"Уулзахын баяр" нэвтрүүлгийн нэгэн дугаар
Зохиогч Цэрэндорж
Мягмар, 16-03-2010 11:51
Баяр гуниг, жаргал зовлон сүлэлдсэн хүний амьдралын зам гэдэг хэлж таашгүй ээдрээ нугачаатай билээ. Хувь заяаны эрхээр салж хагацсан аав ээж, ахан дүүс олон жилийн хойно учран золгох баярт мөчийг харуулсан нэгэн нэвтрүүлгийн хэсгээс сонирхоно уу? Оросын телевизийн "Жди меня" (Wait for me) буюу "Хүлээ намайг" нэртэй цуврал нэвтрүүлгээр монгол аав, украйн ээжтэй ах дүү хоёр гарч байна. Алс холын монголоос тэднийг Москвад авчран Оросын төв телевизийн студид суулгах болсон учрыг хөтлөгч тайлбарлаж эхлэлээ. Украйны Львов хотнoo суралцахаар очсон монгол залуу Нэргүй үдэшлэг дээр Ирина хэмээх цэнхэр нүдэн бүсгүйтэй танилцаж дотносон сургууль төгсөхдөө гэргий болгон нутагтаа авчирснаар энэхүү түүх эхэлнэ. ЗХУ-д улс төрийн дээд сургуульд амжилттай суралцаж төгсөөд нутагтаа очсон залуу эхлээд Эрдэнэт хотод сууршин ууган хүү нь мэндэлж дараа нь охинтой болж аж амьдрал нь аз жаргалтай сайхан байжээ. Нэвтрүүлэгт үзүүлснээр бол Нэргүй удалгүй албан тушаал дэвшин Улаанбаатарт ирээд хотын бүх музей хариуцсан дарга болох үед бага охин нь гарчээ. Гэвч харийн бэр болсон бүсгүйн монгол дахь амьдрал дандаа сайхан байсангүй. Нөхөр нь мөрийтэй тоглоомонд донтон мөнгө хөрөнгөө үрэн ааш авираа хувиргах нь ихсэж энэ айлын алтан багана ганхаж эхэлсэн гэнэ. Эцэст нь нөхөр нь музейнүүдийн орлого болох ихээхэн хэмжээний мөнгөөр мөрийтэй тоглож алдсан хэргээр орон шоронд орж хэдэн жил суугаад гарч ирэхдээ архинд орж мөнхийн согтуу хөлчүү байдаг болжээ. Тэр үед үр хүүхдээ өсгөхийн зэрэгцээ техникумд суралцаж байсан Ирина бүсгүй авааль нөхөрөө архинаас гаргах гээд хүчлэж дийлэлгүй цөхрөхдөө хүүхүүдээ аваад төрхөмдөө буцахаар шийдсэн боловч хадмууд нь ач нараа ааваас нь холдуулахыг зөвшөөрсөнгүй. Гэсэн ч сэтгэл нь хөрч эргэсэн Ирина дунд охиноо нууцаар дагуулан нутгаа зориод хэл сураг тасарчээ.
Одоо дараагийн түүх эхэлнэ. Монгол газар төрсөн ах дүү гурав ээжийгээ буцах үед буюу 1985 онд ах Сансар нь дөнгөж сургуульд орж, Сарнай тавтай, Солонгоо гуравтай байв. Эхнэр нь дунд охин Сарнай буюу Руженаг аваад нутаг буцмагц аав нь хүүгээ дэргэдээ авч охиноо Дорноговьд суугаа аав ээж дээрээ орхижээ. Ингээд хорь гаруй жил өнгөрхөд Солонгоо охин хөдөөгийн нэгэн төвийн үсчин болж ах Сансар нь хотод гэр бүл хоёр хүү бас хөөрхөн охинтой болсон байна. Нэвтрүүлэгт ганц ч удаа үзүүлээгүйг бодход Нэргүй гуай энэ хугацаанд бие барсан бололтой. Ээжээсээ хойш ийнхүү тусдаа өсөж хааяа нэг уулзалддаж байсан ах дүү хоёрыг ханталаа амсаж чадаагүй халуун дулаан эхийн хайр энхрийлэл, төрсөн дүү охин хоёрыгоо үгүйлэн санасан сэтгэл нэгтгэж байжээ. Улиран одсон он жилүүдэд Сансар ээж дүү хоёроо бүдэгхэн санаж Солонгоо охин тэднийгээ зөвхөн фото зурагнаас харсан төсөөлөлтэй байлаа. Сансар хүү эрийн цээнд хүрээд ээж, охин дүү хоёроо эрж сурж эхэлжээ. Ээж нь Орост ч Украйнд ч байсангүй. Ингээд цааш шууд үзсэн нь дээр байхаа...Энэ сонирхолтой нэвтрүүлгийг теле сувгаас татан авч юу тубе рүү суулган уншигч танд хүргэсэн Замдаан сэтгүүлийн Мизури мужид суугаа сурвалжлагч Я.Болдод уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье! Д.Цэрэндорж
Сан Франциско хот ирээдүйд газарт төдийгүй тэнгэрт байрлаж мэдэх нь
Зохиогч Цэрэндорж
Даваа, 15-03-2010 14:14
Номхон далайн намуухан давалгаа эрэг тохойг нь илэн таалж байдаг үзэсгэлэнт Сан Франциско хот ирээдүйд ямар болох вэ? Энэ асуудлаар эрдэмтэн мэргэдийн гаргасан олон талын дүгнэлт прогноз байдаг. Хотын хойч үеийн өнгө төрхийг тодорхойлохоор архитекторууд төрөл бүрийн шийдэл сэтгэж суудаг аж. Эх газраасаа түрж хошуурсан хэсэгхэн газарт төвлөрдөг энэ хотын төвд барилга байгууламж шавааралдан шинээр барих зай талбай нь улам багассаар. Ирээдүйд энэ асуудлыг шийдэх нэгэн хувилбарыг архитектор Жон Борек саяхан танилцууллаа. Аварга том багануудыг тэнгэрт холбосон түүний зураг төсөл мэргэжилтнүүдийн анхаарлыг эрхгүй татаж байна. Sky-Terra буюу Тэнгэр-Газар нэртэй уг төслийн гол санаа нь 500 метрийн өндөртэй нүсэр багануудаар дамжин тэнгэрт тархины эд эс хэлбэрээр хоорондоо нягт холбогдон баригдсан байгууламжуудыг босгох. Зураг төслийг саяхан дуусгаж бэлэн болгожээ. Тэнд нь орон сууц, гудамж талбай, үйлчилгээний газрууд, машины нийтийн парк, фитнесс клуб, гүйлтийн болон дугуйн зам, усан бассейн, ногоон бүс зэрэг тав тухтай амьдран аж төрөх бүх нөхцөлийг хангасан байх юм. Mөөгөн хотын суурь багана болгоны дотор тохилог том лифтүүд өдөр шөнөгүй өгсөж уруудаж байхаар тооцож хийсэн уг төслийн өртөг зардлын тухай тодорхой зүйл дурдаагүй байна. Дэлгэрэнгүй зураг макетийг энд дарж үзээрэй.Д.Цэрэндорж Эх сурвалж: http://www.inhabitat.com
Гэрийн болон, гар утаснаасаа Монгол руу ярих боломжууд
Зохиогч Цэрэндорж
Баасан, 12-03-2010 15:59
Америкаас монгол руу ярихын тулд аль нэгэн утасны карт хаанаас ч юм худалдаж аваад гар утасны минутаа гарздан баахан дугаар код оруулж суудаг үе өнгөрч байна. Ихэнх монголчууд маань интернэт дэх Yahoo, Skype зэрэг шуурхай мессенжерээр дамжин ар гэр үр хүүхэд, аав ээж ах дүү, найз нөхөдтэйгээ видео камераа асаагаад хуучилж суудаг болсон цаг билээ. Сүүлийн үед гэртээ болон Iphone гар утасандаа суулгасан ЖиМобайл дугаараар дуртай газраасаа хүссэн цагтаа ярих, монголоос залгасан цагт нь дуудлага хүлээн авах боломжтой болоод буй. Технологийн хөгжил дэвшил гэдэг агуу юм даа. Үүрэн телефоны үйлчилгээ үзүүлдэг компаниудын өрсөлдөөний үр шим мэдэгдэхүйц болжээ. Одоогоор хамгийн шуурхай байж мэдэх хоёр компанийн үйлчилгээг гэртээ ашигладаг өөрийн туршлага дээрээ үндэслэн үнэгүй сурталчилгаа өмнөөс нь хийж байна. Тус компанийн утас хоёулаа интернэтээр дамждаг voip phone төрлийн үйлчилгээнд хамрагдана. Гэхдээ ашиглахын тулд заавал гэрийн комьпютерээ асааж онлайнд холбогдох шаардлаггүй, үргэлж асаалттай байдаг wireless modem руугаа утасны аппаратаа холболт хийгээд л монголдоо байгаа юм шиг дугаараа шууд залгадаг юм. Залгах дугаарын өмнө улс, хотын код алийг нь ч урд хойно нь оруулаад тогших шаардлаггүй. Мөн монголоос яг адил. Таны дугаар руу Монголын ажил, гэр, гар аль ч утаснаас шууд залгахад дуудлага дуржигнаад ороод ирнэ. Та гэртээ заавал америкийн утас дугаартай байх ч хэрэггүй. Үнэ ханшийн хувьд харьцангуй хямд, шуурхай, чанартай найдвартай. Төлбөр хийхэд түргэн хялбар. За тэгээд тус хоёр утасны үйлчилгээний зарим онцлогуудыг зэрэгцүүлэн дурдая. Хоосон сүржин сурталчилгаа биш аль алийг нь амьдрал дээр ашиглаж суугаа туршлагаасаа хуваалцая. Харьцуулан хараад хамгийн зөв сонголтоо хийгээрэй. 1. ЖиМобайл компани Монголд 120.000 төгрөг төлөөд дугаар болон шинэ гар утас авах бөгөөд бүтэн жилийн турш сүлжээндээ хязгааргүй ярих эрх дагалддаг. Тухайлбал та монголд суугаа аав ээждээ ЖиМобайл утас авч өгөөд тэдэнтэйгээ төдийгүй монголын хаана ч суугаа ЖиМобайл дугаартай хүн болгонтой хязгаарүй ярих эрхтэй гэсэн үг. Монголын хаанаас ч ямар ч утаснаас таны дугаар руу шууд залгаж бас болдог. Монголоос дуудсан тохиолдолд залгасан хүний гарах ярианы нэгж л зарцуулагдана, харин та өөр бусад үүрэн компанийн утас руу залгах бол минут тутамдаа 55 төгрөг төлнө. Ойролцоогоор 4 цент орчим. За тэгээд төрөл бүрийн хямдрал урамшуулал бүхий бусад дэлгэрэнгүй мэдээлэлийг http://gmobile.mn хаягаар орж аваарай.
2. БетаТелеком компани Тус компанийн санал болгож буй “EasyPhone” үйлчилгээг авахын тулд модем дугаарын үнэ $149.00, дээр нь $50 барьцаа төлж гэрээ байгуулснаар холбогдоно. Войс овэр Интернэт Протокол (VoiP) технолог дээр суурилсан энэхүү үйлчилгээний давуу тал нь дэлхийн аль ч өнцгөөс хэзээ ч, хаашаа ч хямд үнээр дуудлага хийх болон хүлээн авах боломжийг танд олгох болно. EasyPhone үйлчилгээг сонгосноор та бүхэн дараах боломжуудыг ашиглах юм. Америкаас Монгол руу залгах минутын үнэ ойролцоогоор 5 цент.
• Монголоос таны утас руу залгасан тохиолдолд таны данснаас мөнгө унахгүй, залгаж байгаа талаас дотоодын үнэ тарифаар ярина. • Урдаа ямар нэгэн код, дугаар xийx шаардлагагүйгээр шууд xолбогдоно. • Тус үйлчилгээ нь дуудлага шилжүүлэх, давхар дуудлага авах, хүлээн авсан, аваагүй болон залгасан дуудлагын жагсаалтыг харах, утасны жагсаалт үүсгэх зэрэг үүрэн холбооны үйлчилгээнд байдаг олон нэмэлт үйлчилгээг ашиглах боломжтой. Үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү
,
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү
хаягуудаар имэйл бичээрэй! Асууж тодруулах уатсны дугаар Сан Францискод: 415 509 0494, Вашингтон ДиСи-д: 310 927 4841Д.Цэрэндорж
Төгсөө маань Тегранд мөнгөн медал хүртжээ
Зохиогч Цэрэндорж
Лхагва, 10-03-2010 14:14
Ази тивийн залуучуудын аваргаар жин өгсөж 54 кг-ын жинд тоглосон манай гавъяат тамирчин Н.Төгсцогт Казахын боксчин Хурбол Калхановт хожигдон мөнгөн медал зүүлээ. Тоглолтын бичлэг олж байрлуулж чадсангүй. Болд маань урд шөнийн турш Ираны телевизийн онлайн сувгуудыг шүүн сахисан боловч исламын өлгий нутгаас интернэтээр дамжуулан цацсан шууд нэвтрүүлэг Америкт суугаа бидэнд амар хялбар баригддаг эд биш бололтой. Финалын тоглолтын дүн мэдээг удтал эрсний эцэст Ираны ийм http://boxing.ir нэгэн сайтнаа Перс хэл дээр бичигдсэн мэдээг гүүгл ашиглан хөрвүүлээд гүйлгэн харвал багийн дүнгээр 4 алт, 1 мөнгө, 2 хүрэл медал авсан Казахын залуучуудын шигшээ тасархай түрүүлж удаах байранд 2 алт, 3 мөнгө, 2 хүрэл медал хүртсэн Энэтхэгийн боксчид орж түүхэндээ үзүүлж байгаагүй өндөр амжилт гаргасан байна. 3-р байранд шүүгчдийн тал зассан тааруухан шүүлт, үзэгчдийн дэмжлэг уухай түрлэг доор тоглож 2 алт, 1 мөнгө, 5 хүрэл медал хүртсэн Ираны боксчид шалгарчээ. Хятадууд энэ удаа 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медалаар 4-р байранд, 1 алт, 2 мөнгө, 2 хүрэлтэй Узбекүүд 5-рт, тус бүр 1 мөнгө, 1 хүрэл медалтай Тайланд, Туркмен 6-7 дугаар байрыг хуваан эзлэж 1 мөнгөн медалтай манай залуучуудын шигшээ 8-д оржээ. Манай дараа 2 хүрэл медалтай Тажик, тус бүр 1 хүрэл медалтай Иордан, Япон, Киргиз, Филлипин болон боксчид нь медалд хүрч хараахан чадаагүй Сингапур, Тайван, Сири, Вьетнам, Ширланк, Малайз улсууд бичигдсэн байна. Энэ тэмцээнд Азидаа төдийгүй дэлхийд чамбай үздэг Хойд Урд хоёр Солонгос, хүнд жинд мөчөөгөө өгдөггүй Пакистаны залуу боксчид ирж оролцсонгүй. Ираны нийслэлд шагналт байранд шалгарсан боксчид 4 сарын 20-нд Азарбаджаны нийслэл Баку хотноо эхлэх дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авч буй юм байна. Мөн энэ оны 10 дугаар сард оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай нийслэлд анх удаагаа зохиогдох гэж байна. Тэр тэмцээнд сайтар бэлтгэх шаардлагатай байгааг тивийн аваргад оролцсон тамирчид дасгалжуулагчид маань ухаарсан буй за. Төгсцогтын хувьд дэлхийн аварга цолыг Бакуд авахын тулд бэлтгэл сургуулалтаа чанаржуулан, арга тактикаа боловсруулах гээд бодох хийх юм их байна. Тэрээр Казахын боксчинтой хэрхэн тоглосон талаар дэлгэрэнгүй мэдээлэл бичлэг удахгүй гарах бизээ. Өнөө өглөөний хувьд дэлхийн сонирхогчдын боксын холбооны веб сайт, Азийн спортын мэдээлэлийн сувгууд, Казахын мэдээлэлийн сайт дээрээс Азийн залуучуудын аваргын тоглолтын бичлэг, тодорхой мэдээлэл олж чадаагүй тул Ираны сайтаас олдсон мэдээг эх сурвалж болголоо. Д.Цэрэндорж
Ази тивийн аваргын төлөө Төгсцогт тоглох гэж байна
Зохиогч Цэрэндорж
Мягмар, 09-03-2010 23:04
Энэ сарын 3-10-ны өдрүүдэд Иран улсын нийслэлд явагдаж байгаа Ази тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах 4 дэх удаагийн тэмцээнд 20 орны 130 гаруй шилдэг залуу ширэн бээлийтнүүд тивийн аваргын төлөө тэмцэлдэж байна. Ираны рингэнд өрсөлдүүлэхээр Казах, Энэтхэг, Туркмен, Сири, Иран улс бүх жинд буюу 11 боксчин, Хятад 10 жинд, Тайланд 8, Киргиз, Тажик 7 жинд, Япон, Тайван 6 жинд, Веьтнам, Иордан 5 жинд, Ширланк, Гонконг, Филлипин, Малайз 3 жинд, Сингапур 2 жинд улсынхаа урдаа барьдаг залуу найдваруудаа илгээжээ. Манай улсаас тивийн аваргын рингэнд 2009 оны дэлхийн дэд аварга Н.Төгсцогт тэргүүтэй 6 залуу боксчин Теграныг зорьсон. Харин Ази тивдээ төдийгүй дэлхийд дээгүүрт өрсөлддөг хойд өмнөд хоёр Солонгосын боксчид тодорхой бус шалтгааны улмаас тивийнхээ аваргад оролцсонгүй. Манай 6 тамирчдаас 48 кг-ын жинд тоглосон Баттулгын Билгүүн Японы боксчинд 11:2 харьцаагаар хожигдсон бол 64 кг-ын жинд Батжаргалын Батзориг, 75 кг-ын жинд Гүнбазарын Болдхуяг нар хоёулаа эхний учраанд таарсан Казах өрсөлдөгчөө барсангүй. 69 кг-ын жинд тоглосон Сүхбаатарын Хосбаяр эхний учраа Туркмены тамирчинд 11:2 харьцаагаар ялагджээ. Харин 57 кг-ын жинд тоглосон Дашдоржын Ананд Гонконгын тамирчныг хүч техникийн давуугаар хожоод Казахын тамирчинтай тун тэнцүү өрсөлдөж хожигдсон байна. 51 кг-ын жинд тоглосон гавъяат тамирчин Н.Төгсцогт Тайланд, Япон хүчтэй боксчдыг хожоод хагас финалд гарч ирсэн Ираны боксчин Ихсан Сепахвандыг дошин дээр нь шүүгчтэй нь хамт ялж тивийн аваргын төлөө Казахстаны боксчин Хурбол Калхановтой шалгаран үлдлээ.
Төгсцогт өнөөдөр Сан Францискогийн үүрийн 4 цагаас тивийн аваргын төлөө Теграны рингэнд гарах нь. Мизури мужид суугаа Монгол телевиийн Я.Болдод тоглолтын бичлэг хуулах арга чарга юу байна гээд захилаа. Тэрбээр инетрнэт тв сувгуудыг ухаж төнхөж суудаг хүн учрыг нь олж уншигч танд урамтай сайхан бичлэг хүргэх байхаа, үүрээр босоод мэдээгээ үргэлжүүлье. Хэдхэн сарын өмнө арван долоохон насандаа томчуудын дэлхийн аварга болох тун дөхсөн гавъяат тамирчин залуу хүү маань Ираны тэнгэрт соёмбот тугаа мандуулна гэдэгт эргэлзэхгүй байна.Д.Цэрэндорж Сан Франциско 2010.3.09
ЭСЯ-ны консулын хэлтсийн ажилтан Бэй Аэриад ирж үйлчилгээ явуулна
Зохиогч Цэрэндорж
Мягмар, 09-03-2010 13:54
Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн ажилтан 3-р сарын 15-16-ны өдрүүдэд буюу ирэх долоо хоногийн Даваа, Мягмар гарагт Оакланд хотноо БАМХ-ны байранд дараах хуваарийн дагуу консулын үйлчилгээ явуулах гэж байна. Иймд Сан Франциско Бэй Аэриа болон америкийн баруун эргийн бусад хотуудад суугаа монголчууд шинээр паспорт захиалах, паспорт сунгуулах, бичиг баримт баталгаажуулах, америкт төрсөн хүүхдэд гэрчилгээ авах, гэрлэлтийн баталгаа хийлгэх зэрэг бусад асуудлаар холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн ирж үйлчлүүлнэ үү? Консулын үйлчилгээний үнэ тарифийг энд дарж харна уу? Бүрдүүлж ирэх бичиг баримтын холбогдолтой мэдээлэлийг энд дарж үзнэ үү?
Консулын ажиллах цагийн хуваарь: 3 сарын 15 ны Даваа гарагт өдрийн 2:00 PM цагаас оройн 8:00 PM цагийн хооронд 3 сарын 16 ны Мягмар гарагт өглөөний 10:00 AM цагаас оройн 8:00 PМ цагийн хооронд Хаяг: 610 16 th St, Suite # 216, Oakland, CA 94612 Гадаа хаалганы орох код: од товчийг дараад 1155БЭЙ АЭРИАГИЙН МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО Хаяг: 610 16 th St, Suite # 216, Oakland, CA 94612Утас: 510 835 0295 Факс: 510 649 5161 Имэйл:
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү
Веб хуудас: http://bamca.us
Америкийн Монголчуудаа зориод КИВИ хамтлаг айсуй.
Зохиогч Цэрэндорж
Мягмар, 09-03-2010 07:58
Сан Франциско: Kimballs 215 2nd street Oakland, CA 94608 Утас: 415-378-7278Los Angeles: Express Night club 5400 Wilshire Blvd Los Angeles,Ca 90036 utas: 213 608-5544 Дэнвер: Lawry 7401 East 1st Avenue Denver, CO 80230 Утас: 720-620-2289 720-621-3425Чикаго: Hanging Gardens Banquet 8301 W Belmont Ave. River Grove, IL 60171 Утас: 773-474-6162 Вашингтон ДиСи: Address: coming soon Утас: 703-622-2795
Л.Болдтөмөр "Олимпийн их наадмыг очиж үзээд ирлээ, гайхамшигтай юмаа.."
Зохиогч Цэрэндорж
Даваа, 01-03-2010 19:01
Бэй Аэриагаас Ванкуверийн Олимпийн тоглолтыг зорин очиж үзээд ирсэн танилтайгаа уулзан аян замын сонин сонслоо. Түүнийг Л.Болдтөмөр гэдэг. Тэшүүрийн спортын мастер цолтой тэрбээр залуудаа улсын шигшээ багийн эгнээнд эх орныхоо нэрийн өмнөөс гадаад дотоодын тэмцээнд уралдаж явсан нэгэн билээ. Тэрээр ойрхон болж байгаа олимпийн их баяр наадмыг үзэхээр Сан Франциско хотоос Сеатл хүртэл нисч цааш хот хоорондын Грейхаунд автобусаар хилийн дээс гатлан 2 цаг давхиад Ванкуверт хүрчээ. Тус хотноо суудаг монгол залуу айлд аян замын алжаал тайлж хоноод маргааш нь эртлэн босч олимпийн нээлт болох цэнгэлдэхийн үүдээр эргэлдэн орох билетийн үнийг хэд нугалан (зөвшөөрөгдсөн!) дамчдаас шагаар худалдаж авсaнаас эхлээд сонин ихтэй яриа дэлгэсэн юм. Гэвч уншигч танд түүний аппратандаа буулгасан гэрэл зургуудаар дамжуулан олимпийн сонинг хүргэхээр шийдлээ. Олимпийн эргэн тойронд ямархуу байсныг монгол үзэгчийн нүдээр нэг харцгаана уу? Болдтөмөр Өвлийн олимпийн нээлтийн сүрлэг сайхан ёслолыг нүдээр үзэж дараа нь тэшүүрийн 5000 метрийн уралдаан явагдах цэнгэлдэхийг зорин очиж өөрийн уралдаж явсан зайд дэлхийн томчууд хурд хүчээ хэрхэн сорихыг тухлан харжээ. Голландын алдарт тэшүүрчин Свен Крамер дэлхийн рекорд хийх мөчийг дэргэдээс нь харсан төдийгүй Олимпийн Ванкувер хотын байдал, гудамж талбай, үзэгчид хөгжөөн дэмжигчдийн уур амьсгалыг харуулсан олон зураг авснаас сонгон оруулав. Цааш унших дээр дарна уу? Энэ дашрамд дурдхад Ванкувер хотноо одоогоор зуу гаруй монголчууд ажиллаж амьдардаг бөгөөд хоорондоо байнга харилцаа холбоотой тус дэмтэй байдаг төдийгүй саяхан эвсэл холбоогоо байгуулан бүртгүүлжээ. Сар шинийн баяраар тэндхийн Монголчууд Канад Улсад суугаа элчин сайд Залаа-Уулыг урин уулзаж золголт хийсэн байна. Ванкувер хотын Монголчуудын холбооны тэргүүнээр Ийгл телевизийн сурвалжлагчаар ажиллаж байсан Батжав сонгогдон ажиллаж буй ажээ.
Ванкуверын олимпоос аль улс хэдэн медал авав?
Зохиогч Цэрэндорж
Даваа, 01-03-2010 12:16
Aгч модны навчин сүлдэт улсын баруун эрэгт зохиогдсон өвлийн олимпийн наадам өндөрлөлөө. Цагаан олимпийг зохион байгуулсан цас мөсний өлгий нутгийн тамирчид бахдам сайхан амжилтаар ард түмэндээ бэлэг барив. Тамирчид нь төдийгүй Канад орон Канадчууд юу чаддагаа дэлхий дахинд үзүүллээ. Ванкуверийн Олимпд 80 орны 5500 гаруй тамирчид өвлийн спортын 15 төрлөөр 86 багц медалын төлөө өрсөлдөснөөс 25 орны тамирчид шагналын тавцанд зогсжээ. Анзаарагдахгүй байхын аргагүй аварга том медалуудын хэмжээг сонирхвоос 100 мм голчтой хагас кило гаруй жинтэй гэнэ. Өвлийн олимпд оролцож байгаа тамирчдаа урамшуулахаар амласан шагналын хэмжээгээр зохион байгуулагч улс төдийгүй Орос, Украйн, Белорус, Эстони зэрэг оронууд дээгүүрт бичигдсэн нь сонирхолтой. Тухайлбал эдгээр орны тамирчдаас алтан медал зүүх азтан 100.000-150.000 доллар халааслах болзолтой уралдсан бол Казахстаны олимпийн хороо алтан медалд 250.000 доллар, мөнгөд 150.000, хүрэлд 75.000 доллар бэлдээд очсон нь хоосон өнгөрсөнгүй. Биатлоны 15 км-ын ганцаарчилсан төрөлд уралдсан Казахын иргэн орос бүсгүй Елена Христалева мөнгөн медал хүртэж мөнгөн шагналаа тоолоод авсан сурагтай. Эхний гурван байрыг Канад, Герман, АНУ эзэллээ. Манай улсаас гүйлтийн цанын төрөлд хоёр тамирчин оролцсоноос эмэгтэйчүүдийн 10 км-т О.Эрдэнэ-Очир 78 тамирчнаас 74-т, эрэгтэйчүүдийн 15 км-т уралдсан Х.Хаш-Эрдэнэ 96 тамирчнаас 87-д ирж дэлхийн түвшинд хаагуур яваа нь харагдав. Өвлийн спортын сүпэр гүрэн Оросууд олимпийн түүхэндээ ийм доогуур амжилт үзүүлж байсан удаагүй ажээ. ЗХУ гэж байхад олипд 7 удаа аваргалж байсан ах нар маань 1988 оны Калгарын Олимпд түрүүлснээсээ хойш алтан медалын оосор атгаж үзсэнгүй. 1998 оны Наганогийн олипоос эхлэн эмэгтэй хокейчид олимпийн наадамд оролцдог болж анхны мөнгөн медал авч байсан Канад бүсгүйчүүд сүүлийн гурван олимпд дараалан түрүүлээд байна. Оросын уран гулгалтын одуудын илэрхий давамгайлал ч зогсож Америк, Япон, Солонгос, Хятадын Ази охидод аваргын титмээ алдаж эхлэлээ. Ингээд Ванкуверийн өвлийн олимпийн наадамд оролцсон орнуудын алт мөнгө хүрэл медалын тоо нийлбэр дүнг байр эзэлсэн жагсаалтын хамт сонирхоно уу? 1 Канад 14-7-5=26 2 Герман 10-13-7=30 3 АНУ 9-15-13=37 4 Норвег 9-8-6=23 5 Өмнөд Солонгос 6-6-2=14 6 Швейцар 6-0-3=9 7 Хятад 5-2-4=11 7 Швед 5-2-4=11 9 Австри 4-6-6=16 10 Голланд 4-1-3=8 11 Орос 3-5-7=15 12 Франц 2-3-6=11 13 Австрал 2-1-0=3 14 Чех 2-0-4=6 15 Польш 1-3-2=6 16 Итал 1-1-3=5 17 Беларус 1-1-1=3 17 Словак 1-1-1=3 19 Их Баритани 1-0-0=1 20 Япон 0-3-2=5 21 Словен 0-2-1=3 21 Хорват 0-2-1=3 23 Латви 0-2-0=2 24 Финлянд 0-1-4=5 25 Эстон 0-1-0=1 25 Казахстан 0-1-0=1 Бэлтгэсэн Д.Цэрэндорж
"Хөх тэнгэр" хамтлагын ээлжит тоглолт бэлэн боллоо
Зохиогч Цэрэндорж
Баасан, 26-02-2010 12:16
Америкийн баруун эрэгт суугаа ардын урлагын авъяастнуудын "Хөх тэнгэр" хамтлаг хоёрдахь удаагийн тоглолтондоо хүрэлцэн ирэхийг урьж байна. Тус хамтлаг урын сандаа саяхан нэмсэн шинэ бүтээлүүдээ бүрэн бүрэлдхүүнээрээ үзэгч олондоо толилуулах юм. Тоглолт 3-р сарын 28-ны Ням гарагт 4:00 pm, 6:00 pm цагаас хоёр удаа явагдана. Үнэ: $20
Тоглолт болох газрын хаяг: CUE SPACE WEST OAKLAND LOCATION: 1824 9th Street, Oakland, CA 94607 Асууж лавлах утас: 415-242-4196 Fax: (415) 449-3587 Tickets: General Admission $20.00, 12 and under $10.00 Та бүхэн драах хаягаар орж билет авч болох ба захиалгын Discount cod гэдэг хуудсанд damba гэдэг нэрийг оруулж хөнглөлттэй билет захиалаарай. Tickets can be purchased at http://www.brownpapertickets.com/event/96328
Бусад мэдээлэлийг: 415.305.7098 http://mongolianhanddance.com
“Хаврын Үдэш 2010” цэнгүүнд урьж байна.
Зохиогч Цэрэндорж
Бямба, 20-02-2010 15:11
Жил бүрийн эмэгтэйчүүдийн баярын өдрөөр америкийн монголчууд бид хайртай ээж, халамжит хань, охид бүсгүйчүүдээ хүндэтгэн тэмдэглэдэг уламжлалтай билээ. Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо, Америкийн Монгол Эмэгтэйчүүдийн Холбоо болон хувь хүмүүстэй хамтран энэ жилийн Эмэгтэйчүүдийн баяр, Цэргийн баярын өдрийг нэгтгэн "Хаврын Үдэш 2010" хэмээх нэгдсэн үдэшлэг цэнгүүнийг зохион байгуулах гэж байна. Одоогоор байр талбай болон өдөр цагаа товлон бэлтгэл ажлууд явагдаж буй юм байна. Энэ өдрийн баярын хөтөлбөрөөс цухас дурдвал:· Америк дуучин Cesar Pregil · Дуучин Батхуяг · Соёлын тэргүүний ажилтан бүжигчин Г.Цэрэндорж · Америкийн Монгол Хатагтай тэмцээн · Эрчүүддээ анхаарал хандуулах мөч · “Best Mom” өргөмжлөл · 2010 оны Азтан сугалаа гэх мэт олон сонирхолтой хөтөлбөр орсныг сонорт тань хүргэе.
Үнэ $20-$75, - Хаалган дээр $75 - Та урьдчилж мөнгөө төлсөн тохиолдолд $70 (Дансны дугаар: 2119833735 Wells Fargo Bank) - 2008, 2009 онуудын цэнгүүнд оролцсон болон Эмэгтэйчүүдийн Холбооны гишүүд $60 - Хосууд $65 - 60-аас дээш, 25-21 насны хүмүүс $20
Жич: Хэрэв та BART-аар ирэх бол North Berkeley Bart Station, машинаар ирэх бол Highway 80 University Ave. Exit. Шагнал ивээн тэтгэх, бизнэсээ сурталчлах хувь хүмүүс болон албан байгууллагууд 510-691-9199 510-691-9199 тоот утсаар утасдана уу? 2010 оны Азтан сугалааны дэлгэрэнгүй мэдээг www.mglwomen.com , www.zamdaan.com дээрээс уншиж урьдчилж сугалаагаа худалдаж аваарай. Хэзээ: 2010 оны 3-р сарын 6ны Бямба гарагт оройн 7 цагХаана: La Quinta Inn. 920 University Ave. Berkeley, CA 94710
Dinner menu Cold dish: Roasted Brisket with Potato Salad and Mushroom Tortellini Main dish: Roasted Lamb with Red Potatoes and Uncle Ben rice over Portabella Mushrooms Desert: Chocolate covered Lemon Cake Your choice of green salad, milk tea and drinks
Холбоо барих утас: 510-691-9199, 925-864-3310, 510-472-5939, 415-509-0494
AMEX, BAMX
Дюселдорфын дэвжээнд манай жюдочид одтой байна
Зохиогч Цэрэндорж
Бямба, 20-02-2010 10:03
JavaScript is disabled! To display this content, you need a JavaScript capable browser.
Adobe Flash Player not installed or older than 9.0.115!
Германы Дюселдорф хотноо зохиогдож байгаа Дэлхийн Жюдо бөхийн Холбооны Гранд При цуврал тэмцээнд (IJF Grand Prix Duesseldorf 2010!) өнөөдөр Монголын жюдочид бахдам сайхан амжилт гаргаaд байна. 60 кг-ын жинд барилдсан Д.Төмөрхүлэг маань хүрэл медаль авч манайхны гараа тун амжилттай эхлэв. Дараа нь 66 кг-ын жинд гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар аваргын төлөө өмнө нь гурван ч удаа таарч ялагдаж байсан Өмнөд Солонгосын тамирчин Ан Жү Хваныг энэ удаа илүүрхэн цэвэр ялсан бол, 73 кг-ын жинд манай тамирчин Сайнжаргалын Ням-Очир бас л бүх учраагаа ялсаар аваргын төлөө Европ тивийн аварга Оросын татар үндэстэн Улан Гуруевтэй урамтай дайчин барилдаан хийж вазари мэхээр цэвэр хожин энэхүү нэр хүндтэй тэмцээний хоёр жинд монголчууд түрүүллээ.
Мөн энэ өдөр 66 кг-ын жинд дэлхийн цомын аварга Мияарагчаа медалын төлөөх барилдаанд Словены тамирчинд ялагдаж 5-р байр эзлэв. Зуун мянган долларын шагналын сантай энэ тэмцээнд түрүүлсэн тамирчин 3500 евро буюу ойролцоогоор $5000 хүртэж байгаа ажээ. Тэмцээний дараагийн жингийн барилдаанууд маргааш Сан Францискогийн цагаар өглөөний 5:30 ам-д болно. Интернэт дэх дараах линкээр энд дарж ороод шууд нэвтрүүлгийг үзэж болж байна. Маргааш -100 кг-ын жинд Олимпийн аварга Н.Түвшинбаяр маань дэвжээнд гарна. Тэрээр Бээжингийн олимпоос хойш бэртэл гэмтэлээ эмчлүүлээд хэсэг завсарлаж ноднин жил болсон дэлхийн аваргыг өнжсөн. Дэлхийн цом болон өөр бусад хэд хэдэн тэмцээнд амжилтгүй барилдаж бэлтгэл нь хараахан жигдрээгүй байгаа билээ. Бямба гарагийн өглөө эртлэн сэрээж ялалтын барилдааныг интернэтээр хамтдаа үзсэн Мизури мужын Я.Болд, хажуу байрны Э.Энхтөр нартаа баярлалаа. Хэрэв таны компьютерт VLC тоглуулагч байгаа бол тоглуулагч дээрээ дараах хаягыг оруулж шууд үзээрэй. http://eujudo-judo.wm.llnwd.net/eujudo_judo Д.Цэрэндорж
Алс холын Монголоос авчирсан аяны богц (Жон Мэн)
Зохиогч С.Болдбаатар
Пүрэв, 18-02-2010 14:22
Авраг хотоос баруун хойд зүгт, Хэнтий нурууны уулсыг дагасан багавтар хэмжээний хөндий үргэлжилсээр Монгол үндэстний буюу Чингисийн төрсөн нутагт хүрдэг. Ид зуны дэлгэр цагт энэ газар нутгыг долгиотсон задгай далай мэт өвс ногоо битүү бүрхэнэ. Үүгээр тоос босгон яваа бидний зам харгуйд нүдэнд торох зүйл үнэндээ алга. Цэнхэр, Хөдөө арлын заагаар халуун буурч алгуурханаар зам зурайсаар Нийслэлээс зүүн зүг авч одон, газрын зураг дээр дурайтал тэмдэглэгдсэн “гол зам”, биднийг туулан явахад, бүдэгхэн зүрайх жим төдий юм байлаа.
Бид замдаа ганцхан удаа, бидний адил УАЗ машинтай хүмүүсийн бараа харан, ховорхон тохиолдох учралыг тааруулан хүндэтгэл үзүүлэн зогсов. Яриа өдөж тамхилах зуураа шуурхайхан бодлоо солилцох цаг гарган, давсгаа суллах далим олж, Монголчуудын нэрлэдгээр Морь харцгаав. Нөгөө машинд залуу, царайлаг, интэрнацианализмийг илтгэсэн сонирхолтой хосууд байлаа. Эрэгтэй нь сэгсгэр үсээ арзайлган гоёсон, эмэгтэй нь Эстони гаралтай, туяхан гоолиг бүсгүй явган суунгаа тамхи татна. Тэд анх Токиод амьдарч байхдаа танилцаж, хэн хэндээ сэтгэлтэй болон сүй тавьжээ. Тэр хоёр Зөвлөлт их гүрэн байх үеийн хоёр эсрэг талын өнцгөөс ирсэн, хоёул мэдэх үндсэн хоёр дахь хэл нь орос боловч, өөр хоорондоо Англиар ярьдаг юм байна. Залуу тамхины утаагаа үлээх зуураа түүний аав Улаанбаатарын Цэргийн Академийн түүхийн ухааны профессор гэлээ. Тэгэхлээр, миний уулзах ёстой хүний нэг байхнээ. Гэвч тэд, Аврагад орох замд 2 төгрөг авах гэж шахаж, шалж байсан хүмүүс шиг нэг их хүчилсэнгүй.
Энэ хавь орчим бол балар эртнээс Монголын нутаг байгаа юм. Бид намхан хяр дээрээс шалавлан доошилж, үер уснаас болж, нэг тохой нь хавтгайдаа усанд автан, гүехэн нуур үүсгэн, зөөлөн урсах багавтар гол, Хорход хүрлээ. Баатар биднийг чулуунууд нь хөлийн хажуугаар газрын зураг шиг тархан ургасан өөр нэг уулын хяр руу дагуулав. Тэнд үзэгдэх гэр үнэндээ байгаагүй боловч, миний зогсож байгаа энэ газарт, мянгаад жилийн тэртээ, Монголчууд битүү сууршин бужигнан байсан юм. Сая жилийн өмнө, чулуун зэвсгийн үеийхний сэтгэлийг татсан, тансаг орчныг бүрдүүлэн, голууд нь хэдэн майлийн зайтай алслан тархан урсаж байжээ. Бидний гарсан хяр, арсайж ургасан чулуунууд, тэр үед, усанд автаж, эднээс овойж гарсан хэсэгт байх намхан агуйд үйлдвэрлэл хийгддэг байжээ. Агуйн хананд хүн, амьтныг дүрслэсэн сүг зургууд бүдэгхэн харагдана. Баатар бөхийн дохиж хэвгий руу шургав. Тэр гартаа, хүний гараар хийгдэж, олон янзын өнгөөр будагдсан, үнэхээр ховордсон эртний эд зүйлс байхаар чулуунууд, эдгээр нь бүхэл Монгол нутгаар хэрэглэгдэж, худалдаалагдаж байсан баймаар нумны зэв, жадны үзүүр, хутга барин үзүүлж байна. Эртнээс энэ хавийн хөндийгөөр хүмүүс өргөнөөр нутаглаж байсан бөгөөд яг энэ бидний урд хэсэгт, Ононгийн сав газраар Монголчууд нэгдэн, 800 жилийн тэртээгээс анх төвлөрөн суурших болсон юм.
Монголчууд бид архиараа гоёох уу?
Зохиогч Дөлгөөн
Мягмар, 16-02-2010 15:16
Сүүлийн жилүүдэд монголд улсад архины үйлдвэрлэл цэцэглэн хөгжиж архины үйлвэрийн эзэд чанарын шаардлага хангах эсэх нь тодорхой бус элдэв бүтээгдхүүнээ хямд үнээр элдэв аргаар зарж борлуулан, ард түмнийхээ эрүүл мэндийг хордуулж улмаар амьдралаар нь хохироосоор байна. Монголд архины үнийн талаар хууль эрх зүйн зохицуулалт сул, үнийн хязгаар хэт доогуур, төрийн холбогдох байгууллагууд архи тамхины хор хохиролын талаар сануулж ойлгуулах биш харин эсрэгээр нь мэдээлэлийн бараг бүх л хэрэгсэлээр архийг сурталчлан цацаж байгааг харж анзаараагүй мэт өнгөрөөсөөр байгаа. Үүний үр дагавар өсөж өндийж байгаа ирээдүй хойч үед маань хүндээр тусаж хүүхэд залууст муу муухайн үлгэр жишээ болсоор. Сүүлдээ энэ сурталчилгаандаа интернэт сүлжээ яахуу грүппийг хүртэл онилон тийшээгээ нэг л мэдхэд рүү шурган ороод ирчихжээ. - Монгол улсын мөнхийн сүлд соёмбо тэмдэг - Монгол хүн бүрийн бахархал болсон их Чингис хааны нэр зэрэг юунд ч хиртүүлэлгүй нандигнан хамгаалж байх ёстой үндэсний бахархал архины лонхны ар өвөрт ашиглагдсаар хэтэрлээ. Бүр байтлаа Монгол улсын нэр ч архины лонхон дээр сийлэгдлээ. Архины үйлдвэрлэгчид ард түмнийг Монгол гэдэг архиа бариад БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ гэж яриад явах ёстой юм шиг бодоогүй байлтай. Мөн хийсэн архиа дэлхийд өрсөлдөхүйц чанартай гэцгээн зүйл бүрээр магтацгааж байна. Уг чанартаа Архи бол Архи. Дэлхийн улс орнууд архиараа өрсөлддөг гэж дуулдаагүй. Гэтэл монголд архины үйлдвэрлэгчид архиа зарж баяжсанаараа аархан өрсөлдөцгөөж байгаа. Тэдний архийг хэн авч хэрхэн хэрэглэж ямар муу хортой үр дагавар учирч байгаа нь тэдэнд огтоос падлийгүй. Улсын нийслэл маань ууж согтуурсан хүүхэд багацуул ч элбэг тааралддаг боллоо. Архины хэрэглээд хэрхэн багасгах вэ гэдэг тулгамдсан асуудал дээр санаа оноогоо дэвшүүлэн ирээдүй хойч үеэ эрүүл саруул өсгөхийн төлөө сэтгэл зүтгэл гаргацгаая! Дөлгөөн
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү
Сайн байна уу, Монгол ахан дүүс ээ!
Зохиогч Б.Сарнай
Мягмар, 16-02-2010 14:23
Сайн байна уу, Монгол ахан дүүс ээ! Монголчууд бидний өвөг дээдэс Монгол улсынхаа төлөө өөрсдийн чадлаараа зүтгэсээр ирсэн. Одоо бидний ээлж ирлээ. Сэтгэл зүрхэндээ уйлж, шимширч цаг хугацаа алдахаас илүүтэй Монголынхоо төлөө хөдлөх цаг нь болжээ гэсэн залуус олширч байна!!! Дэлхий даяар тархан суугаа Монголчууд бүгд Эх оронд маань байдал ямаршуу байгааг мэдэж байгаа. Энгийн ард иргэд туйлдаж, хөгшид хүүхдүүд хамгийн ихээр хэлмэгдэн зовж байна. Төрийн эрхэнд гарагсад нь Монголынхоо газар шороо, ард түмнээ худалдан идэж, тэдний хамсаатангууд баяжиж байна. Бид юуг өөрчилж чадах вэ? Та бүхэн юу гэж бодож байна. Бидэнд хийж чадах юм бий юү? Байгаа!!!
Монгол улсын маань хамгийн эмзэг асуудал бол хүний эрүүл мэнд. Тэр тусмаа бидний ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэнд. Байдал ийм байгаад хүүхэд буруугуй, тийм учраас хэн нэгнийг чичилж суухын оронд хүүхэд нялхасдаа бүгдээрээ туслая. Өөр өөрсдийн ажлаа хийж төлөвлөгөөгөө боловсруулахын хажуугаар Монголчууд бид хоорондоо нягт холбоотой, эв нэгдэлтэй байж Монгол улсаа аврая!!!! Бидний анхаарах асуудлын нэг бол Монгол хүмүүс, хүүхдүүд Монголдоо эмчлүүлж эдгэх боломжийг нэмэгдүүлэх асуудал юм. Хүүхдээ өвдөхөд тэврээд очих газар бол Эх нялхасын эмнэлэг, үхэх сэхэхийн тэмцэл болдог нь Эрчимт эмчилгээний тасаг. Тэнд 12-хон ортой, гэтэл хүнд өвчтэй хүүхдүүд тэрнээс олон байдаг. Хүүхдийн биеийг муудахад дохио өгдөг хяналтын монитор 3-хан ширхэг байдаг, уг нь бол ор бүрт байх ёстой. Энэхүү амин чухал багажнаас ганцыг ч болтугай авч явуулая гэж та бүхэндээ уриалж байна. Vital sign monitor хэмээх энэ багаж $1500-$6000 үнэтэй. Бид АНУ-н Оакланд хотод болсон Valentine's Day party-д ирсэн залуусаас хандив цуглуулж $135 болсон. Тэд хэдийгээр оюутан залуус байсан ч чадлынхаа хирээр тусалсан. Маш их баярлалаа!
Хэрэв та Монгол орон, ард түмнийхээ төлөө сайн үйл бүтээхийг хүсч явдаг бол одоо хийх цаг нь болжээ. Энэхүү ариун үйлст хувь нэмрээ оруулахыг та бүхэндээ уриалж байна!
Монголын үрс маш олон байх болтугай!!!
Хүндэтгэсэн, Б.Сарнай
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү