|
Улс тунхагладсан баяр, Талархалын баярын өдрөөр БАМХ-ноос зохиох арга хэмжээ |
|
|
|
|
Зохиогч Цэрэндорж
|
|
Мягмар, 24-11-2009 12:47 |
11 сарын 26-ны Пүрэв гарагт тэмдэглэх Америкийн Талархалын баярын амралт нь Монгол Улс тунхаглагдсан баяртай нэг өдөр таарч байгаа тул БАМХ-оос дараах хоёр арга хэмжээг зохион явуулахаар бэлэн боллоо.
Хөлбөмбөгийн нөхөрсөг уулзалт тоглолт


11 сарын 26-ны өглөө 10 цагаас Валнут Грийк хотын Валнут Грийк хотын oйролцоо оршдог Tace Valley Gym цогцолборын хөлбөмбөгийн талбайд Бэй Аэриагийн хөлбөмбөгийн лигийн хошой аварга "Таван Цагариг" баг, БАМХ-ны тэргүүлэгч гишүүдээс бүрдсэн "BAMCA" багуудын нөхөрсөг уулзалт тоглолт болно. Тоглолтын үеэр Бэй Аэриад ачаа тээвэр зуучлалын үйлчилгээ явуулдаг компанууд шинэ жил, цагаан сарын өмнө монголд очих агаарын болон усан замын ачаа барааг хүлээн авч өөрсдийн компаниа сурталчилсан тусгай хөтөлбөрүүд явуулах юм. Мөн талбайд халуун хоол, цай, ундаа, амтат шорлогоор үйлчилнэ.
Бэй Аэриад суугаа Монгол залуус маань хөлбөмбөгийн спортоор идэвхтэй хичээллэн уралдаан тэмцээн удаа дараа амжилттай зохион байгуулж олон нийтийг хамарч буйг хүндэтгэн анхаарч спортын талбарт нөхөрсөг уулзалт тоглолтыг зохиохоор шийсэн төдийгүй цаашид Бэй Аэриагийн хөлбөмбөгийн Монгол лигт тоосоо өргөж байгаа бусад багуудтай ийм нөхөрсөг тоглолт үргэлжлүүлэн хийх бодолтой байна.
Хөлбөмбөгийн спортын мастер Ц.Энхтүвшин ахлагчтай, мэргэн бууч Энхтөр, Памбага, Наранцогт, хашир хамгаалагч Бямбаа, Буржаак, хагас хамгаалагч Болдсүх, Зүүнбаян, С.Болдбаатар, хаалагч Б.Бадрал тэргүүтэй байнгын бэлтгэлтэй аварга багийн өөдөөс хаалагч Д.Лувсанжамбаа, Төмөрчөдөр, хамгаалагч Ц.Хишигбаяр, Э.Эрдэнэбаяр, Ц.Төмөрсүх, Гомбодорж, Батжаргал, Ганхүү, Ганбаатар хагас хамгаалагч Д.Дашдорж, С.Түвшинтөгс, С.Төмөрбаатар, Ш.Баатар, Т.Баттүшиг, Ариунболд, довтлогч Д.Дашаа, Т.Бат-Энх, хөлбөмбөгийн спортым мастер Батжаргал нарын тэргүүтэй хөлбөмбөгчид тоглохоор бэлтгэж байна.
Хөгжөөн дэмжигчид үзэгчид та бүхэн амралтын өдөр цэнгэг агаарт хүрэлцэн ирж манай тоглолтыг сонирхон дэмжээрэй.
Хаяг: Tace Valley Community Gym soccer field 2055 Tice Valley Blvd, Walnut Creek, CA 94595
Баярын үдэшлэг, цэнгүүн
Mөн өдрийн орой 6:00 PM цагаас шөнийн 1:00 АМ цаг хүртэл Оакланд хотноо энэ жилийн Наадмын диско үдэшлэг зохиож байсан Kimball's Carnaval night club-т Монгол Улс тунхагласан баярын нэрэмжит үдэшлэг цэнгүүн, диско бүжиг болно. Баярын үдэшлэгийн хөтөлбөрт нийтийн бүжиг, залуусын диско, ая дууны мэндчилгээ, ачаа тээвэр зуучлалын компаниудын бэлтгэсэн сонирхолтой сүрпрайзууд бий. Баар ажиллана. Орох тасалбарын үнэ: $20
Хаяг: Kimball's Carnaval night club 215 Washington Street Oakland, CA 94607
|