|
|
|
"Залуу лидер"-үүдийн цуглаан амжилттай болж өнгөрлөө |
|
|
|
|
Дашаа Доожо 2010 тэмцээн өнөөдөр эхэлнэ |
|
|
|
|
Зохиогч Цэрэндорж
|
|
Бямба, 10-04-2010 08:07 |
|

Бэй Аэриагийн монголчуудын бие хамгаалах урлагын DASHAA DOJO дэвжээ 2010 оны аварга шалгаруулах нээлттэй тэмцээнээ өнөөдөр явуулах гэж байна. Та бүхэн хүрэлцэн ирж гардан тулааны шилдэг тамирчдын тоглолтыг сонирхоорой. Энэ тэмцээнд Дашаа доожо клубын монгол охид хөвгүүдээс гадна Бэй Аэриагийн гардан тулааны клубүүдээс америк тамирчид ирж өрсөлдөх юм. Тэмцээн Оакланд дахь Христийн Монгол Чуулган дээр Бямба гарагт 12:00 РМ цагаас эхэлнэ.
Хаяг: 111 Fairmount Ave Oakland,CA 94611 Утас: (415) 377 4907
|
|
Орос нэртэй нэгэн шивээг очиж үзсэн минь |
|
|
|
|
Зохиогч Д.Лувсанжамбаа
|
|
Пүрэв, 08-04-2010 19:42 |
Дөрвөлжин сүмийн үүдэн дээрх 4 пульметийг Номхон далайн баруун эрэг дээр үзсэн минь буюу Орчлон хорвоод ул мөргүй, учир утгагуй юм Нэгээхэн бээр ч үгүй гэдгийг нүдээр узэж үнэмшсэн минь … Ийнхүү нуршин өгүүлэхийн учрыг асууваас Ар Монголд ардын хувьсгал мандах уед Алтанбулагт хувьсгалын дуун гарч, тэр гунан буугаар буудахаас лавтайяа 100 гаруй жилийн өмнө Америк гүрэнтэй ангийн үсний арилжаа наймаа явуулахаар Оросын Эрхүү хотноо байгуулагдсан Рашиан Амэрикан гэдэг нэгэн компани Аляскаас хүрээгээ тэлж урагшаа америк тивд төлөөний газартай болох гэж тус пүүсийн эзэн Александр Баранов өөрийн туслах, одоогийнхоор бол менежэр Иван Кушков хэмээхийг илгээсэн бөгөөд тэрбээр Кодиак нэртэй завиар Аляскаас Номхон далайгаар хөвөн, одоогийн Бодега Бэй хавьд 1809 он гарангуут нэг сард зангуугаа буулгаж тэр зуны 8 сар хүртэл байж байгаад 2000 гаруй булга, минжний арьстай буцаж байжээ. Тэдэн дотор 40 орчим орос хүн, 150 нь орчим аляскийн индиан нар тусалж байжээ. Бараг 200-гаад хүнтэй хөлөг байсан гэсэн үг юм. Эдний наймаа буцаж орос, европ мөн Эрхүү, Алтанбулгаар дамжин Хятад хүрч байсан байна.
|
|
Дон Нельсон НБА-ийн түүхэнд рекорд хийлээ |
|
|
|
|
Зохиогч Э.Энхтөр
|
|
Лхагва, 07-04-2010 20:43 |
|
Варриорсын дасгалжуулагч Дон Нельсон НБА-ын хамгийн олон хожсон дасгалжуулагч боллоо. Өнөөдөр (4/7) Бэй Ариа-гийн спорт сонирхогчдийн хувьд түүхэн өдөр тохиож байна. Та бидний дэмждэг баг Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо(NBA)-ны Голдэн стэйт Варриорсын Дон Нельсон өөрийн дасгалжуулсан 2394 дахь тоглолтодоо баг нь хожсоноор Лигийн түүхэнд хамгийн олон ялалт (1333) авсан дасгалжуулагч боллоо.
Дон Арвид Нельсон
1940 оны 5 сарын 15 нд Мичиган мужийн Мускегон гэдэг хотод төржээ.Тэрээр 1962-1963 онд НБА-ийн шинэ тоглогчийн драфтын 19-т бичигдэн тухайн үеийн Chicago Zephyrs баг элсэн оров. Жилийн дараа баг нь түүнийг Лос Анжелес Лэйкэрст худалдав. Нельсон 2 улиралийг Лэйкэрст өнгүүрлсэний дараа Бостон Селтиксийн тоглогч боллоо. 1960-аад оны дунд үе Селтикс сэргэн мандалтад Нельсон хувь нэмрээ оруулж тус багт 11 жил зүтгэхдээ Лигийн аваргаар 5 удаа шалгарчээ. Дэлхийн хамгийн алдартай спортын багийн нэг Бостон Селтикс Дон Нельсоны хувийн дугаар (19)-ыг мөнхөлсөн нь түүнийг ямар тоглогч байсаныг илтгэх биз ээ.
1976 онд зодог тайлсан Дон Нельсоны дасгалжуулагчийн замнал эхэлсэн юм Тэрээр 1976-1987 онд Миллоуки Бакс 1988-1995 онд Голден Стэйт Варриорс 1995-1996 онд Нью Иорк Никс 1997-2005 он Даллас Маврикс 2006 оноос одоог хүртэл Голден Стэйт Варриорс багт дасгалжуулагчаар ажиллаж байна. Түүний удирдсан баг хэдийгээр НБА-ийн аваргын төлөө шалагрч чадаагүй ч 2007 онд плэйофф-н 8 дахь эрхийг сүүлийн мөчид аван улмаар тэргүүн баг Далласыг хэрхэн жагсаалаас гаргасаныг Варриорсын хөгжөөн дэмжигчид сайн санаж байгаа биз ээ.
НБА-ийн бүх үеийн олон хожилтой дасгалжуулагчид Don Nelson 1,333 Lenny Wilkens 1,332 Pat Riley 1,210
|
|
Чуулга уулзалт өдөрлөг болно |
|
|
|
|
Зохиогч Цэрэндорж
|
|
Лхагва, 07-04-2010 11:35 |
|
МонАме төвөөс гадаадад суралцаж байгаа монгол оюутан залуусын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын Залуу Удирдагч” хөтөлбөрийн уулзалт, өдөрлөгт оюутан залуус та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна! Хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа энэхүү арга хэмжээний гол зорилго нь Монголын Ирээдүйн Удирдагчид, Оюутан залуус та бүхнийг уулзуулан танилцуулж, Монгол орныхоо хөгжил дэвшлийн холбогдолтой сэдвүүдээр чөлөөт ярилцлага зохион санал солилцуулах, Монголын талаар сонирхон судалдаг эрдэмтэд, бизнесмен, төрийн бус байгууллагын удирдлагуудтай танилцуулах явдал юм. Энэ жилийн уулзалтыг дэлхийн нэр хүндтэй Стэнфордын Их Сургууль дээр байгуулагдсан Монголын Соёлын Холбоо, Бэй Аэриагийн Монголчуудын Холбоотой хамтран хийхээр бэлтгэж байна.
Өдөрлөгийн хөтөлбөрт: - Стэнфордын Их Сургуулийн эрдэмтэн профессоруудтай хийх уулзалт ярилцлага. - Америкийн хай-тек компаниудын өлгий Силикон Валлэй-д (Silicon Valley) байрладаг дэлхийд алдартай Google, Facebook зэрэг нэртэй компаниудаар аялуулах - Монголд олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн Азийн Сангийн Удирдлагтай уулзах зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд орно. Анхны уулзалтыг 2008 онд Вашингтон хотноо Монгол Улсын ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд америкийн их дээд сургуульд суралцаж байгаа арав гаруй монгол охид хөвгүүд оролцож байсан бол энэ жил Стэнфордын их сургууль дээр зохиогдох уулзалтанд америкт суралцаж байгаа монгол залуус төдийгүй монголыг сонирхон судалдаг, дэмждэг америк оюутан залуус оролцоно. Уулзалт өдөрлөг Стэнфордын Их Сургууль дээр 2010 оны 4 сарын 9-10 өдрүүдэд болно. Энэ уулзалтын талаарх дэлгэрэнгүй хөтөлбөр болон бусад мэдээлэлийг МонАме-гийн веб хуудаснаас үзэж сонирхоно уу? http://monamescience.org Бүртгүүлэх оюутан залуус МонАме-ийн захирал Др. Наранцогттой дараах хаягаар харилцаарай. Имэйл хаяг:
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү
|
|
Залуусын сонсох дуртай дуучдын амьд тоглолтонд урьж байна |
|
|
|
|
Зохиогч Цэрэндорж
|
|
Даваа, 05-04-2010 11:57 |
|

Улиг домог болсон уйтгартай хэв маягаа эвдэцгээе! Залуу дуучин БХ, Эгшиглэн, Агиймаа нарын энэ дууны клип монголд хит болж хэв маягаа хэрхэн зоригтой өөрчлөх талаар залуусын дунд үлгэр үзүүлж байгаа гэнэ. Америкт суугаа монголчууддаа зориулсан тэдний халуухан тоглолт амжилттай үргэлжилж байна. Ирэх Бямба гарагт Оакланд хотноо 19 цагаас болох энэхүү тоглолтонд хүрэлцэн ирж амьдралын тогтсон хэмнэл загвараасаа түр ч болов салцгаая залуусаа!
Хаяг: Kimball's Carnival клуб 522 2nd St Oakland, CA 94607
|
|
Зохиогч Цэрэндорж
|
|
Пүрэв, 01-04-2010 19:45 |
4 сарын 1-нд зориулав. Тайм сэтгүүлийн газраас зарласан Юу Тубе дээрх 50 шилдэг видеоны нэг. Нэр нь: Charlie bit my finger - again!. Ах хүү Чарлигийн аманд хуруугаа ажиг сэжиггүй ахин хийгээд балрах шахав. Ингээд цааш үзээрэй.
|
|
Ажаа гэгээн: Монголд хүүхдийн хавдарыг эмчлэх эмнэлэг хэрэгтэй байна |
|
|
|
|
Зохиогч Цэрэндорж
|
|
Пүрэв, 01-04-2010 14:36 |
|
Ажаа гэгээнийг ноднин намар Монголд зочлоод ирхэд нь тосож уулзаад аян замын сонин сонсож билээ. Бэй Аэриа дахь бурхан шашны төвөөрөө түүнийг бууж морилоод мордох сураг дуулаад гэгээнтэй хийсэн товч ярилцлагаа хожуу хойно сийрүүлэн буулгаж уншигч танаа хүргэж байна.
Гэгээнтэн та Монголд хоёрдахь удаагаа зочлоод ирлээ, явсан замын сонин, очоод төрсөн сэтгэгдэл ямар байна вэ? За сайн явж хүрээд ирлээ. Эхний удаад бол монгол хүний хувьд Ар Монголын өлгий нутаг, газар шороон дээр очих хүсэл тэмүүлэл гол нь байсан бол сая арваад хүн дагуулж ажил хэргийн шугамаар яваад ирлээ. Явсан зорилго маань сүм хийдээр орж сүсэгтэн олонтой уулзан золгож буян ном айлдахын дээр ядуу дорой амьдралтай ах дүү нартаа тус дэм болох зарим ажил сэдэж эхлүүлсэн.
Хүмүүст боломжийн хэрээрээ туслах буян хийхийг хичээж л явлаа, ядуу дорой амьдралтай хүмүүст зориулж энд тэнд ном уншлаа, хэдэн удаа хүмүүсийг хооллож, ойр зуурын мөнгө төгрөгөөр тусаллаа, орон гэргүй хоёр ч хүнд гэр авч өгсөн дөө. Явсан зорьсон ажил маань бүтэмжтэй байсан. Таныг сая очиход монголчууд маань хэр таньж мэддэг болсон байна вэ, өмнө очихдоо танилцсан хүмүүстэй уулзав уу? За яах вэ, сайн таньж мэддэг болно гэдэг харьцангүй шүү дээ, өөрийнхөө дурсамж номыг крилл үсэг дээр хэвлүүлж номын нээлт энэ тэр зохиосон, тэрэнд оролцсон, шавь нар, сүсэгтнүүд төдийгүй энгийн хүмүүс ирж уулзсан. Эхний удаа очиход Гүнбүм хийдэд байхад маань шавилан сууж байсан монгол лам нараас өөр таних мэдэх хүнгүй шахам байсан, энэ удаа америкт суухдаа танилцсан монголчууд, тэднээр дамжаад танилцсан зөндөө хүмүүстэй уулзан золгоод ирлээ.
|
|
Ажаа Гэгээнтний Номын Хурим |
|
|
|
|
Зохиогч Цэрэндорж
|
|
Пүрэв, 01-04-2010 10:48 |
|
Ажаа Гэтээнтэн 4-р сарын 4-ний өдрийн үдийн 12 цагаас Оакланд дахь төвдөө өөрийнхөө намтар түүхээ бичсэн Номын хуримaa хийнэ. Ажаа гэгээнтэн намтраа бичээд дуусахаар нь номын нөхдийн хамт англи хэлнээс монгол хэлэнд хөрвүүлж "Цагийг бэлгэдэгч наран чөлөө" нэрийн дор Монгол хэвлэн гаргасан билээ. Уг номыг хэвлэхэд Mонголд байгаа гэгээнтний олон нөхөд тусалсан юм. Уг номын англи эхийг гэгээнтний шавь Бранардо улам сайжруулж, хавтасны дизайн чимэглэлийг Ч.Ганболд хийж "Surviving the Dragon" нэрээр Америкт хэвлэлээ.
Номын хуримын хөтөлбөр:
- Дуучин Чулуунхуу гуай Ажаа гэгэээнтэнд зориулан зохиосон дууг Энхтуяа дуулж хүндэтгэл үзүүлнэ. - Монгол лам нар Ажаа гэгээнд мандал өргөнө. - Гэгээнтэн сахиусны ном уншиж, хийморийн сан тавьж, даллага авна. - Ажаа гэгээнтэн энэхүү номоо хэрхэн бүтээсэн талаар айлдана. - Гэгээнтний номын худалдаа явагдана. - Гэгээнтэн номондoo гарын үсэг зурна.
Номын худалдаанаас олсон орлогыг Ажаа гэгээнтэн Монголд барьж буй хүүхдийн хавдрын эмнэлэгтээ хандивлана. Та бүхнийг энэхүү номын хуримд өргөнөөр оролцож, Монголд барих хүүхдийн эмнэлэгт нь нэмэр хандив болохыг хүсч байна. Ажаа гэгээний төвийн хаяг: 610 16th Street (cross Jefferson street) Oakland, CA
|
|
Америкийн Монголчуудын аварга шалгаруулах тэмцээнд урьж байна |
|
|
|
|
Зохиогч Цэрэндорж
|
|
Бямба, 27-03-2010 07:54 |
|
Америкийн Нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын хөл бөмбөгийн аварга шалгаруулах Сан Франциско-2010 нээлттэй тэмцээн 2010 оны 5 дугаар сар 29-өөс 30-ны өдрүүдэд Сан Франциско Бэй Ареад болох бөгөөд урьдчилсан байдлаар Вашингтон ДС, Чикаго, Дэнвэр, Лос Анжелес, Сакраменто, Сиэтл, Мон Юнайтед, Монголын бизмесмэнүүдээс бүрдсэн холимог багууд оролцохоо тус тус мэдүүлээд байна. Тэмцээн болох хөл бөмбөгийн зориулалтын хиймэл зүлэг бүхий хос талбай Оакланд хотоос зүүн тийш 20 миль Диабло уулын урд өвөрт байрлах үзэсгэлэнт Данвилл хотод байрлах бөгөөд зочид тамирчид залгаа хот Сан Рамон-д Мариотт буудалд хөнгөлөлтэй үнээр захилгаа өгөх боломжтой. East Bay буюу Бэй Ареагийн зүүн хэсэгт байрлах хотод тэмцээн болох учир та бүгдийг Оакландын хотын нисэх буудлаар хүрэлцэн ирэхийг урьж байна. Тэмцээнд оролцох багууд мэдүүлгээ 4 сарын 15-ны дотор
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү
,
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү
хаягуудаар явуулна уу? Тэмцээний зохион байгуулалттай холбоотой асуудлаар 415 518 6122 П.Эрдэнэхүү 925 899 1177 Д.Болдсүх 415 596 2240 Ц.Энхтүвшин нарт хандана уу.
|
|
Зохиогч Цэрэндорж
|
|
Баасан, 26-03-2010 14:21 |
Охайо мужийн Акрон хотноо ажиллаж амьдардаг вебдизайнер Чулуунбатын Ганболд гэдэг залууг интернэтээр хэрэн хэсч явдаг хэн бүхэн андахгүй. Түүний авъяас ухаанаа гарган урласан олон арван вебсайт кибер ертөнцийн агуу их орон зайд монгол гэсэн өнгө төрхийг нүүр бардам төлөөлдөг билээ. Өнгөрсөн жил Лас Вегаст болсон Фотошопийн дэлхийн аваргын дэвжээнд оролцсон жиндээ тасархай түрүүлж эх орныхоо нэрийг гаргаж байсныг уншигч та санаж байгаа болов уу. Ганболд.ком гээд нэрээрээ овоглосон түүний хувийн сайт саяхан өвөрмөц шийдэлтэйгээр шинэчлэгдсэн байна. Мянга сонсохоор нэг удаа үз! гэж үг бий.
http://ganbold.com/
|
|
"Гологдсон охин" Ц.Mөнхцэцэг Америкт сайн яваа |
|
|
|
|
Зохиогч Ц.Сарантуяа
|
|
Лхагва, 24-03-2010 23:07 |
|
Өмнөгөвь аймгийн уугуул Цэвээндүлам овогтой Мөнхцэцэг, Ховд аймгийн уугуул Чүлтэмжамц овогтой Балдандорж нар өөрсдийн амьдрал, бага насаа эргэн дурсаж "Гологдсон охины хувь заяа" дурсамжийн тууж бичжээ. Эдүгээ Америкийн нийслэлд 10 гаруй жил ажиллаж, амьдарч байгаа гэр бүлийн энэ хоёр барилгын инженерүүд. Хоёр хүүгийн аав ээж тэд америкийн цаг завгүй амьдрал дунд хойч үедээ сургамж болохоор ном бичсэн нь тэдний нөр хөдөлмөрийн үр шим юм. Амьдралын нөхцөл байдлаас улбаалан хүмүүсийн хувь заяа янз бүр байдаг жамтай. Тэр дундаас хүнд бэрхшээлийг гэтлэн туулж ирсэн хүний амьдрал тэр чигээрээ санамж ухаарал билээ. Тийм болохоор энэ номын гол баатар Цэцэгийн амьдрал хал үзэж, хашир сууж, хатуужин ухаажсан хүний дүр зураг болно. АНУ дахь Монгол Телевизээр "Гологдсон охины хувь заяа" номын зохиогч Ц.Мөнхцэцэгийн яриа нэвтэрсний дараа олон үзэгч, уншигчаас захидал ирж номын талаар сэтгэлийн үг хайрлаж байна. Америкийн бусад мужаас, Канадаас, Улаанбаатараас, Германаас гээд интернетийн агуу орон зайд газар холддоггүй ажээ. Үзэгч уншигчдын ихэнх нь "Гологдсон охины хувь заяа" номыг яаж олж уншихыг асуугаад зохиогчид ийнхүү хандаж байна.
...Гэр бүлийнхээ төлөө юугаа ч зориулахад бэлэн, үлгэр жишээч бас хөдөлмөрч энэ хүний амьдралын туужийг уншихад үнэхээр сонирхолтой байлаа. Баганаа
|
|
Хорвоод ганцхан ээждээ...гэж |
|
|
|
|
Зохиогч Цэрэндорж
|
|
Лхагва, 24-03-2010 15:51 |
Эр хүний замын хүзүү урт, эр хүн туг ч барьдаг тугал ч хариулдаг гэж үг байдаг. Үнэхээр ч зам нь урт сэтгэл нь уужим эр байх юмаа. Арлын оронд (тугал хариулж) яваа тэрбээр хүний нутагт хөлсөө дуслуулан зүгтэхийн хажуугаар алжаал тайлах зуураа ар гэр, эх орноо санан дурсаж ая дуугаа өргөсөн ийм нэгэн бичлэг ЮУ ТУБЕ дээр байна. Өмнө нь Орлоо.ком-оор дамжуулан "Миний ардын сэтгэл цагаан" дуугаараа орон оронд суугаа монголчууддаа цагаан сарын мэндчилгээ дэвшүүлснийг зарим уншигчид санаж байгаа болов уу. Баагий маань аян замын сонин, ажил төрөл, амьдрал ахуйгаа танилцуулсан олон бичлэг нэмж байрлуулжээ. Баян хуур, гитар, даралтат хөгжим гээд барьсан болгоноо тоглодог бас дээр нь уран хошин яриа, ухаарал шингэсэн амьдарлын үнэнийг хүүрнэх эгэл монгол эрийн сонирхолтой яриаг сонсоорой. SBBaagii's Channel явуулын станцын Зураглаач, Хөтлөгч, Гоцлол дуучин, Хөгжимчин, Уран сайханч түүний уран бүтээлүүдийг энд дарж үргэлжлүүлэн сонирхоно уу?
Японд суугаа Б.Бат Эрдэнэдээ эрүүл энх сайн сайхныг хүсэхийн хамт урам бүтээлийн урам зориг нэмж Америкийн баруун эргээс ая дууг чинь аялан дагах дуртай бас нэг тугалчин мэндчилж байна.
Д.Цэрэндорж Сан Франциско
|
|
Ширээний теннисний тэмцээн Сакраменто хотноо болно |
|
|
|
|
Зохиогч Цэрэндорж
|
|
Лхагва, 24-03-2010 14:51 |
|
Америкийн Монголчуудын ширээний теннисний аварга шалгаруулах уламжлалт "Sacramento Open" тэмцээн 4-н сарын 17, 18-ны хагас, бүтэн сайн өдрүүдэд Sacramento хотын ''Howe Park Table Tennis Club'' Center-д болox гэж байна. Тэмцээнд ширээний теннис сонирхон тоглодог болон хураамжаа төлж, тоглох эрхээ авсан хэн ч оролцож болох юм байна. Тэмцээн багийн, ганцаарчилсан, холимог хос гэсэн төрлөөр явагдана. 11 оноогоор тоглож хэн эхэлж 2 хожил авсан нь ялах дүрмээр, хоёр тоглож хасагдах системээр тоглох болно. Хотуудаас 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүнээс бурдсэн баг оролцохыг урьж байна. Багийн тоглолт нь эрэгтэй, эмэгтэй халз тоглож, хожлийг холимог хос тоглолтоор шийднэ. Ганцаарчилсан төрөл нь хүүхэд, насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүн болон мастер, өндөр зэрэгтэй тамирчид гэсэн ангилалтай.
Тэмцээнд эхний байр эзэлсэн баг, хүмүүсийг Монголын Ширээний Тэннисний Холбоо болон Sacramento-гийн Монголчуудын Холбооны Батламж, цом, алт, мөнгө, хүрэл медал, мөнгөн шагналаар урамшуулна. Хамтарч ажилласан, хандив туслалцаа үзүүлсэн байгууллага хүмүүст талархалын гэрчилгээ, дурсгалын медаль дурсгана.
"Таван цагариг" сониноос шилдэг эмэгтэй, эрэгтэй тоглогчийг, "Замдаан" сэтгүүл өсөх ирээдүйтэй хүүхдийг шагнана. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Олон улсын шуудан илгээмжийн ''Хоёулаа хүү'' Co.Ltd, теннисний спортын спонсороор Sacramento-гийн "Table Tennis only" компани ажиллахаар болсонд бид баяртай байна.
Тэмцээн болох газрын хаяг : 2201 Cottage Way, Sacramento, CA 95825 Бидэнтэй хамтарч ажиллах, ивээн тэтгэх, хандив өргөх сонирхолтой хүмүүс дараах утсаар холбоо барихыг хүсч байна.
Зохион байгуулагчидтай харилцах утас: 916-799-6620 (Т.Лхагва) Sacramento 916-281-1566 (Д.Амаржаргал) Oakland 510-390-4155 (Одгэрэл) San Francisco 415-518-6122 (Эрдэнэхүү) Chicago
|
|
Аваргын цом дахин Темескал Рийдэрсд очлоо |
|
|
|
|
Зохиогч Цэрэндорж
|
|
Даваа, 22-03-2010 11:14 |
|

Оакалнд хотноо байрладаг Asian Grill нэртэй монгол зоогийн газраас ивээн тэтгэж зохион байгуулсан хөлбөмбөгийн нэрэмжит тэмцээн Ням гарагт өндөрлөв. Бэй Аэриагийн Монголчуудын хөлбөмбөгийн лигийн бүх багууд оролцсон энэхүү тэмцээнд Г.Энх-Амгалан ахлагчтай "Темескал Рийдерс" баг түрүүлэн аваргын цом алтан медал ахин хүртлээ. Ахин гэсний учир нь 2010 он гараад Бэй Аэриад зохиогдсон анхны тэмцээнд тус баг түрүүлснээс хойш аварга цолоо алдалгүй хадгалж бэлтгэл сургуул биеийн хөгжлөөрөө бусад багуудаас онцгойрч байгаа билээ. Тэд финалын тоглолтонд Сэргэлэн ахлагчтай "Хүлэг" багийг 2:1 харьцаагаар буулган авсан юм. Хүрэл медалын төлөөх тоглолт "Хийморь", "Гарьд" багуудын хооронд болж 2:1 харьцаагаар Батсайхан ахлагчтай Хийморь баг хожсон байна. Тэмцээний "Шилдэг довтлогч"-оор Темескал Рийдерс багийн довтлогч Цэнгүүн, "Өсөх ирээдүйтэй залуу тоглогч"-оор "Гарьд" багийн хамгийн залуу хагас хамгаалагч Түвшинтөгсийн Оргил (15 настай) нар шалгаран Монгол хоолны газрын эзэн бөгөөд "Темескал рийдерс" багийг үүсгэн байгуулагчдын нэг Тайвангаас тусгай шагнал гардлаа.
Одоогоос жил гаруйн өмнө үүссэн монголчуудын лигт байнгын бэлтгэлтэй 6 баг бий. Өчигдөрийн тэмцээний явцаас харж байхад багуудын ур чадвар эрс дээшлэн жигдэрч уран гоё тоглолт үзүүлэн урамтай сайхан өрсөлддөг болжээ. Ирэх 5 сард Бэй Аэриад Америкийн Монголчуудын аварга шалгаруулах хөлбөмбөгийн 6 дахь удаагийн тэмцээн болох гэж байна. Одоогоор тус тэмцээнд шигшээ багаа оролцуулахаар Вашингтон, Дэнвер, Чикаго, Сеатл, Лос Анжелес, Сакраменто хотын монголчууд мэдэгдээд байгаа юм. Зохион байгуулагч талбайн эзэд Бэй Аэриагаас 2-3 баг оролцох төлөвтэй байгаа бөгөөд тус багт орох тоглолчдыг сонгон шигшхэд энэ тэмцээн бас нэгэн шалгуур болов.
Тэмцээний шигшээ тоглолтын үеэр авсан фото зургуудыг энд дарж сонирхоорой.
|
|
|
|
|
|
|