Tа эх орон руугаа хэзээ буцах гэж байна?
 
Bay Area Mongolian Communiti Association
АМХТ
mongold.mn
www.mongoliaphotogallery.com
shudnii_emneleg
GrandkhaaN
Omega Phone Card

Сайтад зочилсон

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр266
mod_vvisit_counterӨчигдөр611
mod_vvisit_counterЭнэ долоо хоног877
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоног3579
mod_vvisit_counterЭнэ сар3452
mod_vvisit_counterӨнгөрсөн сар15495
mod_vvisit_counterНийт176734

Сайтад холбогдсон

Одоогоор 7 зочин холбогдсон

Шинэ сэтгэгдэлүүд

  • ali ali ni uur uuriin amidral ruugaa yavj baigaamu...
  • Wow. Estoi hoorhon hiij, zov asuudal hondson baina...
  • yunii turuund ta 2rt amjilt xusie zuragnaas xarxad...
  • Bataa Selengee hoyortoo amjilt husey, sain yavaa y...
  • ehner ohin yahaar bolchiboo. za za

Mart dictionary



 
Нөхөрсөг уулзалт тоглолт сайхан боллоо PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчидийн үнэлгээ: / 0
МууСайн 
Зохиогч Цэрэндорж   
Бямба, 28-11-2009 22:01


Өнгөрсөн Пүрэв гарагт Бэй Аэриагийн Монголчуудын Холбооноос бүрдүүлсэн BAMCA баг Бэй Аэриагийн монголчуудын хөлбөмбөгийн лигийн хошой аварга “Таван Цагариг” багтай нөхөрсөг уулзалт тоглолт хийж анхны гараагаа амжилттай эхлэв. 

Жилийн өмнөөс хөлбөмбөгийн спортоор дотоодын лигийн тэмцээнд долоо найман баг өрсөлдөх болсны дээр ирэх жил Америкийн монголчуудын аварга шалгаруулах тэмцээн Бэй Аэриад зохиогдох гэж буйг тохиолдуулан БАМХ-ноос энэхүү уулзалт тоглолтыг санаачилсан юм. Нар ээсэн налгар сайхан өдөр Валнут Грийк хотын нэгэн дүүргийн талбайд болсон энэ тоглолтын тоймоос уншигч танаа хүргэе.   



Хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн намрын тойргийн тэмцээнд аварга цолоо алдсан ч 3-р байрын төлөөх тоглолтонд туршлага заан хүчийг үзүүлж хүрэл медал зүүсэн “Таван Цагариг” баг энэ өдөр байнгын бэлтгэлтэй бүрэн бүрэлдхүүнээрээ ирж тоглолоо. БАМХ-ний тэргүүн Ц.Хишигбаяр баярын мэндчилчгээ дэвшүүлсний дараа хоёр баг дурсгалын зүйл солилцон тоглолт эхлэв. Таван Цагаригийн хашир хаалагч Бадрал, Ганбаатар нар хоёр үед солигдон хаалгаа манасан бол мэргэн бууч Наранцогт, Энхтөр, Батболд нар тоглолтын эхнээс сэхээ чөлөөгүй довтлож гарав. Гэвч анхны гоолыг тус багийн хамгийн ахмад тоглогч, хагас хамгаалагч С.Болдбаатар оруулав. Гоол орсноос хойш тун удалгүй торгуулийн цохилтоор оноогоо нэмэх боломжийг тэд ашиглаж чадсангүй. BAMCA багийн довтолгч Тамир, Дашдэмбэрэл, Цэрэндорж, Баттүшиг нар Таван Цагаригийн Бямбаа, Батмөнх, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер цолтой хоёр хамгаалагч Болдсүх, Зүүнбаян нарын босгосон ханан хэрэмийг сэтлэж гоол хийж чадахүй л байв. Ингээд Таван Цагаригийн Батболд, Энхтөр, Наранцогт нарын ээлжит довтолгоо амжилттай болж эхний үе 4:0 харьцаагаар завсарлав

BAMCA багийн төвийн хамгаалалтыг хөлбөмбөгийн спортын мастер Батжаргал хариуцан хоёр талд нь багийн хамгийн залуу тоглогч Оргил, Мөрөн нарыг, урд талд нь хурд хүчтэй Гомбодорж, Төмөрсүх, Эрдэнэбаяр, Төмөрбаатар, Ганхүү, Ганбаатар нар сэлгэн тоглосон юм. Хоёрдугаар үед BAMCA тоглолтын тактикаа өөрчлөн хамгийн залуу тоглогч (16 настай) Оргилоо өмнөө гаргаж хурдтай довтлогч Тамирд хүч нэмэгдүүлсэн нь зөв шийдэл байв. Мөн хаалагч Лувсанжамбааг Төмөрчөдөрөөр сольж хамгаалалтанд тоглуусан нь үр дүнгээ өгөв. Анх удаа тоглож байгаа BAMCA багийг чөлөөтэй сэлгээ хийх эрхээр хангасан тул хагас хамгаалагч Хишигбаяр, Баатар, Болдоо, Батжаргал, Дашдорж нар талбайд ээлжлэн гарч тун сайн тоглов. Харин багийн гол найдварууд Бат-Энх, Түвшинтөгс, хаалагч Төмөрчөдөр нар жижиг бэртлийн улмаас бүрэн тоглож чадсангүй. 

Хоёрдугаар үед BAMCA багийн ахлагч Цэрэндорж торгуулийн цохилтоос багтаа анхны оноо авчран улмаар урд гаргасан Оргил тун оновчтой хурдтай довтлон оноог 4:2 болгов, ингээд BAMCA багийн тоглолт илт сэргэн довтлогч Тамир хоёр удаа дараалан амжилттай довтлосноор оноо тэнцэн тоглолт тун өрсөлдөөнтэй сонирхолтой болж ирлээ. Гэвч Бэй Аэриад зохиогдсон 5 удаагийн тэмцээнээс 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж байсан “Таван Цагариг” баг тоглолтын төгсгөл хэсэгт BAMCA-ийн хаалганд нэмж 2 гоол (Бадрал, Батболд) оруулан 6:4 харьцаагаар тоглолт өндөрлөв. Энэхүү тоглолтыг талбайд "Отгон Од" багийн тоглогч Бат-Эрдэнэ, хажууд лигийн тоглогч Наранбаатар, Мандах нар мэргэжилийн ур чадвартай тун сайн шүүн явуулсны дээр тоглолтын явцыг Конкордын Баяраа маань узелээр нэгд нэгэнгүй тайлбарлан нийтэд хүргэж тусаллаа. Мөн "Калифорнийн Монголчууд" студийн зураглаач Эрдэнэбат (Эба) видео сурвалжлага хийв.

Энэ өдөр Талархалын баярын зэрэгцээ Монгол Улс тунхагладсан баярын 85 жилийн ой тохиож буй тул БАМХ-ноос тоглолтын нээлт хаалтын ёслолыг хариуцан хийсэн бөгөөд талбайд монгол дуу хуур эгшиглэн үзэгчид хөгжөөн дэмжигчид цөөнгүй байсны дээр ачаа илгээмжийн үйл ажиллагаа явуулдаг “Хоёулаа хүү” компанийн Гантуяа бага оворын монгол гэр барьж үйл ажиллагаагаа сурталчилсан бол Оакландын Эрдэнэчулуун амттай халуун шорлогоор үйлчиллээ. Мөн ослын улмаас хүнд бэртээд эмчүүлж байгаа залуу хүү Ууганбаярт хоёр баг тоглогчдоос хандив цуглуулан мөнгөн туслалцаа үзүүлсэнд тэрээр сэтгэл догдлон хариу талархалаа илэрхийлэв.     

Ийнхүү амралтын нэг өдөр Бэй Аэриагийн монголчууд зүлэг ногоон талбай дээр алаг бөмбөгийн хойноос хурд хүч авхаалж самбаагаа сорьцгоов. BAMCA баг цаашид ийм төрлийн уулзалт тоглолтыг лигийн бусад багуудтай хийхээр төлөвлөж байна. Арав хорь гучин насны зөрүүтэй эрчүүдийг ч адил тэнцүү өрсөлдүүлэн нэгэн багт нэгтгэж байдаг хөлбөмбөг гэдэг аргагүй л агуу спорт юм даа. 


Э.Эрдэнэбаярын авсан гэрэл зургийн сурвалжлагыг энд дарж эсвэл дараах сайтаар орж үзээрэй.
http://bamca.us/

 

Add comment

Уншигчдын оруулсан сэтгэгдэлд тус сайт хариуцлага хүлээхгүй болно.

Security code
Refresh