийж бүтээж явааг интернетээс л чухам олж мэдээд энэхүү ярилцлагыг авах сэдэл үүсэв. Түүний судалж шинжилж буй сэдэв чиглэл нь шинэхэн, хэллэг үг нь жир хүний чихэнд төдийлөн дасал бус болохоор тайлбар нэхэн байж яриагаа эхэллээ.

Саяхан таныг Plectix BioSystems-ийн CelluciFest-ийн Cellucidate’s загварчлалын анхны уралдааны нэгэн шагналыг өөрийн ажилаараа хүртсэнийг сонслоо. Баяр хүргэе. Энэ чухам ямар учиртай байгуулласагаас ямар ажил хийсэн хүнд юун шагнал гардуулав аа. Нэг сайхан жирийн хүнд ойлгогдохоор тайлбарлаад өгөөч хө 

За их баярлалаа. Та өөрөө математикч хүн ижил мэрэгжилтэй намайгаа ойлгогдхуйцаар тайлбарлана шүү хө гээд урьдчилаад анхааруулчихаар одоо яадаг юм билээ. Эхлээд бага зэрэг оршил ярьж тайлбарладаг юм билүү. Биотехнологи, нанотехнологийн суурь судалгаа нь эс доторх молекулийн бүтэц, тэнд явагдаж буй урвал, процессийг лабораторын (vivo) туршилтын болон компьютер загварчлалын (vitro) хосолсон аргаар хийгдэж байна л даа. Лабораторийн туршилт өртөг өндөртэй, хугацаа их шаардах тул, био-туршилтийн өгөгдлүүдээ компьютерт загварчилан боловсруулах, турших арга түгээмэл байдаг. Гэсэн хэдий ч эсийн тэр асар их өгөгдөл, мэдээлэл, нарийн процессийг тэр бүр дууриалган загварчилах математик арга, түүнийг бодох компьютерийн техникийн боломж хязгаарлагдмал юм. Ийм бэрхшээлүүдийг гэтлэх арга замуудыг хайсаар байгаагаас саяхан Харвардын их сургууль, Эдинбургийн их сургуулийн хэсэг эрдэмтэд эсийн сигнал дамжуулах процессийг компьютерт загварчлах нэгэн шийдэлийн математик онолыг  боловсруулсан байна. Энэхүү арга нь нилээд найдвар төрүүлж, эрдэмтэн судлаачдын төдийгүй биотехнологийн компануудын сонирхолыг ихээхэн татаад байгаа юм байна. Тэгээд энэхүү онолыг бодит байдалд хэрэгжүүлэх зорилготой компьютерийн системийг АНУ-ын Плектикс Биосистемс гэдэг компани хийгээд дуусах шатандаа орж байгаа юм билээ.  Плектиксээс уг системийг ашиглан биопроцессийг загварчлах уралдааныг 2009 оны 3 сард зарлаад 9 сард шалгаруулалтын үр дүнг нь зарласан юм. Уралдааны болзол нь энэхүү компьютерийн системийн давуу талыг харуулсан, урьд өмнө нь хийгдэж байгаагүй биологийн процессийн шинэ бөгөөд чухал загвар байх гэх мэт байсан бөгөөд эрдэм шинжилгээний, инновацийн, боловсрлын чиглэлтэй гэсэн 3 ангилалд тус бүр нэг хүнийг шалгаруулсан. Миний бие гурав дахь ангиллын тэргүүн байрын шагналыг хүртэхээр болсон тухай Плектиксээс мэдэгдсэн. Ийм л учиртай юм.

 
Морин Хуур PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Л.Гантөмөр   
Даваа, 05-10-2009 18:03
 

Дэлгэрэнгүйг үүн дээр дарж үзнэ үү?

 
Шинэ жилийн "Америк бэлэгтэй" ачаагаа илгээх цаг боллоо PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Даваа, 05-10-2009 14:15
Шинэ жилийн баярын өмнө Монголд очих манай ээлжит контейнер 10/18/09-нд Оакландын боомтоос хөдлөх тул та бүхэн хайрцагаа дараах утсаар холбогдон авч ачаа бараагаа бэлтгээрэй. 
Сан Францискод:
 415-933-1999, 415-831-4736 Цэнгэлтэй ярих
Оакландад: 
510-610-0184, 510-444-1281 Нараатай ярих
Валнут Грийкт: 925-482-4760 Оюунаатай ярих

50 х 50 х 50 хэмжээтэй хайрцаг ачаа явуулах үнэ $45.00 бөгөөд түүнээс их бага овор хэмжээтэй ачааг үнэ тохирч дараах хаягаар хүлээн авч эхлэлээ. 
Сан Франциско хотод өдөр бүрийн 18-22 цагийн хооронд 10 сарын 18-ны өдрийг дуустал хүлээн авна.
Хаяг: 
755 17 th Аve, San Francisco, CA 94121, Утас: 415-933-1999, 415-831-4736
Оакланд хотод 
10 сарын 18-ны Ням гарагт 18-23 цагийн хооронд хүлээн авна.
Хаяг: 
1553 Alice Street, Oakland, CA 94611, Утас: 510-610-0184, 510-444-1281
Валнут Грийк, Конкорд, Плесант хилл хотод ачаагаа 10 сарын 17 өдрийг дуустал дараах утсаар холбогдон өгөөрэй. Утас: 925-482-4760/ 510-384-5500

Таны ачаа 12 сарын 15-ны дотор Монголд очих бөгөөд АngloFreight Компанийн албан байранд тараагдах болно. Утас: 9909-0243, 9620-7811 

Хэрэв танд нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол 
510-384-5500 тоот утсаар холбогдоорой?
Та бүхэнд найдвартай баталгаатай үйлчилгээг байнга санал болгож байна.
Манайхаар үйлчлүүлсэн танд маш их баярлалаа!

AngloFreight Co.Ltd
http://www.uscargo.mn

 

     
 
Ачлалт 21 дарь эхийн залбирал" буюу "Дарь эхийн мандал шива" хурна. PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Д.Баасандорж   
Даваа, 05-10-2009 12:39
Сакраменто хотноо байрладаг ЗАНАБАЗАР төв бурхны шашины сургаал номыг сүсэгтэн олон нийтэд тайлбарлан таниулах цуврал хурал номын үйлс эрхлэн явуулж байгаа билээ. Энэ удаа бид ээлжит буяны хурлаа 10 сарын 11 Ням гарагт 2:00 PM цагаас Оакланд хот дахь Ажаа гэгээний төв дээр хурах гэж байна. Хурлын үеэр Дамчаабазар ламтан “Бясалгал үйлдэх зан үйл”-ийн талаар сургаал айлдаж дараа нь "Ачлалт 21 дарь эхийн залбирал" буюу "Дарь эхийн мандал шива" хурна.  

"Дарь эхийн мандал шива" хурал нь судар тарнийн ёсны дагуу Ногоон дарь эх бурханыг урин залж өөрт тохиож болох найман муу зүйлийн хорлолыг дарж учралт сайн үйлийг даатган залбирсан буяны хурал юм. Хуралд уншигдах судрыг монгол крилл үсгэнд буулгаж хүрэлцэн ирсэн сүсэгтнүүдээд даган уншихад хүрэлцэхээр хэвлэн бэлтгэлээ. Хуралд ирэхдээ бурханд өргөх идээтэй ирээрэй.  

Хурал болох газрын хаяг: Ажаа гэгээний төв
610 16th Street and Jefferson St.Oakland, CA 94612  

Бурхан Шашины ЗАНАБАЗАР төв

Холбоо барих утас:  916-752-5771, 916-752-5771.

Замдааны тодруулга: Тус төвийн ламтан Дамчаабазар, Баасандорж нар нь Энэтхэг Жагарын орноо бурхны шашины сургуулд олон жил шавилан сууж шашины гүн ухаанаар зэрэг дэвд хүрсэн манай номтой чадалтай залуучууд билээ. Харийн нутагт ажиллаж амьдарч суугаа монголчуудынхаа зовлон жаргалыг байнга хуваалцаж тус дэм болж байдагт гүнээ талархаж явдагаа энэ дашрамд илэрхийлье. Монголчуудынхаа сэтгэл санааг ариусган буян хишигээ дэлгэрүүлж яваа бурхны үнэнч шавь нарын буян номын гэгээн үйлс улам аривжих болтугай!
 
Монголын график дизайнер гэр бүлийн бүтээл дэлхийн тэмцээнд тэргүүлэв PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Бямба, 03-10-2009 11:07

Компьтерийн график дизайны ихэнх программ хангамж Адобе хэмээх компанийн нэр логотой байдаг. Кальфорнын алдарт Цахиурын хөндийн Сан Хосе хотноо төвлөрдөг дэлхийд алдартай тус компанийн бүтээгдхүүнээс хамгийн нэрд гарсан программ бол Фотошоп (Photshop) гэдгийг манайхан андахгүй болов уу. Энэ программ дэлхийн дизайн урлангийн мастеруудын компютерийн дэлгэцнээ өдөр шөнөгүй нээлттэй байж чөлөө завгүй ажиллан чөтгөр ч гайхмаар уран нарийн шийдлүүдийг бэлтгэж байдаг билээ. Жил бүр Адобе компани Фотошоп хэрэглэгчдийнхээ дунд компютерийн урлан дизайны бүх төрлөөр уран бүтээлийн уралдаан зарлаж таван тивийн улс орноос ур ухаанаа сорихоор мэргэжилтнүүд Америкт хуран цугларч өрсөлдөөд уулзан холбогддог уламжлалтай юм байна. Энэ жилийн 15 дахь удаагийн уулзалт чуулган Лас Вегас хотын алдарт "Мандалай Бэй Ресорт" зочид буудалд 10 сарын 1-3 өдрүүдэд явагдлаа. http://www.photoshopworld.com

Охай мужийн Акрон хотноо ажиллаж амьдардаг авъяаслаг зураач, график дизайны мэргэжилтэн залуу Чулуунбатын ГАНБОЛД тэмцээний эхний өдөр график дизайны 7 төрлөөр тив дэлхийн хамгийн олон мэргэжилтэнүүд өрсөлдсөн (1000 орчим) сүүпер уралдаанд оролцож Фото зургийн эвлүүлэг (Photo Montage) төрөлд тэргүүн байр эзэлсэн сайхан мэдээ ирээд байна. Дараах хаягаар орж тэмцээнд түрүүлсэн бүтээлүүд болон бусад мэдээлэлтэй танилцана уу? http://www.photoshopworld.com/guru/winners.html 

Мөн өнөөдөр Бямба гарагт үргэлжлэн явгадсан iStokcphoto компанийн нэрэмжит Фотошопын урлан дизайны салбар тэмцээнд Монголын авъяаслаг зураач бүсгүй Гомбожавын ДАРИА бас тун ажилттай оролцож "
Photoshop artist" төрөлд 200 гаруй мэргэжилтнүүдээс шалгаран тэргүүн байр эзэлж дэлхийн дизайн урлангийн дэвжээнд Монголынхоо нэрийг гаргалаа.
Энэ дашрамд дурдхад авъяаслаг зураач дизайнер залуу гэр бүлийн хоёр маань "Yahoo" группийн салбар компанид мэргэжилээрээ хамт ажилладаг бөгөөд Ч.Ганболдын гараа гарган урлаж монгол ухаан шийдэл шигтгэсэн “Дариганга хийцтэй” веб сайт, дизайны өдий төдий бүтээлийг та бүхэн андахгүй мэдэх билээ. www.ganbold.com

Өнөөдөр өндөрлөж байгаа уг чуулганы завсарлагаар Шведийн телевиз манай хоёрыг зориуд зорин эрж олоод ярилцлага авсан гэнэ. Адобын тусгай шагнал Wacom компанийн сүүлийн үеийн бүтээл болох комьпютерийн график зургийн суурь "Cintiq 21UX" (Ч.Ганболдын шагнал), iStockphoto компанийн шагнал хамгийн сүүлийн загварын "Canon D7" Mark III мэргэжилийн фото аппарат аваад баяр хөөртэй Лас Вегасаас буцаж байгаа авъяаслаг хоёр залуудаа америкийн монголчуудаа төлөөлөн баяр хүргэж ур ухааны улам их амжилт амьдралд нь аз жаргал хүсэн ерөөж байна.

Д.Цэрэндорж

 
Бразилын Рио де Жанейро хүрэх нислэг ямар үнэтэй вэ? PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Баасан, 02-10-2009 15:19


Данийн нийслэл Копенхаген хот өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. Учир нь энд болсон Олон Улсын Олимпийн Хорооны 121 дугаар чуулганаар 2016 оны Олимпийн тоглолтыг зохион байгуулах хотын нэрийг тодруулан зарлаж бүрэн эрх олгох учиртай.

Санал хураалтыг ОУОХ-ны тусгай комиссын үнэлгээ, ОУОХ-ны 115 гишүүдийн нууц саналыг үндэслэн явуулав. Чуулганд манай улсаас ОУОХ-ны олон жилийн тэргүүлэгч гишүүн С.Магван гуай, МҮОХ-ны н.б.дарга Ж.Отгонцагаан, МССХ-ны дэд ерөнхийлөгч Б.Отгонбаатар нар оролцож байгаа бөгөөд манай Олимпийн “өвөө” нас дээр гарч хүндэт гишүүний мандат авсан тул санал өгөх эрхгүй болсон нь харамсалтай.

Хүн төрөлхтөний спортын их баяр наадмыг хөрсөн дээрээ зохион явуулахын төлөө Ази тивээс Японы нийслэл Токио, Европын нэгэн сувд болсон Испанийн Мадрид, Өмнөд Америкийг төлөөлж Бразилын Рио де Жанейро, Төв Америкаас Чикаго хотууд шалгаран Копенхаген хотноо АНУ-ын ерөнхийлөгч, Японы ерөнхий сайд, Испанийн хаан, Бразилын ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж санал хураалтын эцсийн дүнг сонслоо.

Эхний үед шөвгийн дөрвөөс Олимпийн наадмыг дөрвөн удаа явуулсан их гүрний төлөөлөл Чикаго хот хамгийн цөөн буюу 18 санал авч хасагдлаа. Ингээд 1940 он 1964 онуудад зуны Олипийн их наадмыг зохион явуулж байсан Токио 22 саналаар, 1992 онд зуны
XXV наадам авч байсан Испани улсын Мадрид 28 саналаар, Өмнөд Америк тивийн найдвар Рио де Жанейро 26 саналаар үлдлээ. Дараачийн шатанд Рио 46 санал, Мадрид 29 саналаар тунасан бол Токио 26 санал цуглуулж Наран улсынхаа тэнгэрт Олимпийн туг залах боломжоо алдав. 

Эцсийн санал хураалтыг цаг хүрэхгүй хугацаанд авч ялсан хотын нэрийг ёслол төгөлдөр зарлахад Бразилын РИО ДЕ ЖАНЕЙРО 66!!! саналаар торолгүй тодрон зуны ХХХI дахь Олимпийн наадмыг өлгийдөн авахаар шалгарлаа. Олимпийн их наадам ийнхүү Өмнөд Америк тивд анх удаагаа үзэсгэлэнт эргийн Рио хотноо явагдах боллоо. Сүүлчийн өрсөлдөөнд Испанийн Мадрид 32 санал авчээ.

Аргагүй ч юм даа, нийтдээ 29 удаа зохиогдоод буй хүн төрөлхтний спортын их наадам Төв Америк, Европ, Ази, Австрал тивийн 22 оронд явагдаж ирсэн түүхтэй бөгөөд 2012 онд Буурал Европын будант Албионы нийслэлд бас болох гэж байна. Өмнөд Америкийн орнууд дотроос 160 сая хүнтэй Бразил улс зөвхөн алаг бөмбөгийн алдартнууд төдийгүй эдийн засаг, дэд бүтэцээрээ олимпийн наадaм xийх хэмжээний орон мөн билээ. Тэгээд ч цар хүрээгээрээ олимпийн дараа ордог дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн 2014 онд Риод болох гэж байгаа нь хоёр жилийн дараа хийх олимпийн барилга байгууламж, байр талбай гээд ихэнх асуудлыг шийдхэд дөхөмтэй болно.

Америкийн хотуудын анхны шалгаруулалтанд баруун эргээс Бэй Аэриагийн Сан Франциско хот маань зүүн эргийн Нью Йорк, төвийн Чикаго хотуудтай өрсөлдөөд ялагдаж байв. 2007 онд зарласан дэлхийн шалгаруулалтанд анх долоон хот нэрээ дэвшүүлснээс Азарбаджаны Баку “арай л болоогүй” байгаагаа мэдэрч Азийн спортын наадмыг зохиож байсан туршлагатай Катарын Доха, алтан тодотголт Чехийн Праг хотууд эхний даваанд “мултарсан” билээ.

Баярласандаа байн байн нулимсаа арчих ерөнхийлөгч Да Силва, багтарсандаа чимээгүй дөмбийх хаан Хуан Карлос, дорнын хүний дотор ухаан гарган бөхөлзөх Ерөнхий сайд Юкио Хатояма, “-Би юу хийчихвээ...” гэдэг шиг битүүхэн шаналах ерөнхийлөгч Обама нарын царайг хамтад нь дэлхий ертөнц өнөөдөр догдлон харлаа.



ОУОХ-ны хүндэт гишүүн С.Магван АНУ-ын ерөнхийлөгч М.Обама, Бразилын ерөнхийлөгч Лула да Силва нартай уулзав. (Ж.Отгонцагааны авсан фото)

Хэрэв Чикаго шалгарсан бол тэндхийн монголчууд маань Олимпийн тоглолтыг байрныхаа тагтан дээрээс үзэж суух төлөвлөгөө зохиож суусан болов уу. Спортын сэтгүүлчдийн хувьд одоо Протугал хэлийг шамдан сурах хөдөлгөөн өрнөх нь лав. Хоёрхон жилийн зайтай болох хүн төрөлхтний спортын их наадмыг өмнөд америкийн үзэсгэлэнт сайхан хотод ойр ойрхон очоод үзэх хүсэл тэмүүлэлгүй хэн байх билээ. “Таван Цагариг” сонины Америк дахь тусгай сурвалжлагч бразилын үнэнч монгол фэнүүдийн нэг “Зико” Түвшээдээ баяр хүргэхийн хамт По хэлний толь хармаалж явах цаг болсныг сануулая
!
 
Нэрээ дэвшүүлсэн хот болгоны бэлтгэсэн нөр их ажил Олимпийн тосгон барилга байгууламжийн зураг төсөл танилцуулга тун сонирхолтой юм байна. Уншигч та дараах хаягаар орж сонирхоорой.

Official websites of candidate cities :
 

http://www.chicago2016.org
http://www.tokyo2016.or.jp
http://www.rio2016.org.br
http://www.madrid2016.es

Д.Цэрэндорж
Сан Франциско
 
Сонирхогчдын сумогийн Америк тэмцээн PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Мягмар, 29-09-2009 14:41
Лос Анжелес. 2009.9.26

Өнгөрсөн Бямба гарагт Америкийн аварга шалгаруулах бас нэгэн тэмцээн Лос Анжелес хотноо боллоо. US Sumo Open 2009 буюу сонирхогчдын сумо бөхийн 2009 оны Америкийн аварга шалгаруулах нээлттэй!!! тэмцээнд энэ жил нутгийн бөхчүүдээс гадна Тажикстан, Тонго, Монголын сумочид хүч үзжээ. Манайхнаас сонирхогчдын сумогийн дэлхийн хошой аварга Уламбаярын Бямбажав +115
кг болон үнэмлэхүй жинд түрүүлж, энэ тэмцээний хошой аварга Алагдаагийн Эрдэнэбилэг дунд жинд (-115 кг) аваргын алт, үнэмлэхүй жинд хүрэл, Даваадалайн Баянбат дунд жинд мөнгөн медал тус тус хүртэцгээв.
Лос Анжелес хотноо суурин суугаа манай хэдэн бөхчүүд улсынхаа нэрийг төлөөлдөг уламжлалаа тав дахь жилдээ тасалсангүй. Ингэж хэлэх учир бас бий.

Нэрэн дээрээ нээлттэй гэсэн тодотголтой ч нидэр дээрээ хаалттай энэ тэмцээнд баг тамирчдаа илгээх орон улсын тоо, очоод үзэх сонирхогчдын хүрээ жилээс жилд хумигдаж байгаад зохион байгуулагч орон нь өөрөө зохих хувь нэмэрээ оруулдаг гэмээр байна. Таван жилийн өмнө тухайн үедээ сонирхогчдын сумогоор дэлхийд тэргүүлсэн хүчтэй баг монголоос ирж оролцохоор мэдүүлсэн боловч виз олгоогүй тул дахиж дараалалд зогсоогүй гэнэ лээ. Ганц манайх ч биш сумо бөхөөр гайгүй хэдэн орны бөхчүүд л Америкийн виз хэмээх айхтар мэхэнд унаад хоцордог нь хэвээр. Уг нь нээлттэй тэмцээн юм бол оролцох хүсэлтэйд нь welcome to America гээд барилдах бөхчүүдийнх нь backround гэгчийг шалгахад бүгдээрээ л тэмцээн дуусангуут тэнэж алга болоод үлдчихээр хүмүүс байдаг юм байх даа.

Цагтаа чөлөөт, жюдо, үндэсний бөхөөр ноцолдож явсан Лос Анжелес хотноо суугаа ахмад хэдэн бөхчүүд маань энэ тэмцээнд цаг заваа зохицуулан оролцоод хамаг алтыг хамдаг ч сонирхогчдын спорт гэдэг сонин шалтгааны улмаас шагнал урамшил нь ахидаггүй нэгэн хэмийн тулаанаас цаашдаа ер нь уйдах янзтай. Ядаж л спортын тэмцэл талаасаа өрсөлдөгчгүй дээр нь үзэгчгүй болоод ирэхээр сонирхолгүй болж таарна. Лос Анжелес хотноо жил бүр явагддаг Солонгос үндэстний срым бөхийн тэмцээний хаана ч хүрэхгүй шагналын сантай Америкийн аварга шалгаруулах сумо бөхийн энэ тэмцээн ирэх жил үүд хаалга нь нээлттэй өгдөг авдаг нь нэмэртэй үзэгч олны уухай түрлэгтэй сайхан болоосой.
 

Д.Цэрэндорж
 
Анхны дэлхийн аварга маань Америкийн аварга боллоо PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Даваа, 28-09-2009 15:36
Сан Хосе. 2009.9.26

АНУ-д жюдо бөхийн төрлөөр явагддаг хамгийн топ арга хэмжээний нэг нь US open judo championships буюу Америкийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн юм байна. Энэ жил Кальфорн мужийн Сан Хосе хотноо явагдсан уг тэмцээний аварга цолын төлөө 17 орны жюдочид 8 жинд 3 татами дээр хоёр өдрийн турш өрсөлдлөө.

Манай улсаас Олимпийн аварга Н.Түвшинбаяр тэргүүтэй 6 тамирчин ирж зодоглох сургаар баруун эргийн монголчууд олимпийн анхны аваргаа барилдахыг харж хөгжөөн дэмжихээр хүлээж байсан. Харамсалтай нь ийм боломжийг ирэх жил хүртэл хойшлуулахаас аргагүй болов. Дам сонсход жюдочдод маань АНУ-д нэвтрэх виз дараагүй бололтой. Харин сарын өмнө Голландын Роттердам хотноо дэлхийн аваргын дэвжээнд түрүүлж Монголын жюдочдоос анхны дэлхийн аварга цолыг хүртээд байгаа гавъяат тамирчин Х.Цагаанбаатар энэ тэмцээнд оролцон 73 кг-ын жинд 2009 оны Америкийн аварга боллоо.
Мөн 70 кг-ын жинд барилдсан манай эмэгтэй жюдоч Б.Мөнгөнтуяа хүрэл медал хүртэж бөхийн орны бүсгүйчүүд бас хоосонгүйг батлан харуулсан бол 81 кг-ын жинд С.Мөнгөнхуяг маань байнгын бэлтгэл сургуулалтгүй тэмцээнд ороод хол явахгүйг мэдэрсэн болов уу.

Цагаанаа эхний өрсөлдөгчөө хэдхэн секундын дотор цэвэр дарж, дараагийн хоёр учраагаа вазари, үнэлгээгээр төвөггүй ялсан, харин аваргын төлөөх финалын барилдаанд Пан Америкийн олон удаагийн аварга, Венесуэлийн туршлагатай хашир бөх Людвиг Ортистой тун ширүүн барилдаан хийсэн юм.

Эхний үед юко оноогоор хожигдож яваад хоёрдугаар үед Венесуэлийн бөхийг даралтанд оруулж вазари үнэлгээ авсан. Ортис барилдаан дуусахаас хэдхэн секундын өмнө шийдсэн мэх хийсэн боловч оноо авч чадсангүй манай бөх ялалт авлаа. Цагаанаа маань энэ тэмцээнд жин өгсөн орж өөрөөс нь чац биеэр харьцангуй илүү бөхчүүдтэй барилдсан хэдий ч учраа болгоноо буулган авч дэлхийд тэргүүлсэн жюдоч болохоо батлан харуулсан.

Ийнхүү дэлхийн шинэхэн аварга Цагаанбаатар Америкт амаржаад удаагүй байгаа эхнэр, хүү хоёроо эргэх зуураа алтан медалаар мялаагаад буцаж байна. Тэрээр ирэх сарын 30-нд Улаанбаатар хотноо эхлэх “Чингэс хаан” дэлхийн цомын тэмцээнд зодоглох юм. Түүний эхнэр гавъяат тамирчин, олимпийн мөнгөн медалт О.Гүндэгмаа үзэгчдийн дунд суугаа харагдсан. Хөдөлмөрийн баатар, гавъяат цолыг хослуулан хүртсэн тамирчин гэр бүлээс ярилцлага авч уншигч танаа хүргэх боломжийг хайж буйгаа дуулгая.

Сан Хосе хотын Макэнержи хэмээх нүсэр цогцолборын нэг зааланд явагдсан уг тэмцээний үзэгчдийн суудлын талыг Сан Франциско, Оакланд, Конкорд, Сакраменто, Лос Анжелес хотоос зорин ирсэн монголчууд эзэгнэж туг далбаагаа өргөн жюдочдоо дэмжсэн. Хөгжөөн дэмжигчдийн дунд Улсын гарьд Цэрэнпунцаг, Улсын харцага Жавхлантөгс, боксын ОУХМ Ж.Энхтөр, Ж.Наранцогт, газрын теннисний Х.Батжаргал, чөлөөтийн ОУХМ Болдсүх, Баяраа, дугуйн Энхбаатар, аймгийн арслан Эрдэнэбаяр, шигшээ багуудын эмчээр олон жил ажиллаж байсан Жаргалсайхан нарын спортынхон олон яваа харагдав.



Монголоос гавъяат дасгалжуулагч, ардын багш Ч.Насантогтох хүрэлцэн ирж тамирчдаа дасгалжуулахын хамт Америкийн жюдо бөхийн холбооны эрхэмүүдтэй ажил хэргийн яриа хэлцэл хийж арван сард болох “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээний урилгыг гардуулжээ.

Хэвлэл мэдээлэлийн багт “Калифорний Монголчууд” студи, “Таван цагариг” сонин, “Замдаан” сэтгүүл, мэргэжилийн фото сурвалжлагч Э.Эрдэнэбаяр (
www.mongoliaphotogallery.com
), Ч.Наранцогт (www.agshin.mn) нар орж ажилалаа. Фото зурагчин Э.Эрдэнэбаярын авсан гэрэл зургийн сурвалжлагыг энд дарж, "Калифорний Монголчууд" студийн видео сурвалжлагыг энд дарж үзнэ үү?

Д.Цэрэндорж
Сан Хосе, Кальфорн
 
Дэлхийн дэвжээнээс О.Бурмаа мөнгө, Б.Одончимэг хүрэл медал хүртлээ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Баасан, 25-09-2009 13:46
Хернинг. 2009.9.25. 

Дани улсын Хернинг хотноо бөхийн чөлөөт, сонгомол барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөж байна. Данийн дэвжээнд барилдсан Монголын эмэгтэй бөхчүүдээс 72 кг-ын жинд ОУХМ Очирбатын Бурмаа мөнгөн медаль, 67 кг-ын жинд Ази тивийн аваргын мөнгө, хүрэл медалт, ОУХМ Бадрахын Одончимэг хүрэл медаль хүртэж тун сайхан амжилт гаргалаа.

Манай улсаас чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй, эмэгтэй баг, сонгомол барилдаанд ганц тамирчин оролцсон бөгөөд цаг агаарын таагүй нөхцөлөөс болж тамирчдын маань Дани хүрэх нислэг саатсан хэдий ч тэмцээндээ амжин очиж оролцоод чамгүй амжилт үзүүлжээ. О.Бурмаа эмэгтэй бөхчүүдээс дэлхийн аваргын мөнгөн медал хүртсэн анхны тамирчин болж байна.

Дөнгөж гуравдахь дэлхийн аваргын тэмцээндээ оролцож байгаа Монголын чөлөөт бөхийн эмэгтэй баг дэлхийн дэвжээнээс нийтдээ 1 мөнгө, 4 хүрэл медалтай болжээ. Харин эрэгтэй бөхчүүд маань энэ удаа бас л ганзага хоосон ирж байна.

О.Бурмаа энэ тэмцээнд эхний даваандаа хий мөргөж дараагийн даваанд Европын аварга Шведийн бөхийг, Европын залуучуудын аварга Авсрти улсын бөхийг тус тус хожин хэсгээсээ шалгарах барилдаанд Испанийн бөхийг ялж алтан медалын төлөө Хятадын бөх Чин Сяо Чинтэй барилдаад мөнгөн медалд хүрсэн бол Б.Одончимэг хүрэл медалын төлөөх хүнд хэцүү даваанд Ази тивийн аварга Японы Ёошико Ионуг хоёр үеийн турш тун сайхан хожсон юм.

Багийн дүнгээр эмэгтэйчүүд маань 31 орноос 19 оноогоор 7 байр, эрэгтэйчүүд маань 54 орноос 29-р байранд шалгарчээ. Манай эмэгтэй багийн ард Ардчилсан Солонгос, Казахстан, Хятад зэрэг чөлөөт бөх өндөр хөгжсөн олон орнууд жагсчээ. Ийнхүү 2009 оны монголын тамирчдын амжилт ялалтын түүхэн хуудас арвижин баяжиж үргэлжилсээр байна.  

Д.Цэрэндорж

 

 
Хүүхдүүд ээ, Монгол сургуульдаа ирээрэй PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Мягмар, 22-09-2009 10:28
“Би Монгол” сургуулийн Зорилго:

1. Улс үндэстэн, хүн ардын оюуны соёлын үнэт эрдэнэ, ард түмнийхээ гүн ухаан, ёс заншил, түүх, сэтгэхүйн онцлог, аялгуу сайхан эх хэлнийхээ уран яруу увьдсыг өвлүүлэн сургах
2. Эх орон, өлгий нутгаа хайрлах, улс үндэстнээрээ, Би Монгол хүн гэдгээрээ бахархах үзэлтэй болгон хүмүүжүүлэх

Хичээлийн эхний өдөр 2009 оны 10 сарын 10ны 10 цаг. Гэр төв нь зөвхөн сургалт зохион байгуулаад зогсохгүй цаашид хүүхдүүддээ чиглэсэн төрөл бүрийн сургалт хүмүүжлийн ажил тогтмол зохион байгуулж байх “Хүүхдийн төв” байртай болох зорилго тавин ажиллаж байна. Энэ бүхэнд Монгол хүн, хүүхэд бүрийн оролцоо туйлаас чухал юм. Бид Монголчуудын төвлөрөл, байршил, санал бодлыг харгалзан үзэж Оакланд-д байр түрээслэж хичээл явуулахаар төлөвлөж байна. Хаягийг бүртгэл дээр мэдээлнэ.

“Би Монгол” сургуульд 10 сарын 10-аас Бүжиг (Үндэсний, сонгодог, нийтийн, хип хоп төрлүүдээр), Аманзохиол Яриа, жүжгийн ангиуд хичээллэж эхэлнэ.
Бүжгийн хичээл 7 хоногт 2 удаа, 1.5 цагаар, Аманзохиол /Ярианы хичээл 7 хоногт 1 удаа, 2 цагаар явагдана. 1 цагийн хичээлийн төлбөр $ 5.00.
Төлбөрийг бүртгэл дээр сараар тооцож авна.

Хүүхдүүдийг насны ангиллаар бага, дунд, ахлах ангиудад хувиарлаж, мэргэжлийн багш нар хичээлийг удирдан явуулна. 6 наснаас дээш хүүхдүүдийг бүртгэнэ.

Бүртгэлийн хуваарь: 9 сарын 25нд Баасан гариг, 4-7:00 цаг
9 сарын 26нд Бямба гариг, 12-3:00 цаг
9 сарын 27нд Ням гариг, 4-7:00 цаг
10 сарын 3нд Бямба гариг, 12-3:00 цаг
10 сарын 4нд Ням гариг, 12-3:00 цаг

Бүртгэл явагдах хаяг: Бэй Аэриагийн Монголчуудын Холбооны байр (Ажаа гэгээний төвийн дэргэд)
610 16th Street, Suite # 216 Oakland CA 94612
Хаалганы код: # 4733
Харилцах утас: 510-759-9229 оройн цагаар,
емайл Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү

“Гэр” Хүүхдийн Төв
 
Америкийн Монголчуудын бүтээл анхны драмын жүжиг - Оакланд хотноо PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Даваа, 21-09-2009 19:49


Жүжигчин Б.Болдбаатар, Болормаа нарын зохиолоор жүжигчин Д.Алтанбаганa найруулан тавьсан "БИ ХЭН БЭ?" уянгийн хошин драмын жүжиг өнгөрсөн наадмаар Вашингтон ДС хотын Спэктрүм Тeатрт маш амжилттай тавигдаж үзэгчдийн талархал хүлээсэн билээ. Уг жүжиг нь бидний амьдралд байдаг олон арван асуудлыг маш энгийн бөгөөд уран сайхны аргаар үзүүлж үзэгчдийг нэг уйлуулан, нэг нир хийтэл инээлгэн, бүтэн 2 цаг Эх Орондоо очсон юм шиг сэтгэл үлдээсэн сайхан жүжиг боллоо.

"БИ ХЭН БЭ?" жүжиг маань бүрэн бүрэлдэхүүнээрээ Америкийн Нэгдсэн Улсад тархан суугаа Монголчууддаа сэтгэлийн цэнгэл эдлүүлж, нэгэн орой хамтдаа өнгөрүүлхээр аялан тоглож багаа билээ. Ирэх сард буюу 2009 оны 10-р сарын 04 Ням гарагийн рой 19 цагаас Оакланд хотын Laney College Theatre-ын тайзнаа тавигдах гэж байна.

Билетийг урдчилан зарж байгаа бөгөөд үнэ $ 40. Урдчилан авсан тохиолдолд $ 35 болох юм байна.

Утас: 925-864-3310, 510-691-9199.

Сан Франциско хот орчмын Монголчууд та бүхнийг нэгэн оройг хамтдаа баярлаж цэнгэж өнгөрөөхийг урьж байна. Та ирээд үз... Монголдоо очсон юм шиг болно.

Тоглолт болох газар; Laney College Theatre
900 Fallon Street, Oakland, Ca  94607.
10/04/2009. Ням гарагт 7:00 pm цагаас

Tа бүхэн яарахтун

Зохион байгуулагч: Сан Франциско xот Орчимийн Эмэгтэйчүүдийн Холбоо.



 
АНУ-ийн Монгол сурагчдын Математикийн Анхдугаар Олимпиад 2009 боллоо PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч "Мэргэн Цоохор" баг   
Даваа, 21-09-2009 18:50

Чикаго хотноо явагдсан Математикийн Олимпиад энэ сарын 13-нд амжилттай явагдаж өндөрлөлөө. Уг олимпиадад Вашингтон ДС, Сиатл, болон Чикаго хот орчмын нийт 36 сурагчид оролцож авъяас чадвараа сорилоо. Уг арга хэмжээг “Мэргэн Цоохор” хамт олон зохион байгуулсан бөгөөд АНУ-д зохиогдож байгаа анхны математикийн олимпиад гэдгээрээ онцлог юм.

Нийт сурагчдыг 3 насны ангилалд хувиарлаж, 2 үетэйгээр, үе бүр 4н бодлоготойгоор уралдуулав. Мөн арга хэмжээний дундуур хүүхдүүддээ хоол, зуушаар үйлчилж, дурсгалын зураг татуулцгаалаа.

АНУ дахь математикийн хичээлийн сургалтын түвшин, насны онцлогыг харгалзан үзэж бодлогуудаа боловсруулсан боловч манай сурагчдын бодолтын чанар болон хурд маш өндөр байлаа. Ингээд Ахлах насны ангилалд Үенбатын Дөлгөөн (Chicago, IL), дунд насанд Ононтогтохын Батманлай (Park Ridge, IL), бага насны ангилалд Бат-Эрдэнийн Мөнгөнзул (Chicago, IL) нар алтан медалын эзэд болцгоов. Мөнгөн медалын эздээр Сумъяцоожын Одонтуяа (Chicago, IL), Авирмэдийн Санчир (Chicago, IL), Отгонбаатарын Орхон (Chicago, IL), Хүрэл медалын эздээр Ойдовын Бадамханд (Park Ridge, IL), Даваадоржын Сувд (Glienview, IL), Эрдэнэбилэгийн Мичидсаран (Chicago, IL) нар тодорлоо. Медалийг дагалдаж мөнгөн шагнал, ивээн тэтгэгчдиын бэлэг, дурсгалын зүйлс сурагчдад очлоо. Нийт оролцсон хүүхдүүдийн авсан дэлгэрэнгүй оноо, эзэлсэн байрны жагсаалт, оролцсон сурагчдын фото зургуудыг www.mergentsoohor.com цахим хуудаснаас үзээрэй.

Монгол сурагчидийн Математикийн олимпадыг энэ удаа АНУ-д үйл ажиллагаа явуулдаг компани, хувь хүмүүс, эцэг эхчүүд ивээн тэтгэж явуулав. Тухайлбал UMON, Crave Distribution, Food On Board, American Family Insurance, SushiMon, Onch USA, American Taxi хамт олон, Solex Academy, мөн ДЖ Баяраа болон Математикийн Ухааны Доктор Жаргал гуай нар юм. Эдгээр хамт олон, ах эгч нартаа талархаж байгаагаа нийт сурагчдынхаа өмнөөс илэрхийлье. Мэдээллийн ивээн тэтгэгчээр, Мэдээлэл.ком, Монголдуу.ком, Орлоо.ком, ЛаМонголс.ком, Бамонс.ком зэрэг цахим хуудсууд, Монгол Америкийн нийгэмлэг нар ажилласан тул эдгээр нөхөддөө талархаж байгаагаа мөн уламжилья.

 
Жюдо бөхийн АНУ-ын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Пүрэв, 17-09-2009 14:21

Ирэх долоо хоногийн Баасан гарагт эхлэх (Sept. 25-27.) жюдо бөхийн АНУ-ын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн тэмцээн энэ жил Кальфорн мужийн Сан Хозе хотноо явагдах гэж байна. Дэлхийн 20 орны шигшээ жюдочид оролцох энэ тэмцээнд манай улсаас Олимпийн анхны аварга, гавъяат тамирчин Н.Түвшинбаяр, саяхан дэлхийн аварга цол хүртсэн Х.Цагаанбаатар нарын шилдгүүд оролцоно. Олимп дэлхийн аваргуудаа хэрхэн барилдахыг харж хөгжөөн дэмжихээр Сиэтл, Лос Анжелес, Сакраменто, Сан Франциско, Оакланд хотуудаас монголчууд Сан Хосег зорин амралтын өдрүүдээ жюдо бөхөөр амьсгалан өнгөрөөхөөр зэхэж байна. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж аваарай.

San Jose McEnery Convention Center
150 W. San Carlos St.
San Jose, CA  95113

Бэй Аэриад суугаа Монгол хүүхэд багачууд дунд Жюдо бөхөөр хичээллэн багагүй амжилт гаргаж байгаа авъяаслаг хүүхдүүд олон бий. Ирээдүйн олимп дэлхийн аваргууд ч тэдний дотор явж буйг үгүйсгэх аргагүй. Энэ спортоор хичээллэн амжилтанд хүрч яваа болон спортоор хичээллэж эхлэх насандаа яваа хүүхэд багачуудаа авч очоод сайхан тэмцээн үзүүлээрэй.

Энэ жил дэлхийд тэргүүлсэн Цагаанбаатар маань америкт хэдийн ирээд Аламеда хотноо бэлтгэлээ базааж байгаа билээ. Тэмцээний дараа олимп дэлхийн аваргуудаас ярилцлага авах боломжийг хайж байна. Дэлгэрэнгүй сурвалжлагыг "Таван Цагариг" сонины Америк дахь сурвалжлагч Ц.Энхтүвшингийн хамт уншигч танаа хүргэнэ. Ингээд Олимпийн анхны аваргын маань ялалтын гарааг эхлүүлсэн энэхүү гайхамшигтай барилдааныг хамтдаа эргэн дурсаж нэг харцгаая.

 
Оакландын төвд "ЗАЯА" цайны газар нээгдээд байна PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Пүрэв, 17-09-2009 13:24
Монголчууд төвлөрөн суудаг Оакланд хотын төвд дүүрэгт Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо, Ажаа гэгээний төв зэрэг Баруун эргийн монголчуудын олон нийтийн байгууллага байрлан үйл ажиллагаа явуулж ирснийг хүмүүс өдгөө андахгүй мэддэг болжээ, мөн хаяа залгаад Монгол зоог, Монгол караоке зэрэг монгол эзэнтэй бизнесийн газрууд ч ажиллаад удаж буй. Саяхан бас нэгэн бизнесийн цэг тэнд нээгдсэн сургаар очиж ороод гарлаа. 

Бродвэй гудамж 19-р гудамжны уулзвар дахь "ЗАЯА" цайны газар тун тохь тухтай юм. Үе тэнгийн найз хоёр бүсгүй Хишигээ, Болороо нар шинэ бизнесийнхээ өрхийг татаад удаагүй байгаа ч үйлчлүүлэгчид тэднийхээр тасрахгүй байгааг хархад урамтай. Халуун цай, бүх төрлийн кофе, сэрүүн ундаа, төрөл бүрийн амттан, мөхөөлдөс, хөнгөн зууш юм юм л байна. Булангийн өргөн буйданд нь тухлан сууж алжаал тайлахын зэрэгцээ өндөр хурдтай интернэтэд үнэ төлбөргүй шууд холбогдон нам гүм орчинд мэйлээ шалгаад, мэдээ сонин уншиж болж байлаа. 

Дотоод тохижилт зохион байгуулалтыг шинэчлэн бодож хийж байгаа бөгөөд мэргэжилийн дизайнер, зураач, гарын ур дүйтэй хүмүүс тус цайны газар сэтгэл гарган зочлон орж санаа оноогоо оруулан зөвлөөрэй, дэмжээрэй!
Монгол гар зураг, фото зураг ханандаа байрлуулан сурталчлах. худалдах зай талбай хангалттай байгаа тул зураач, фото зурагчид өөрсдийн бүтээлээ тэнд дэлгэн сурталчлах, худалдах бүрэн боломжтой юм байна. 

Мөн алба амины уулзалт халуун дулаан яриа өрнүүлэн суухад тун тохиромжтой газар тухлан саатаарай. Одоогоор долоо хоногийн Даваа гаригаас Баасан гариг бүр өглөө 6:00АМ цагаас өдрийн 4:00PM  цаг хүртэл ажиллаж байна. Урд өдөр нь залгаад захиалга өгсөн тохиолдолд өглөө дайраад халуун цай, кофе хийлгээд хөнгөн зуушаа боолгоод аваад явж болно гэнэ. Машинаар бол Бродвэй гудамж 19-р гудамжны уулзварт, метро бартаар очих бол гарах шатны яг харалдаа тул олход тун амархан.

ZAYA cafe
Хаяг: 1768 Broadway, Oakland CA 94612
Phone: (510) 444-7888
 
Дээрхийн Гэгээнтэн Лос Анжелес хотноо сургааль ном айлдана PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Лхагва, 16-09-2009 13:46
Дээрхийн Гэгээнтэн Өмнөд Калифорний Long Beach хотын Соёлын төвд энэ 9 дүгээр сарын 25, 26-ны өдөр морилон ирж Бурханы шашны дөрвөн үнэн хийгээд Гэгээрлийн тухай сургаал айлдах гэж байна. Та бүхнийг Далай Ламтаны сургаал айлдах энэ сайхан арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна.

Хаяг.300 E.Ocean Blvd., Long Beach, CA 90802

Энэ арга хэмжээг бидний хамтран ажилладаг “Geden Shoeling” Төвдийн соёлын төвөөс зохион байгуулж байгаа юм. Монголчууддаа, настан буурлууддаа зориулан 9 дүгээр сарын 25-ны цөөн билет захиалан авсан тул ЛАМХ-ны Хандаа 310-438-8885 310-438-8885, Аюурзана 213-271-5057 213-271-5057 нартай холбогдож 2009 оны 9 дүгээр сарын 20-ноос өмнө захиалгаа өгнө үү. Билетийг арга хэмжээ эхлэхийн өмнө өгнө.

9 дүгээр сарын 25-ны Баасан гарагт айлдах номууд.
9:30am-11:30am Teachings of Four Noble Truths
2:00pm-4:00pm Amitabha Permission Initiation
Арга хэмжээ эхлэхээс өмнө хамгаалалтын үзлэг хийж урт дараалал үүсдэг тул 2 цагийн өмнө очоорой.
Сайн амгалан болтугай.

Лос Анжелес Орчмын Монголчуудын холбоо
 
Дэлгэрэнгүй...
«ЭхлэлӨмнөх12345678910ДараагийнТөгсгөл»