Tа эх орон руугаа хэзээ буцах гэж байна?
 
Bay Area Mongolian Communiti Association
АМХТ
mongold.mn
www.mongoliaphotogallery.com
shudnii_emneleg
GrandkhaaN
Omega Phone Card

Сайтад зочилсон

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр45
mod_vvisit_counterӨчигдөр517
mod_vvisit_counterЭнэ долоо хоног1753
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоног3579
mod_vvisit_counterЭнэ сар4328
mod_vvisit_counterӨнгөрсөн сар15495
mod_vvisit_counterНийт177610

Сайтад холбогдсон

Одоогоор 9 зочин холбогдсон

Шинэ сэтгэгдэлүүд

  • ali ali ni uur uuriin amidral ruugaa yavj baigaamu...
  • Wow. Estoi hoorhon hiij, zov asuudal hondson baina...
  • yunii turuund ta 2rt amjilt xusie zuragnaas xarxad...
  • Bataa Selengee hoyortoo amjilt husey, sain yavaa y...
  • ehner ohin yahaar bolchiboo. za za

Mart dictionary



 
Сурвалжлага
Монголоо санан дуулсан үдшийн тэмдэглэл PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Даваа, 06-07-2009 11:34

Америкийн тусгаар тогтнолын баяраар сайхан амарцгаав уу?
Бямба гарагт Оакланд хотноо “Монголоо санан дуулъя
” нэртэй уран бүтээлийн тоглолт цэнгүүн урамтай сайхан боллоо. Соёл урлагийн их сургуулийг дуулаачийн мэргэжилээр төгссөн ангийн андууд Д.Өнөрбаатар, Ц.Батхуяг нар Америкийн баруун эрэгт хамтарсан тоглолтоо ийнхүү амжилттай эхлээд байна.

Эгшиг аялгуу бүхэнд нь эх нутгийн салхи шингэсэн энэ үдшийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн монголчууд маань залуу дуучидтай хамтдаа дуулж ханатлаа бүжиглэн амралтын нэгэн үдэш ая дуугаар нутгаа санан амьсгал
ав.

Тоглолтын салхийг хагалж Нюанс хамтлагын дуучин Өнөрөө “Аялгуут нутаг”, мөн өөрийн зохиосон нэгэн шинэ дууг, Хуягаа “Сайхан Монгол орон”, “Ононы шугуй” дуугаа дуулмагц үзэгчид тэдний дараагийн дуулсан дуу бүрийг даган түрж гарлаа.
Авъяаслаг залуус тоглолтынхоо дундуур дуулаачийн эрдмийг заалгасан багш нараа дурсан сэтгэлийн үг хэлцгээв. Өнөрбаатарын багш нь Үндэсний дуурь бүжгийн театрын гоцлолд дуучин “Зэрэг нэмэхийн өмнө” киноны Долдойн дүрээр олны сэтгэлд хоногшсон, гавъяат жүжигчин Жамъянжав гуай юм байна. Харин Батхуягын багш бол эх орондоо төдийгүй дэлхийд “монголын аргил хоолойт” хэмээх нэрээр танигдан хүндлэгдсэн Монгол Улсын ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Пүрэвдорж агсан ажээ. Батхуяг – Би тэр агуу хүний отгон шавийн нэг, багш минь өндөр настай хэдий ч надад хичээлээ заахаар таягаа тулаад ирдэг байсан даа … хэмээн дурссан. 

Тоглолтын дундуур Батхуягын охин Болороо аавдаа зориулж хөгжим найруулгыг нь өөрөө гардан хийсэн Vanessa дууг дуулж сайхан бэлэг барив. Тэрээр бас аавынхаа тоглолтыг сонирхуулахаар Америкт анх ирээд сагсан бөмбөг заалгасан дасгалжуулагч багшаа урьсан нь үзэгчдийн дундах “гадаадын” ганц хүн байлаа. Өвөр эгнээнд суугаа биерхүү хижээл эртэй танилцаж хэдэн үг солиход – Намайг Морел Смит (Morrel Smith) гэдэг, би Болороог Линколн бага сургуульд (Lincoln Elementary) орсон цагаас сагсан бөмбөг зааж байна, Болороо маш олон талын авъяастай идэвхтэй сайн хүүхэд, манай багийн шилдэг тоглогч хэмээн магтаалын үг харамгүй урсгав. Монгол хүүхдүүд маань хаа ч очсон сурлага, урлаг, спортыг хослуулан хиймортой сайн явааг сонсоход таатай.   

 
Шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөж буй түүхэн агшин манай дуранд PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Бямба, 20-06-2009 23:55

Шинэ ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тангараг өргөн албандаа орж байгаа ёслолын ажиллагааг Сүхбаатарын талбай дээрээс
манай фото сурвалжлагч цахим хальснаа буулган илгээснийг энэхүү зургийн доор байгаа цааш унших гэдэг дээр дарж үзэж сонирхоно уу?

 
Лос Анжелесийн бизнесийг дэмждэг байгууллагууд Монгол бизнесийнхэнд тусална. PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Д.Бишүүгарам   
Пүрэв, 30-04-2009 18:43
Өнгөрч долоо хоногт Америкийн Монголчуудын дунд олон үйл явдал өрнөсний нэг нь Америк дахь Монгол бизнесийнхэний Лос Анжелес дахь уулзалт байлаа. Энэ арга хэмжээг Америк дахь Монголчуудын Худалдааны Танхим, Лос Анжелес орчмын Монголчуудын Холбоо хамтран зохион байгуулав. АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ ч энэ арга хэмжээг дэмжиж оролцов. “Mongolian Business Workshop in Los Angeles and Southern California” нэртэй арга хэмжээ эндхийн Засаг Захиргаа, Бизнесийг дэмждэг байгууллагуудын мэдээллээр эхэлсэн юм.

Хамгийн эхний мэдээллийг “Asian Pacific Islander Small Business Program”-ийн захирал Коокэ Сүнө гуай хийв. Тэрээр “олон үеийн дээд өвөг маань Монгол юм шүү гэж аав маань надад хэлсэн” гэсэн халуун дотно үгээр  яриагаа эхэлж жижиг (small), бичил (micro) бизнес эхлүүлэх, эрхлэн хөгжүүлэх талаар бүх талын мэдээлэл өгч хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр “micro business”-ийн орчилд сайн ажиллах хэрэгтэй гэдгийг Монголчууд бидэнд сануулан хэлж байсан. Ер нь АНУ-д “Small business” ангилал зөвхөн хүн хүчний хувьд л гэхэд 100 хүртэл ажилтантай байдаг бол “micro business” ангилалд арав хүртэл ажилтантайгаас эхлээд гэр бүлийн эрхэлдэг “mom and pop business”-ийг хүртэл хамруулан ойлгодог байна.