|
Сумо юу болж байна. (Арван гурав дахь өдрийн дараа) |
|
|
|
|
Зохиогч Цэрэндорж
|
|
Баасан, 24-07-2009 13:04 |
Мэргэжилийн сумогийн Нагоя башёд ням гарагт өндөрлөх гэж байна. Монгол хөвгүүд маань даваа унаа нь ямар явна вэ. Дээд зиндаанд их аварга хоёр, арслан, заан, начин цолтон тус бүр нэг, нийтдээ арван! Монгол сумоч зодоглож байгаа нь гаднын ганц орны ийм олон бөх хамгийн дээд зиндаанд түрэн гарч ирж байгаагүй түүхэн дээд амжилт тогтоогоод байгаа. Үлгэрлэвээс монгол үндэсний бөхийн наадамд баруун зүүний магнай хоёр дархан аварга нь япон хүн, дээр нь арслан заан начин цолтой арлын орны бөхчүүд гарч ирээд ам угтуулаа авч аархан шидээд байгаа мэтээр зүйрлэж болмоор.
Япончууд үндэсний бөхөө дэлхийд дэлгэрүүлэн түгээх алс хэтийн бодлого өвөрлөн сумо бөхийн дэвжээ болгондоо гаднаас хүч тэнхээтэй, ирээдүйтэй идэр залуусыг олж шилэн бэлтгэж барилдуулах эрхийг нь нээж өгсөн болов уу. Хэдхэн жилийн дотор сумо бөхийн дэг жаяг хэл соёд нь суралцахын зэрэгцээ хамгийн дээд зиндаанд хүртэл ийм амжилт үзүүлсэн үндэстэн одоохондоо монголчуудаас өөр гаргаагүй байгаа. Харин ах нарынхаа аархан хүрсэн энэхүү өндөрлөгийг залган авч үлдэх учиртай залгамж хойч үе залуучууд маань энэ сард тааруухан барилдаан үзүүллээ. Жюро зиндаанд барилдсан Хакуба Өнөржаргал үлдсэн даваандаа бүдрэхгүй байж тавин хувиа хийх, Коорю Ананд, Хошихикари Лхагваа (Дүвчин зааны хүү), нар тавин хувиа үзүүлж чадахгүй нь тодорхой боллоо. Мөн удаах гурван зиндааны аль нэгэнд (зарим тохиолдолд аль алинд нь) монгол сумоч түрүүлдэг уламжлал энэ сард давтагдахгүй нь бололтой.
Өчигдөрийн барилдаанд өмнөх башёд өрсөлдөгчдөө өвдөг шороодож байсан дээд зиндааны бөхчүүд ихэнх нь давлаа. Их аварга болох боломжоо энэ удаа хойшлуулахаас аргагүй болсон арслан Харумафүжи Бямбадорж их аварга Асашёюрү Дагвадорж нарын барилдаан аваргын аатай сайхан даваагаар өндөрлөв. Хав золгооноос их аварга арсланг сэгийтэл татаад гаргаж ирээд солгой талдаа тонгорч сайхан давлаа. Харин энэ өдрийг хүртэл ганц ганц унаатай тунаж хоцорсон их аварга Хакухо Даваажаргал, арслан Котоошү хоёрын барилдаан тун сонирхолтой болов. Хэн давсан нь түрүүлэх замаа засах учиртай энэ хариуцлагтай тулаанд их аварга маань ир бяр, арга ухаан хослуулан сайхан давж өнгөрсөн башёд болгар эрд өвдөг шороодсон (өс хонзонгоо) тайллаа.
Сэкиваки (заан) Какарю Ананд, комосүби (начин) Кокүтэнхо Цэвэгням нар зэрэг цолоо алдаж зиндаа буурах нь тодорхой болжээ. Онгойн үлдэж буй тэдний байранд очих боломжтой бөхчүүдийн дунд одоогоор 9 даваатай яваа Токитэнхү Хүчитбаатар байна. Тэрбээр үлдсэн хоёр өдрийн барилдаанд нэг давж чадвал ирэх сард начин цолтой зодоглох болно. Мөн зүүн жигүүрийн арав дахь эрэмбээс боссон шинэ цэрэг Шётэнро Нямсүрэн 9 даваатай явна. Хашир хал цэрэг Асасэкирю Дашнямын хувьд тавин хувиа хийхэд ганц даваа л үлджээ. Үлдсэн хоёр даваанд ялалт байгуулбал Мокономи Базарсад зиндаа суга ахих магадлалтай байгаа бол Тамаваши Мөнх-Оргилийн хувьд дээд зиндаанаас уруудахгүй үлдэх боломж нээгдэнэ.
Өнөөдөр их аварга Хакухо арслан Харумафүжитэй, их аварга Асашёюро арслан Котоошүтэй хүч үзэж маргааш хоёр их аварга, хоёр арслан хоорондоо таарч барилдах тул Нагое хотын сумогийн ордны гадаа билет сурагласан үзэгчид дүүрч байгаа сурагтай. Манайхаар бол наадмын шөвгийн дөрөвт таавар будлиулан гурван япон нэг болгар бөх үлдчихээд та бид билет сураглаад гүйлдээд байгаатай л адил гэмээр юм уу даа.
Д.Цэрэндорж Сан Франциско
|
|
Жагжид Цэцэн авхайг үдлээ |
|
|
|
|
Зохиогч Ш.Баатар
|
|
Пүрэв, 23-07-2009 17:25 |
Өглөө эртлэн ажилдаа ирсэн би 10 цагаас өмнөхөн аравхан минут хурдны замаар давхиад Моунтайн Вью (Mountain View) хотын Колониел оршуулгa ёслолын танхимд хүрлээ. Жагжид Цэцэн авхайн эхнэр Оюунгэрэл хатан, том хүү Бат, бага хүү Амар, охид Бадамцэцэг, Сэчинчимэг, Сэчингэрэл, Мэй (Гоо) нар болон ач зээ, худ ураг, төрөл садан, анд олон нөхөд нь цугласан байв.
Католик шашины сүм лугаа олон урт сандал эгнүүлсэн саруул цагаан танхимын хойморт залсан хүрэн зандан авсны хагас нээсэн цээжээр Жагжид авхай амгалан тайван нойрч буй харагдав. Түүний төлөв түвшин дүр, өтгөн саарал хөмсөг, өргөн магнай, буурал халимаг, бүтэн аниатай нүд нэн амарлангүй. Хэдхэн сарын өмнө надтай хуучилж байсан тэр дүрээрээ нойрсч байлаа.
Буурлын шарилыг тойруулаад олон баглаа өнгийн цэцгийг эгнүүлэн өрж, тэргүүн тушаад нь түүний гүнгүрваад залсан зургийг хадаг татан байрлуулжээ.
Бага охины нөхөр салaх ёслолын арга хэмжээг нээж, бага хүү Амар үргэлжлүүлэн үг хэллээ. Ах дүү төрөл төрөгсөд нь удаа дараалан үг хэллээ. Харамсалтай нь хятад хэл ойлгохгүй болохоор юу хэлснийг би мэдсэнгүй. Хүн мөн амархан хувирдаг юм байна, тэр сайхан монгол хэлтэй монгол эрдэмтэн өвгөний хүүхдүүд бүгд Тайван аялгатай хятадаар ярьж байлаа. Зөвхөн ганц үе өнгөрөхөд хайлж уусаад ийм л болдог юм байна.
|
|
ХАЛУУН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ, БАЯР ХҮРГЭЕ! |
|
|
|
|
Зохиогч Г.Ганболд
|
|
Лхагва, 22-07-2009 00:23 |
|
Монгол Улс, АНУ-ын хоорондын найрсаг дотно харилцаа хөгжиж өргөжихийн хэрээр алба, амны хэргээр АНУ-д зорчдог, урт богино хугацаагаар оршин суудаг монгол иргэдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна.
АНУ-д оршин суугаа манай иргэдийн гуравны нэг орчим нь тус улсын баруун эргийн дагуу тодруулж хэлбэл Калифорни мужид амьдардаг бөгөөд өөрсдийн хүсэл санаачилгаар төрийн бус байгууллагуудад нэгддэг Монголчууд бид хоёр хүн боловч эвтэй бол төмөр хүрээ мэт гэдэг. Чингэж нэгдэх нь үндэсний хэл, түүх, ёс заншлаа хүүхэд залуустаа сургаж өвлүүлэх, суугаа муж, хотдоо Монгол орноо таниулан сурталчлах, чөлөөт цагаа ашиглан спортын уралдаан тэмцээн, бусад төрлийн арга хэмжээг зохион байгуулах, ЭСЯ, төр засгийнхаа байгууллагуудтай харьцаж эрх, ашиг сонирхлоо хамгаалахад тустай байдгийг Bay Area Mongolian Community Association илтгэн харуулдаг билээ. Хэн бүхэнд байнга л ховор хомс санагддаг цаг заваа илүүчлэн олны төлөө гэсэн сайхан сэтгэлээр энэхүү холбоог үүсгэн байгуулсан, үйл ажиллагааг нь өдий зэрэгт жигдрүүлэхийн төлөө чармайж зүтгэсэн Ширчингийн Баатар, Д.Лувсанжамбаа, Д.Цэрэндорж зэрэг эрхэм нөхдөд халуун талархлаа илэрхийлье.
Bay Area Mongolian Community Association-ны тэргүүлэгчид төсөрхөн зохион байгуулалтын асуудлаа хэлэлцээд Урт овогтой Цэндоогийн ХИШИГБАЯРЫГ холбооныхоо тэргүүнээр санал нэгтэй сонгов. Ц. Хишигбаяр бол Улаанбаатар хотноо 1961 онд төрсөн. Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул, нийслэлийн 24 дүгээр дунд сургууль, хуучин нэрээр ЗХУ-д Үйлдвэр сургалтын техникум, Политехникийн дээд сургуулийг дүүргэсэн, өрлөгийн мастер багш, барилгын инженер мэргэжилтэй, Монголын ардын арми, сургууль боловсролын байгууллага олон жил үр бүтээлтэй ажилласан, 1999 оноос Сан Франциско хотод хойш “ABC sheet metal” компанид ажиллаж байгаа, төрийн бус байгууллагын зорилго чиглэлийг мэддэг, олондоо нэр хүндтэй, нас, туршлага нь жигдэрсэн нэгэн юм.
Монголчуудынхаа санаа бодлыг тусгасан олон төрлийн ажил, арга хэмжээг зохион байгуулах, нутгийн захиргааны байгууллагад тэднийгээ төлөөлж ажиллах эрмэлзлээ илэрхийлсэн Ц.Хишигбаяртаа баяр хүргэж сонгуульт ажилд нь өндөр амжилт хүсье!
Эвлэбэл бид бүтээдэг билээ.
Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны элчин зөвлөх, консулын хэлтсийн дарга Г.ГАНБОЛД
|
|
Бэй Аэриагийн Монголчуудын Холбооны (БАМХ) тэргүүнээр Ц.Хишигбаяр сонгогдлоо |
|
|
|
|
Зохиогч Цэрэндорж
|
|
Мягмар, 21-07-2009 21:49 |
БАМХ-ны тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн Баасан гарагт Оакланд хотноо боллоо. Хурлаар Бэй Аэриад баяр наадам тэмдэглэх ажлыг зохион байгуулсан комиссын тайланг сонсож дотоод зохион байгуулалтын асуудал хэлэлцэн дараах шийдвэр гаргав.
БАМХ-ны тэргүүн Доржийн Лувсанжамбааг өөрийнх нь хүсэлтээр тэргүүний албан тушаалаас чөлөөлж Цэнддоогийн Хишигбаярыг БАМХ-ны тэргүүнээр санал нэгтэй сонгон томиллоо.
2007 оны 1 сараас өнөөг хүртэл БАМХ-ны тэргүүнээр ажиллах хугацаандаа харийн нутагт суугаа монголчуудынхаа эрх ашгийн төлөө өөрийн өндөр мэдлэг боловсрол, ухаан бодлоо дайчлан, цаг заваа харамгүй зарцуулж тэргүүний хариуцлагтай албыг нэр төртэй хашиж ирсэн Д.Лувсанжамбаад БАМХ-ны тэргүүлэгч гишүүд, нийт монголчуудынхаа өмнөөс талархал илэрхийлж амьдралд нь аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөв.
БАМХ-ны шинээр сонгогдсон тэргүүн Ц.Хишигбаярт баяр хүргэж америкийн баруун эрэгт сайн дурын үндсэн дээр үүссэн энэхүү байгууллагын үйл ажиллагааг улам өргөжүүлэн тэлж монголчуудынхаа эв нэгдэл, сайн сайхны төлөө улам ихийг хийж бүтээхийг хүслээ.
|
|
ЗАРЛАЛ МЭДЭЭЛЛИЙН ШИНЭ САЙТ WWW.AMKA.US |
|
|
|
|
Зохиогч Цэрэндорж
|
|
Даваа, 20-07-2009 22:49 |
|
АНУ дахь Монголчуудын зарын нэгдсэн систем www.amka.us-д зочлон өөрийн зараа бичин өөрт хэрэгтэй зараа хайгаарай. Монголчууд олноор амьдардаг муж болгон дээр зарын төрөлжсөн байдлаар хийгдсэн тул зар оруулах болон хайхад тун амархан. Мөн бүх төрлийн ажлын зарууд өдөр болгон орж байгаа тул өөрт хэрэгтэй зараа үзээрэй. Танд хэрэгтэй зарлал өдөр болгон оруулах тул амка сайтаар байнга зочилж байгаарай. Мөн Монголчуудын дунд зохион байгуулагдах бүх төрлийн арга хэмжээнд мэдээлэл түгээх мэдээллийн спонсор хэлбэрээр дэмжиж ажиллана. Та бидэнтэй
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү
хаягаар болон 703-371-1756 утсаар холбогдоорой.
|
|
Монгол руу ээлжит ачаа явах гэж байна |
|
|
|
|
Зохиогч Цэрэндорж
|
|
Баасан, 17-07-2009 08:09 |

Монгол руу явах ачаа сайн санааны ачаа бүхий контейнер 7 сарын 27-нд Оакландын боомтоос хөдлөх гэж байна. Монголд очих хугацаа 45-50 хоног 50 х 50 х 50 хэмжээтэй хайрцаг ачаа $45.00 бөгөөд үүнээс том бага овор хэмжээтэй ачааг үнэ тохирч авна. Энэ удаа монголд 86400 аяныг зохион байгуулж байгаа залуучуудын сайн санааны төсөлд хувь нэмэр оруулах бэлгийн ачаа очиж байгаа тул та бүхнийг уг хөдөлгөөнд хувь нэмэр оруулахыг уриалж байна. Энэ тухай дэлгэрнгүй мэдээлэлийг энд дарж уншина уу?
Ачааг 7 сарын 26-ны Ням гарагт 6:00 PM - 11:00 PM цагийн хооронд 1553 Alice Street, Oakland, Ca 94612 хаягаар хүлээн авна. Валнут Грийк хотын ачааг 4 сарын 25, 26-ний өдрүүдэд очиж авна. Харилцах утас: (510) 384 5500, Сан Францискод 26 өдрийг хүртэл өдөр бүр: 755 17 th Ave, San Francisco, CA хаягаар хүлээн авч байна. Харилцах утас: (415) 933 1999, (415) 831 4736
Монголд ачаа тараагдах хаяг: 100 Айл "JIM" бизнес төв АngloFreight компанийн байр. Утас: 9909-0243, 9620-7811 AngloFreight Co.Ltd http://www.uscargo.mn
|
|
"Калифорнийн Монголчууд" студээс үзүүлж байна |
|
|
|
|
Зохиогч Н.Шинэ-Од, С.Эрдэнэбат
|
|
Лхагва, 15-07-2009 20:14 |
АНУ-ын Сан Франциско хотын Голден Гэйт Паркт өнгөрсөн хагас сайн өдөр Бэй Аэриагийн Монголчууд Ардын хувьсгалын 88 жилийн ойн баяр наадамаа тэмдэглэх үед манай студээс хийсэн сурвалжлагыг хүргэж байна. Энэ дашрамд дурдхад манай студи "UNE" гэдэг нэрээ өөрчлөн CMN буюу "Калифорнийн Монголчууд" шинэ нэртэй боллоо. Бид эрхэм үзэгч та бүхэнд сонирхолтой мэдээ мэдээлэлийг шуурхай дамжуулсаар байх болно. Бидэнтэй харилцах утас: 510- 428- 1987, хэрэв та имэйл бичих бол
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү
хаягаар хандаарай.
|
|
Бэй Аэриагийн наадам 2009 (сурвалжлага-I) |
|
|
|
|
Зохиогч Цэрэндорж
|
|
Даваа, 13-07-2009 20:05 |
|

Бэй Аэриагийн Монголчууд Сан Франциско хотноо төвлөрөн баяр наадмаа тэмдэглэдэг уламжлал тогтоод арав гаруй жилийн нүүр үзэж байна. Өнгөрсөн Бямба гарагт Голден гэйт цэцэрлэгт хүрээлэнгийн Оld speedway хэмээх талбайд БАМХ-ноос сүүлийн дөрвөн жил дараалан зохион байгуулж байгаа баяр наадмын ажиллагаанд Сан Франциско, Оакланд, Аламеда, Конкорд, Валнут Грийк, Албани, Сакраменто зэрэг хотуудаас 1500 гаруй монголчууд хүрэлцэн ирж оролцлоо.
Эрэг тохойн чийглэг агаар үнэртсэн тогтуун сайхан өглөө эрт зохион байгуулагчид наадмын талбайгаа засаж бэлтгэх нүсэр ажлаа эхлэн худалдаа үйлчилгээ явуулах хүмүүс галаа асаан майхан сүүдрэвчээ барьж энд тэндгүй их ажил өрнөсөөр 11 цагийн орчимд сая бэлэн боллоо. Энэ жилийн наадмын талбайн тайз, засал чимэглэлийг Сан Франциско хотын “Дашаа доожо” бие хамгаалах урлагын дэвжээний багш Бат-Энх гардан удирдаж босгов. Тэрбээр сүүлийн гурван жил дараалан наадмын тайзны зураг дизайныг нь гардан урлаж байгаа алтан гартан билээ. Мөн тус дэвжээний тамирчин хүүхдүүд талбайн дотоод хамгаалалтыг тун хариуцлагатай хийж зохион байгуулах ажилд өөрсдийн хувь нэмэрээ оруулсан.
|
|
"Милан”, “Челси”, “Интер” айсуй |
|
|
|
|
Зохиогч Ц.Энхтүвшин
|
|
Баасан, 10-07-2009 07:08 |
Америкт суугаа хөлбөмбөгийн хорхойтнууддаа нэгэн баяртай мэдээг наадмын “бэлэг” болгон дуулгасу. Энэ долдугаар сарын 19-26-нд АНУ-д дэлхийд нэр цуутай багууд оролцсон WORLD FOOTBALL CHALLENGE тэмцээн болох гэж байна. Энэ тэмцээнд Италийн “Интер”, “Милан”, Английн “Челси”, Мексикийн “Америка” гэсэн дөрвөн баг оролцож, тойргоор тоглох юм.
Бэй Аэриа болон Сан Франциско орчмын, мөн Лос Анжелес, Атланта, Балтимор болон Вашингтон Ди Си хавийнхан, Массачусетс, Техаст ойр амьдардаг монголчууд бидэнд дээрх тэмцээний тоглолтыг “амьдаар нь” үзэх сайхан боломж байна. Бусад хот мужид амьдардаг хүмүүс ч ажил амралтаа зохицуулаад онгоцоор нисээд үзчих боломжтой.
|
|
Сакраменто хотын Монголчуудын НААДАМ (видео сурвалжлага-I) |
|
|
|
|
Зохиогч Б.Эрдэнэхүү
|
|
Пүрэв, 09-07-2009 10:44 |
|
Сакраменто хотын Монголчууд маань өнгөрсөн Бямба гарагт Америкт суугаа Монголчуудын энэ оны анхны наадмын салхийг хагаллаа. Нар хур тэгширсэн налгар сайхан өдөр наадмын талбайгаас "UNE" студийн сурвалжлагч Н.Шинэ-Од, зураглаач Эрдэнээ нарын хийсэн сурвалжлагын эхний хэсгийг үзэж сонирхоорой. Тус студийн баг ирэх Бямба гарагт Сан Франциско хотын Голден гэйт цэцэрлэгт хүрээлэнд 11 дэх удаагаа зохиогдох гэж буй Бэй Аэриагийн Монголчуудын баяр НААДАМ-ын ажиллагааг бүрэн сурвалжлахаар бэлтгэж байна.
|
|
Сан Франциско хотын Захирагчийн Тунхаг бичиг |
|
|
|
|
Зохиогч Цэрэндорж
|
|
Лхагва, 08-07-2009 21:24 |
|
Монгол Улсын Үндэсний баярыг тохиолдуулан манай хотын амьдралд оруулж буй монголчуудын тал бүрийн хувь нэмрийг үнэлж, Сан Франциско хотноо Монголын Соёлын өвийн өдрийг тэмдэглэж байхаар шийдвэрлэлээ.
Сан Франциско хотноо олон улсын худалдаа, соёл, аялал жуулчлал цэцэглэн хөгжихөд Монгол Улсын Өргөмжит консулын газраас үзүүлж буй дэмжлэг, хоёр орны хоорондын олон талт соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Өргөмжит консул Ричард Блам танаа гүн талархал илэрхийлье.
Манай хот олон үндэстний соёлын уурхай билээ. Америкийн монгол иргэдэд үндэсний баяраа тэмдэглэх боломжийг бүрдүүлж буй энэхүү Монголын соёлын өвийн өдөр нь бидний зүгээс шинээр суурьшсан иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн нэгэн илрэл бөгөөд Сан Франциско хотын өвөрмөц өнгө төрхийг бүрдүүлэхэд хувь нэмэр болно.
Түүнчлэн Америкийн монголчууд манай хотын нүүр царайг өөрчлөх, эдийн засгийг бэхжүүлэх, урлаг соёлыг хөгжүүлэхэд гар бие оролцож буйг тэмдэглэхэд таатай байна.
Иймд Сан Франциско хотын захирагч Гэвин Ньюсом миний бие 2009 оны 7 дугаар сар 11-ийг Монголын Соёлын өвийн өдөр болно хэмээн шийдвэрлэснийг Та бүхэнд сонордуулъя.
Сан Франциско хотын захирагч Гэвин Ньюсом
|
|
Наадмын үеэр бүх төрлийн худалдаа явуулах эрүүл ахуйн гэрээ |
|
|
|
|
Зохиогч Цэрэндорж
|
|
Мягмар, 07-07-2009 18:54 |
|
 Монгол тvмний их баяр НААДАМ-ын ажиллагаанд хvрэлцэн ирж оролцохыг урьж байна. Баруун эргийн Монголчуудын баяр НААДАМ-ын ажиллагаа Сан Франциско хотын Голден Гэйт Паркт 2009 оны 7 сарын 11-ний өдөр Бямба гарагт 11:00 АМ цагаас эхэлнэ. Голден гэйт паркийн "Old speedway" талбайд хүрч очих замын ерөнхий зургийг харна уу?
ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АРИУН ЦЭВЭР, ЭРҮҮЛ АХУЙН ГЭРЭЭ
Наадмын үеэр хоол, хүнсний болон бүх төрлийн худалдаа үйлчилгээ явуулах хувь хүн, хамт олон, байгууллага, компани нь уг гэрээний дагуу доорхи шаардлага нөхцлүүдийг баримталж ажиллана. Үүнд:
|
|
Монголоо санан дуулсан үдшийн тэмдэглэл |
|
|
|
|
Зохиогч Цэрэндорж
|
|
Даваа, 06-07-2009 11:34 |
|
Америкийн тусгаар тогтнолын баяраар сайхан амарцгаав уу? Бямба гарагт Оакланд хотноо “Монголоо санан дуулъя” нэртэй уран бүтээлийн тоглолт цэнгүүн урамтай сайхан боллоо. Соёл урлагийн их сургуулийг дуулаачийн мэргэжилээр төгссөн ангийн андууд Д.Өнөрбаатар, Ц.Батхуяг нар Америкийн баруун эрэгт хамтарсан тоглолтоо ийнхүү амжилттай эхлээд байна.
Эгшиг аялгуу бүхэнд нь эх нутгийн салхи шингэсэн энэ үдшийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн монголчууд маань залуу дуучидтай хамтдаа дуулж ханатлаа бүжиглэн амралтын нэгэн үдэш ая дуугаар нутгаа санан амьсгалав.
Тоглолтын салхийг хагалж Нюанс хамтлагын дуучин Өнөрөө “Аялгуут нутаг”, мөн өөрийн зохиосон нэгэн шинэ дууг, Хуягаа “Сайхан Монгол орон”, “Ононы шугуй” дуугаа дуулмагц үзэгчид тэдний дараагийн дуулсан дуу бүрийг даган түрж гарлаа. Авъяаслаг залуус тоглолтынхоо дундуур дуулаачийн эрдмийг заалгасан багш нараа дурсан сэтгэлийн үг хэлцгээв. Өнөрбаатарын багш нь Үндэсний дуурь бүжгийн театрын гоцлолд дуучин “Зэрэг нэмэхийн өмнө” киноны Долдойн дүрээр олны сэтгэлд хоногшсон, гавъяат жүжигчин Жамъянжав гуай юм байна. Харин Батхуягын багш бол эх орондоо төдийгүй дэлхийд “монголын аргил хоолойт” хэмээх нэрээр танигдан хүндлэгдсэн Монгол Улсын ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Пүрэвдорж агсан ажээ. Батхуяг – Би тэр агуу хүний отгон шавийн нэг, багш минь өндөр настай хэдий ч надад хичээлээ заахаар таягаа тулаад ирдэг байсан даа … хэмээн дурссан.
Тоглолтын дундуур Батхуягын охин Болороо аавдаа зориулж хөгжим найруулгыг нь өөрөө гардан хийсэн Vanessa дууг дуулж сайхан бэлэг барив. Тэрээр бас аавынхаа тоглолтыг сонирхуулахаар Америкт анх ирээд сагсан бөмбөг заалгасан дасгалжуулагч багшаа урьсан нь үзэгчдийн дундах “гадаадын” ганц хүн байлаа. Өвөр эгнээнд суугаа биерхүү хижээл эртэй танилцаж хэдэн үг солиход – Намайг Морел Смит (Morrel Smith) гэдэг, би Болороог Линколн бага сургуульд (Lincoln Elementary) орсон цагаас сагсан бөмбөг зааж байна, Болороо маш олон талын авъяастай идэвхтэй сайн хүүхэд, манай багийн шилдэг тоглогч хэмээн магтаалын үг харамгүй урсгав. Монгол хүүхдүүд маань хаа ч очсон сурлага, урлаг, спортыг хослуулан хиймортой сайн явааг сонсоход таатай.
|
|
УЛСЫН ИХ БАЯР- НААДМЫГ ТОХИОЛДУУЛАН |
|
|
|
|
Зохиогч Цэрэндорж
|
|
Бямба, 04-07-2009 12:55 |
Монголын ард түмний Үндэсний их баяр - Наадмын 88 жилийн ойг тохиолдуулан эрхэм Та бүхэнд халуун баяр хүргэн мэндчилье.
Та бидний элэг зүрхнээс уяатай Монгол нутагт маань нар, хур тэгширсэн дэлгэр сайхан зун болж байна. Саяхан болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар Монгол төрийн тэргүүнээр сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэлээ.
Хилийн чанадад ажиллаж,сурч, амьдарч байгаа монголчууд бид энэ баярын өдрүүдэд эх нутаг, элгэн садан, хотол түмнийхээ хөдөлмөр бүтээл, хөгжил дэвшлээр бахархах сэтгэлээр дүүрэн байна.
Харь газарт шар өдөр, бор хоногтой уралдан хөдөлмөрлөж яваа Та бүхэн ахуй амьдралаа дээшлүүлж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, ард үлдсэн гэр бүл, улс гүрнийхээ хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулах эрмэлзлээр ямагт дүүрэн байдагт би гүнээ талархдаг. Монгол орноо гэсэн бидний итгэл сэтгэлийг хөгжөөдөг аугаа түүх, үндэсний соёл, ёс заншлаа хадгалах, хүүхэд залуустаа уламжлан өвлүүлэх зүтгэл тань эвлэвэл бүтдэг, эрчилбэл чангардагийн үлгэрээр өргөжин тэлж АНУ-д суугаа монголчуудын эвт санааны илэрхийлэл, хожим дурсагдах нандин бахархал болж байгааг энэ завшаанд дурдахад таатай байна.
Бидний монголчууд санаа бодол, хүч чармайлтаа нэгтгэн, сайн зүйлсээ бататгаж өөдрөг сэтгэл, зүтгэлээр хичээн тэмүүлвэл улам ихийг бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Ажилдаа шамдан, эрдэм соёлыг хуримтлуулж, англи хэлийг сурч эзэмшин цог золбоотой явах нь олон үндэстний үй олон хүн цугласан энэ оронд ганц хувь хүний хэрэг биш, Монгол орныхоо нэр хүндийг өргөх, түүнийг сонирхдог, судалдаг, талархан дэмждэг анд нөхдийн хүрээг тэлэхэд ивээлтэй бодит хувь нэмэр болно гэдгийг санацгаая.
Дүүрэн баяртай, түвшин жаргалтай байж, Наадмаа дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүлэхийг элэг нэгт ахан дүүс Та бүхэндээ ерөөе!
АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙД Х.БЭХБАТ
|
|
Баяр НААДАМАА баруун эрэгт сайхан тэмдэглэцгээе! |
|
|
|
|
Зохиогч Цэрэндорж
|
|
Мягмар, 30-06-2009 21:27 |
|

Голден гэйт паркийн "Old speedway" хэмээх талбайд 7-р сарын 11 өдөр Бямба гарагт 10:00 AM - 5:00 PM цагийн хооронд Бэй Аэриагийн 2009 оны НААДАМ-ын ажиллагаа явагдана. Өмнөх жилүүдэд наадам хийж байсан энэ талбайд хэрхэн хүрч очих, машин тэрэгээ зогсоолд тавих талаар хуучин очиж байсан хүмүүс сайн мэдэх байхаа. Талбайн машины зогсоол дахь зай бага тул энэ жилийн хувьд зөвхөн худалдаа үйлчилгээ явуулах, ачаа тээш буулгах зориулалтаар ашиглахыг зөвшөөрч байна. Машин тэрэгээ ойр орчимд замын тэмдэглэгээг сайтар нягтлаад тавих шаардлагатай боллоо.
Наадмын талбайд хүнсний болон бэлэг дурсгалын худалдаа явуулж бизнес хийх байгууллага хувь хүмүүс $80 хураамж, $50 цэвэрлэгээний депозит (барьцаа) төлж талбайд байрлах газраа аван сүүдрэвчээ барина. Цэвэрлэгээний $50-ыг наадмын дараа байралсан талбайгаа бүрэн гүйцэд цэврэлсэнийг шалган буцааж олгоно. Хураамжийг (510) 710 1009 тоот утсаар Түмээтэй яриад төлөөрэй. Мөн хураамж төлөх үедээ хүнсний худалдаа явуулах эрүүл ахуйн санамжтай танилцан гарын үсэг зурах шаардлагатай. Одоогоор Наадмын үеэр хоол хуушуураар үйлчлэхээр Оакландын Монгол хоолны газар захиалгаа өгөөд байна. Наадмын төв асар болон бөхийн хөлийн цэцгийн хоёр талаар тойруулан 20 майхан барих газрын зөвшөөрөл олгох тул наадмын төв талбайд майхан барих байгууллага хамт олон, хувь хүмүүс $40-ын талбайн хураамж төлж захиалгаа яаралтай өгнө үү? Захиалгаа өгч хураамж төлсөн дараалалаар талбайд майхан барих байрлал олгогдоно. Дараах утсаар (925) 726 8515, (925) 285 3343 Түвшинтэй ярьж захиалгаа яаралтай өгнө үү? Одоогоор Конкорд, Сакраменто хотын наадамчид, барилгын засвар үйлчилгээний хамт олон захиалгаа өгч талбайд байрлалаа аваад байна. Хөлбөмбөгийн багууд зэрэг олон нийтийн байгууллага болон хувь хүмүүс захиалгаа яаралтай өгнө үү. Баяр наадмын талбайд байрлал сайтай газар майхнаа босгож идээ шүүсээ бэлтгэн тав тухтай суух энэхүү боломжийг ашиглаарай.
Энэ жил наадмын төв талбайг тойруулан Бэй Аэриад Монголчуудын дунд үйл ажиллагаа явуулж байгаа олон нийт, бизнесийн байгууллага, компани, төсөл хэрэгжүүлэгч нарын сурталчилгааны самбар (баннер)-ыг нэгдсэн стандарт хэмжээний дагуу хийлгэж байрлуулах тул (415) 509 0494 тоот утсаар Цэрэндоржтой ярьж өөрсдийн компанийн эмблем лого бүхий сурталчилгааны самбарын захиалгаа өгнө үү? Сурталчилгааны самбар хийлгэх зардал $120-ыг захиалагч гаргах ба талбайд үнэ төлбөргүй байрлуулна. Зураг эмблэмээ
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү
хаягаар имэйл бичиж явуулаарай. Одоогийн байдлаар БАМХ, Замдаан сэтгүүл, ачаа тээвэр зуучлалын Англофрейд компани, тээвэр зуучлал явуулдаг Зоригоо Солонгоо нарын "Силк роуд" компани, баруун эргийн монголчуудын мэдээлэлийн БАМОНС веб сайт, онлайн худалдааны "Бэй Шоп" дэлгүүр сурталчилгааны самбараа төв талбайд байрлуулахаар захиалга өгөөд байна. Наадам зохион байгуулах комисст хүмүүсээс дараах хандив өргөөд байна.
Одоогийн байдлаар олон нийтийн байгууллагаас:
Өсвөр Үеийн "ГЭР" төвөөс дааганы уралдаанд оролцох 10 хүүхдийн бэлэг. Сан Франциско хот дахь Евангелын цуглаанаас (IMCC) - $ 200 Оакландын Христийн сүмээс - $100
Хувь хүмүүсээс:
АНУ дахь Мoнгол Улсын ЭСЯ - $500 П.Батмөнх Л.Цолмон нар (Милбрай) хүүхдийн хийлдэг тоглоомын (Jump house) зардал ($500) даахаар болсон. Сүрэнхорлоо, Батжаргал нар (Эл Серито) - $300 Зоригоо, Солонгоо нар (Тээвэр зуучлалын "Силк роуд" компани, Оакланд) - $300 Э.Эрдэнэбаяр (Мораго) - $200 С.Оюунцэцэг, Мөнх-Очир (Англофрейд компани) - $200 Найрамдал ("Бэй Шоп" дэлгүүр) - Түрүү бөхийн байд хивс Б.Бадрал (Amon Enterprise Co.Ltd) - Импортын барааныхаа дээжээс Б.Бор (Сан Франциско) - $150 С.Төмөрбаатар, Соёмбоо нар (Оакланд) - $144 үнэ бүхий бейсболын тоглолтын 8 билет Даваа, Нараа нар (Оакланд) - $100 С.Түвшинтөгс (Валнут Грийк) - $100 Ц.Хишигбаяр (Сан Франциско) - $100 Ш.Баатар - (Сан Франциско) - $100 Ч.Нямдаваа (Монтайн вию) - $100 Д.Цэрэндорж (Сан Франциско) - $100 Т.Мөнхөө, Ц.Эрдэнэчимэг (Сан Франциско) - $100, Төмөрсүх, Долгорсүрэн нар (Сан Матео) - $100 Цоодол гуай (Сан Франциско) - $ 100 Б.Баярмаа (Сан Франциско) - $ 100 С.Болдбаатар (Конкорд) - $ 100 Рагчаа, Оюунаа нар (Оакланд) - $ 100 Ганбаатар, Тамираа нар Аламеда) - $ 100 Лачин, Байгалмаа нар (Сан Франциско) - $ 100 З.Хулан (www.bamons.com) - $100 Болдсүх, Сараа нар (Аламеда) - $100 Mэндээ (Валнут Грийк) - $100 Ж.Одгэрэл, Д.Гантуяа нар (Оакланд) - $100 Д.Болдбаатар, Ж.Эрдэнэ-Оюун (Конкорд) - $100 Л.Алтангэрэл, Ш.Гантуяа (Оакланд) - $100 Ц.Ганболд (Сан Франциско) - $100 С.Баяраа, Ариунаа (Конкорд) - $50 Намжилхүү, Арвинжаргал нар (Оакланд) - $50 Д.Эс-Олдох (Оакланд) - $50 Д.Батсүх, Р.Мөнхжаргал нар (Аламеда) - $50 Лувсанхайдав гуай (Оакланд) - $45 Б.Эрдэнэчулуун (Оакланд) - $40 Болороо (Сан Франциско) - Уламжлал ёсоороо хүүхдийн баян ходоодны дааганы шагнал хувиасаа гаргасан
Одоогоор гарсан зарим зардлууд :
Наадмын талбайн хураамж - $946 Талбайн барьцаа депозит - $500 Хүүхдийн (Jump house) хийлдэг тоглоом 2-ыг моторын хамт захиалхад - $560 Үндэсний бөхийн бай шагналд - $550 Зөөврийн ариун цэврийн цэг 3 ширхэг, гар угаагуурын хамт - $684 Зөөврийн хогийн цэг, контейнер - $435 Хөгжмийн өсгөгч авах зардалд - $500 Эвхдэг сандал ширээ - $205 Төв асарын зурагтай самбар хэвлүүлэхэд - $240 Зэрэг бусад урсгал зардлууд гараад байна.
Наадмын хөтөлбөр, талбайн бусад зохион байгуулалт, тайз чимэглэл, урлагын тоглолт, бөхийн барилдаан, хүүхдийн барилдаан, шагайн харваа, спортын уралдаан тэмцээн, хүүхдийн хийлдэг тоглоом зэрэг олон асуудлаар санал бодлоо хэлж хувь нэмэрээ оруулах, хандив туслалцаа үзүүлэх хүмүүс зохион байгуулагчидтай холбоо барина уу? Наадмын зар, урилга удахгүй бэлэн болох тул та бүхэн цаг заваа эртнээс зохицуулж америк найз нөхөд хамт олноо урьж бэлтгэцгээнэ үү? Бэй Аэриа НААДАМ 2009 зохион байгуулах комисс Утас: (415) 272 3003, (925) 726 8515, (415) 823 4605, (415) 596 9541
|
|
|