|
Зохиогч Н.Учрал
|
|
Мягмар, 01-12-2009 19:45 |
Сайн байцгаана уу Та бүхний амар амгаланг айлтгая. 86400 хэмээх нэрээр овоглон бидний хэдэн залуус 20 гаруй ажлыг зохион байгуулан эхний шатаа өндөрлөөд байгаа билээ. Биднийг эдгээр ажлуудыг хийх явцад тусалж дэмжиж байсан хүн бүрт, ялангуяа гадаадад суугаа монголчууддаа туйлаас их талархаж буйгаа илэрхийлье. Хэдийгээр хэд хэдэн сайхан ажлыг амжилттай хийсэн боловч эхлэл учраас алдсан оносон, цаашид анхаарах олон л зүйл ажиглагдсан ба та бүхнийхээ өгсөн урам, дэмэнд зоригжин, шүүмжийг нь тунгааж бидний дараагийн ажил чухам юунд чиглэх вэ хэмээн ихэд эргэцүүлсэний үр дүнд нэгэн томоохон гэгээлэг зүйлийг эхлүүлэхээр зориг шулуудаад байна.
Гадаадад амьдарч, ажиллаж буй адилхан л нэгэн монгол залуугийн хувьд миний бие та нарынхаа бодол санаа, зовлон бэрхшээл, хүсэл мөрөөдөл гээд нандин зүйлсийг жаахан гадарлах хэмжээнд яваа гэж боддог.
Бага ч болов зав л гарвал интернэтээр аялаж монгол мэдээ уншин монгол кино үзээд л, өөрийн блогруугаа нэвтэрч нийтлэл нэмэн сэтгэл санаагаа хуваалцдаг шүү дээ. Тэрхүү олон нийтлэлийг уншихаар сэтгэл догдолмоор, уйлмаар, бахархмаар санагдана. Ямар ч эрдэмтэн, зохиолч яруу найрагч нараас үл дутна. Гэтэл энэ бүхнийг монгол буй хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй нь харамсалтай. Зүгээр л гадаадад ажиллаж амьдарч байгаа хүмүүс гэхээр л бараг англид шууд буугаад англи хэлтэй болчихдог, АНУ-д очоод л баяжчихдаг гээд л ихэнх хүмүүс бодно. Энэхүү өрөөсгөл ойлголтыг тэдгээр хүмүүс өөрсдөө үзэж байж л мэдрэх болохоос хэзээ ч сонсоод бол ойлголт нь өөрчлөгдөхгүй.
Хүн эх нутгаасаа хол байхаараа л төвлөрч бясалгаж хайртай бүхнээ улам илүү мэдэрч хайр нь биелэлээ олж тэс өөр мэдрэмжээр аливаад ханддаг болдог юм шиг. Хэзээ ч өмнө нь эх орны тухай дуу сонсоод догдолж байгаагүйгээрээ догдолж бусдаас эх нутгаа өмөөрч чин сэтгэлээсээ түүнээс болж муудалцан бухимдаж за тэгээд олон сайхан санаа олоод л хурдан монголдоо очоод хийж бүтээмээр санагдана. Энэ бүхэний өмнө нэг л хана хэрэм босдог нь “ За би очоод яг юу хийх вэ? Танил тал ч байхгүй яаж ажилд орох билээ” гээд л нэг л гарцаа олохгүй будилах тэр л зүйл.
Эдгээр олон зүйлсийг ургуулан бодсоор миний бие нэгэн санааг олж монгол орны ирээдүйн хөгжил цэцэглэлтийг тодорхойлж чадах асар том хүч болох гадаадад байгаа монголчуудынхаа оюуны нөөцийг ашиглан төрөл бүрийн төслүүд хамтаараа бичин төр засагтаа хүргэх тэдний бичиж буй нийтлэлүүдийг сурталчлах интернэт конференцүүд зохион байгуулах, нийтлэлүүдээс бүрдсэн сонсдог сд гаргаж монголд буй хүмүүстээ хүргэх, монголд буй аж ахуйн нэгж байгууллагуудтай холбож өгөх,дэлхийн олон оронд монгол судлал, өв соёлыг сурталчлах тал дээр монголчуудыг холбоод, соёлын төв, нийгэмлэгүүдтэй нягт хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг санаачлан зохион байгуулахаар зориг шулуудан “Дэлхийн монгол залуучуудын өв соёлын нийгэмлэг” хэмээх төрийн бус байгууллагыг байгуулахаар болоод байна.
Энэхүү нийгэмлэг мэдээж ашгийн бус нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага бөгөөд ямар нэгэн улс төрийн нам эвсэлээс хараат бус залуучуудын санал санаачлаган дээр үндэслэн байгуулагдаж байгаагаараа онцлог юм. та бүхнийгээ бидэнтэй хамтран ажиллаж нэгдэн нийлж эх орны гэрэлт сайхан ирээдүйг бүтээлцэхээр гар бие оролцоосой хэмээн чин сэтгэлээс хүсч байна. Бид удирдах зөвлөлдөө олон оронд ажиллаж буй монголчуудынхаа төлөөллөөс оруулж буй бөгөөд танай холбооны тэргүүн, эсвэл нэг санал болго хүний товч анкет зургийг явуулж болох эсэх талаар санал тавьж байна.
Мөнх хөх тэнгэр биднийг ивээх болно. Монгол өв, соёлоо хамтдаа авч үлдэхийн төлөө бүгдээрээ нэгдэцгээе.
Жич: Саналууд болоод биднийг дэмжиж гишүүнээр элсэх хүсэлтэй хүмүүс
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү
мейл хаягаар өөрсдийн товч танилцуулгын хамт илгээнэ үү? Ямар нэгэн төлбөр шаардахгүй. Зөвхөн таны сэтгэл байхад хангалттай. Манай байгууллага 2010 оны 1 сард нээлтээ хийх бөгөөд та бүхнийг анкетаа явуулваас нээлтэн дээрээ танилцуулах болно. Одоогоор бидэнд дэлхийн хэд хэдэн орны монголчуудын холбоо, соёлын төвүүд дэмжих саналаа ирүүлээд байгаа.
Та бүхнийг хүндэтгэсэн: 86400 аян төслийн удирдагч Н.Учрал - UK London хот утас: 07929955881 |