|
Сеатл хотын монголчуудын сониноос |
|
|
|
|
Зохиогч Цэрэндорж
|
|
Даваа, 08-02-2010 11:22 |
|
Сеатл хотоос манай сурвалжлагч С.Түвшинтөгс мэдээлж байна.
Ням гарагт Сеатл хотын монголчууд сар шинийн баярыг угтан Монгол Улсын начин П.Эрдэнэбаярын нэрэмжит үндэсний бөхийн бооцоот барилдаан зохион байгууллаа. Уг барилдаанд хүчит 16 бөх зодоглож оноолтоор барилдсанаас Ванчинсүрэн түрүүлж Пүрэв-Очир үзүүрлэсэн байна. Барилдааныг Сеатл хот орчимд ажиллаж амьдарч буй 50 гаруй монголчууд хүрэлцэн ирж үзэжээ. Сеатл хотноо суугаа Монгол Улсын начин Пүрэвийн Эрдэнэбаяр, дугуйн спортын ОУХМ Ганболд нар энэхүү бооцоот барилдааныг уламжлал болгон америкт аж төрж байгаа монголчуудынхаа дунд зохион явуулахаар төлөвлөж буй ажээ. Мөн бооцоот тэмцээний үеэр цас зудны бэрхшээлтэй байгаа малчиддаа туслах хандив цуглуулсан байна.
Барилдааны үеэр тааралдаж танилцсан хоёр америк залуучуудын тухай бас нэгэн мэдээ дуулгая. Адал явдалт аялал сонирхдог Брайн нарын хэсэг залуус гэр бүлийнхээ хамт америкийн баруун эргээс машинаар гараад Европ Ази тивийг дамжин 10.000 миль зам туулан Монголын говь хүртэл аялал явахаар бэлтгэж буй юм байна. Тэд одоо аялалд унах машин тэрэг бусад холбогдох зүйлсээ худалдан авахаас эхлээд бэлтгэл ажилдаа ороод байгаа бөгөөд тэдний аялал эхлэхэд 160 хоног үлдээд байгаа юм байна. Аялалын нэр нь "Baatar Hero". Тэдний тухай дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү?
Сеатл хотноо яваа манай сурвалжлагч С.Түвшинтөгс тус аялалын багынхантай уулзаж дэлгэрэнгүй ярилцахаар төлөвлөж байна. Аялалын маршрутын зургийг цааш унших гэдэг хэсэгт дарж үзэж сонирхож болно.

|