|
Эрхэм хүндэт БЭЙ АЭРИАГИЙН МОНГОЛЧУУДАА! |
|
|
|
|
Зохиогч Цэрэндорж
|
|
Бямба, 06-02-2010 19:41 |
|
Ta бүхэндээ ирж буй 17-р жарны “Гийн урвагч” хэмээх Төмөр бар жилийн сар шинийн мэнд дэвшүүлж Элгээрээ энх амгалан, Төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
Бэй Аэриад суугаа ахмад настангуудаа хүндэтгэн золгох нийтийн золголтонд шинийн нэгний өглөө аав ээж ах дүү настан буурлуудаа дагуулан хүрэлцэн ирэхийг урьж байна. Золголт 2010 оны 2 дугаар сарын 14-ний Ням гарагт 11 цагаас Ажаа гэгээний төв дээр болно. Золголтын дараа лам нар хишиг даллага авах ном уншиж БАМХ-ноос ахмадуудаа цайлан гарын бэлэг гардуулна.
Жил жилийн сар шинийн өглөө настан буурлуудаа хүндэтгэн хийж ирсэн энэхүү золголтонд бэлтгэх ажил гар бие оролцсон БАМХ-ны тэргүүлэгчид, болон хувь хүмүүст талархалаа илэрхийлье. Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо Хаяг: 610 16 th Street, Suite # 225, Oakland, CA 94612
|