АМХТ
richmong dental
Green card
Mongolian Youth International
www.mongoliaphotogallery.com
Omega Phone Card

Санал асуулга

Ардын хувсгалын 88 жилийн ойн баяр Наадамд хэн түрүүлэх вэ?
 
Zamdaan
Баяр НАААДМАА баруун эрэгт сайхан тэмдэглэцгээе! PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Мягмар, 30-06-2009 21:27



Голден гэйт паркийн "Old speedway" хэмээх талбайд 7-р сарын 11 өдөр Бямба гарагт 10:00 AM - 5:00 PM цагийн хооронд Бэй Аэриагийн 2009 оны НААДАМ-ын ажиллагаа явагдана. Өмнөх жилүүдэд наадам хийж байсан энэ талбайд хэрхэн хүрч очих, машин тэрэгээ зогсоолд тавих талаар хуучин очиж байсан хүмүүс сайн мэдэх байхаа. Талбайн машины зогсоол дахь зай бага тул энэ жилийн хувьд зөвхөн худалдаа үйлчилгээ явуулах, ачаа тээш буулгах зориулалтаар ашиглахыг зөвшөөрч байна. Машин тэрэгээ ойр орчимд замын тэмдэглэгээг сайтар нягтлаад тавих шаардлагатай боллоо.

Наадмын талбайд хүнсний болон бэлэг дурсгалын худалдаа явуулж бизнес хийх байгууллага хувь хүмүүс $80 хураамж, $50 цэвэрлэгээний депозит (барьцаа) төлж талбайд байрлах газраа аван сүүдрэвчээ барина. Цэвэрлэгээний $50-ыг наадмын дараа байралсан талбайгаа бүрэн гүйцэд цэврэлсэнийг шалган буцааж олгоно. Хураамжийг (510) 710 1009 тоот утсаар Түмээтэй яриад төлөөрэй. Мөн хураамж төлөх үедээ хүнсний худалдаа явуулах эрүүл ахуйн санамжтай танилцан гарын үсэг зурах шаардлагатай. Одоогоор Наадмын үеэр хоол хуушуураар үйлчлэхээр Оакландын Монгол хоолны газар захиалгаа өгөөд байна. 

Наадмын төв асар болон бөхийн хөлийн цэцгийн хоёр талаар тойруулан 20 майхан барих газрын зөвшөөрөл олгох тул наадмын төв талбайд майхан барих байгууллага хамт олон, хувь хүмүүс $40-ын талбайн хураамж төлж захиалгаа яаралтай өгнө үү? Захиалгаа өгч хураамж төлсөн дараалалаар талбайд майхан барих байрлал олгогдоно. Дараах утсаар (925) 726 8515, (925) 285 3343 Түвшинтэй ярьж захиалгаа яаралтай өгнө үү? Одоогоор Конкорд, Сакраменто хотын наадамчид, барилгын засвар үйлчилгээний хамт олон захиалгаа өгч талбайд байрлалаа аваад байна. Хөлбөмбөгийн багууд зэрэг олон нийтийн байгууллага болон хувь хүмүүс захиалгаа яаралтай өгнө үү. Баяр наадмын талбайд байрлал сайтай газар майхнаа босгож идээ шүүсээ бэлтгэн тав тухтай суух энэхүү боломжийг ашиглаарай. 

Энэ жил наадмын төв талбайг тойруулан Бэй Аэриад Монголчуудын дунд үйл ажиллагаа явуулж байгаа олон нийт, бизнесийн байгууллага, компани, төсөл хэрэгжүүлэгч нарын сурталчилгааны самбар (баннер)-ыг нэгдсэн стандарт хэмжээний дагуу хийлгэж байрлуулах тул (415) 509 0494 тоот утсаар Цэрэндоржтой ярьж өөрсдийн компанийн эмблем лого бүхий сурталчилгааны самбарын захиалгаа өгнө үү? Сурталчилгааны самбар хийлгэх зардал $120-ыг захиалагч гаргах ба талбайд үнэ төлбөргүй байрлуулна. Зураг эмблэмээ Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү хаягаар имэйл бичиж явуулаарай. Одоогийн байдлаар БАМХ, Замдаан сэтгүүл, ачаа тээвэр зуучлалын Англофрейд компани, тээвэр зуучлал явуулдаг Зоригоо Солонгоо нарын "Силк роуд" компани, баруун эргийн монголчуудын мэдээлэлийн БАМОНС веб сайт, онлайн худалдааны "Бэй Шоп" дэлгүүр сурталчилгааны самбараа төв талбайд байрлуулахаар захиалга өгөөд байна.

Наадам зохион байгуулах комисст хүмүүсээс дараах хандив өргөөд байна.

Одоогийн байдлаар олон нийтийн байгууллагаас:

Өсвөр Үеийн "ГЭР" төвөөс дааганы уралдаанд оролцох 10 хүүхдийн бэлэг.
Сан Франциско хот дахь Евангелын цуглаанаас (IMCC) - $ 200
Оакландын Христийн сүмээс - $100


Хувь хүмүүсээс:

П.Батмөнх Л.Цолмон нар (Милбрай) хүүхдийн хийлдэг тоглоомын (Jump house) зардлыг даахаар болсон.
Э.Эрдэнэбаяр (Мораго) - $200
Даваа, Нараа нар (Оакланд) - $100
С.Түвшинтөгс (Валнут Грийк) - $100
Ц.Хишигбаяр (Сан Франциско) - $100
Ш.Баатар - (Сан Франциско) - $100
Ч.Нямдаваа (Монтайн вию) - $100
Д.Эс-Олдох (Оакланд) - $50
Лувсанхайдав гуай (Оакланд) - $45
Д.Цэрэндорж (Сан Франциско) - $100
 
Т.Мөнхөө, Ц.Эрдэнэчимэг (Сан Франциско) - $100,
С.Баяраа, Ариунаа (Конкорд) - $50
Найрамдал ("Бэй Шоп" дэлгүүр) - Түрүү бөхийн байд хивс
Оюун, Мөнх-Очир (Англофрейд компани) - $200
Сүрэнхорлоо, Батжаргал нар (Эл Серито) - $300
Төмөрсүх, Долгорсүрэн нар (Сан Матео) - $100

Цоодол гуай (Сан Франциско) - $ 100

Наадмын хөтөлбөр, талбайн бусад зохион байгуулалт, тайз чимэглэл, урлагын тоглолт, бөхийн барилдаан, хүүхдийн барилдаан, шагайн харваа, спортын уралдаан тэмцээн, хүүхдийн хийлдэг тоглоом зэрэг олон асуудлаар санал бодлоо хэлж хувь нэмэрээ оруулах, хандив туслалцаа үзүүлэх хүмүүс зохион байгуулагчидтай холбоо барина уу? Наадмын зар, урилга удахгүй бэлэн болох тул та бүхэн цаг заваа эртнээс зохицуулж америк найз нөхөд хамт олноо урьж бэлтгэцгээнэ үү?

Бэй Аэриа НААДАМ 2009 зохион байгуулах комисс
Утас: (415) 272 3003, (925) 726 8515, (415) 823 4605, (415) 596 9541

Сүүлд шинэчлэгдсэн ( Лхагва, 01-07-2009 01:19 )
 
Бэй Аэриагийн Монголчуудын НААДАМ 2008 PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Бямба, 27-06-2009 20:35

Америкийн баруун эрэгт суугаа Монголчууд үндэсний их баяр наадмаа Сан Франциско хотын Голден гэйт цэцэрлэгт хүрээлэнд тэмдглэсээр ирсэн уламжлал арав гаруй жил үргэлжилж байна. Дараа жилийн наадам даанч хол байна даа гээд тарж байсан саяхан, цаг хугацаа гэдэг цахилан одсоор байна. Урд жилийн баяр наадмын дурсамжаа сэргээн дурсацгаана уу?

Наадмын бичлэгийг энд дарж үзнэ үү?

Өнөөдөр баяр наадам зохион байгуулах хуралд хүрэлцэн ирсэн монголчуудаас хандив туслалцаа үзүүллээ. Тухайлбал Сан Франциско хотын Т.Мөнхөө, Ц.Эрдэнэчимэг нар $100, Конкорд хотноо суугаа С.Баяраа Ариунаа нар $50, oнлайн худалдааны "Бэй Шоп" дэлгүүрийн эзэн Найрамдал түрүү бөхийн байд хивс хандивлаж Валнут грийк хотноо суугаа тээвэр зуучлалын "Англофрейд" компанийн төлөөлөгч Оюун, Mөнх Очир нараас $200, Эл Серито хотын Сүрэнхорлоо, Батжаргал нар $300, Сан Мартио хотын Төмөрсүх, Долгорсүрэн нар $100 наадам зохион байгуулах ажилд хандивлаж бидний ажилд тусалсанд гүнээ талархан нийт монголчуудынхаа өмнөөс баяр хүргэе! 

БАМХ (Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо)

Сүүлд шинэчлэгдсэн ( Мягмар, 30-06-2009 10:58 )
 
Сайхан сэтгэл сүүн мөртэй PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Пүрэв, 25-06-2009 17:26
Улиран одох цаг бүхэн нэгэн насыг минь сайн муу дурсамжуудтай хамт аван оддог ч сэтгэлийн гүнд хадгалагдан үлддэг хэзээ ч мартах ёсгүй, ямагт дурсан санаж баярлаж явах нандин зүйл бас байдаг.

Өөрийн амьдралд тохиолдсон бүхнийг үдэн гаргаж, угтан авах бүрдээ хүн гэдэг ухаажиж, хайрлах хайрлуулахын ухаанд суралцдаг гэж нэгэнтээ уншиж байсан санагдана. Хүний амьдралд хэлж ирдэггүй хийсэж ирдэг өвчин зовлон элдэв бэрхшээл хэзээ ч тохиолдож болох  билээ. Одоогоос жил гаруйн өмнө миний халамжит хань, алаг үеийн минь ачит аав Баяраа маань ажлаа хийж аваад гэмт этгээдүүдийн халдлаганд өртөж ухаангүй эмнэлэгт хүргэгдэн амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан тэрхүү аймигтай хар дарсан зүүд мэт өдрүүдийг эргэн дусахаас ч эмээж байна.


Хөрст дэлхий хөмөрсөн мэт болсон тэр үед хатуу бэрхий өмнө туйлдахдаа - Би яагаад ингэж зовох ёстой юм бэ?... гэж бодох үе зөндөө гарсан. Гэхдээ өвдөж шаналсан ханиа, бид хоёрын бие биеэ хайралсан хайран дундаас ургасан 2 бяцхан хүүгээ, хажууд минь хань түшиг болсон сайхан сэтгэлт, элэг нэгт ахан дүүс та бүгдийгээ бодох тусам, би энэ бүгдийг туулж гарах ёстой, гэр бүлээ урьдын амьдралд нь эргүүлэн аваачиж хүнд бэрх цагт биднийг ачилж туслаж байсан тэр сайхан хүмүүсийн ачийг заавал хариулах ёстой гэж бодох тусам зоригжин хатууждаг юм билээ.
Тэр сайхан хүмүүсийн тус дэмжлэг, сайн эмнэлэг, бахархамаар сайн эмч, асрагч, сувилагч нарын ач гавъяагаар Баяраа минь олон удаагийн маш хүнд мэс засалуудыг даван туулж хэдхэн хоногийн өмнө сүүлийн хагалгааг амжилттай хийлгээд биднийгээ баярлуулан эдгэрч илааршиж сууна. 

Ээж аав, элгэн садан, эх орноосоо алсад хүний нутагт амьдарч яваа бидэнд хэн нэгийгээ сайн явхад нь цугтаа баярлаж, зовж зүдрэхэд нь туслаж дэмждэг тийм л найз нөхөд, хамт олон үнэхээр хэрэгтэй байдаг юм билээ. Тийм сайхан хамт олны нэг бол манай гэр бүлийн амьдарч суугаа Конкорд хотынхон юм шүү. Тэдний дундаас бидэнтэй үргэлж хамтдаа байсан Цэвэлмаа, Рэнцэнноров, Энхжаргал эгчдээ хязгааргүй их баярласыгаа дахин хэлье. Мөн Сүхээ ах, Гэрэлхүү ах, Түмээ ах, Замдаан сэтгүүлийн Цэрэндорж ах, Энхтүвшин ахдаа чин сэтгэлээсээ баярлаж байна. Би бас энд нэгэн зүйлийг заавал хэлж үлдээхийг хүсэж байна. БАМХ ернь Монголчуудын Холбооны тухай хүмүүс дуулж мэддэгч яг чухам ямар хүмүүс юу хийж явдагийг нь сайн мэддэггүй юм шиг санагдсан (зөвхөн миний хувийн бодол юм). Жишээ нь би өөрөө урьд нь тэдний талаар сайн мэддэггүй л байсан. Тэр хүмүүс бидний жаргаж зовох альч үед хамт байж туслаж дэмжиж бидний мэдэхгүй олон зүйлийг хэлж өгч бас зохион байгуулж, та бидний төлөө цаг заваа харамгүй зарцуулж явдаг хүмүүс гэдгийг би сайн ойлгосоон.
Бидний төлөө гэсэн сэтгэлтэй холбооны идэвхтэн хэдэн хүмүүсээ дэмжин юу хийж зүтгэж байгаагыг нь ойлгож ганц ч болов ажилд нь туслаж явмаар санагддаг. Дүү нь та нартаа баярлаж явдаг шүү, ажлын амжил эрүүл энхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.
 

БАМХ, Сакраменто хотын Монголчуудын Холбоо, Монгол Христийн сүмийн хамт олон, Бэй Аэриагийн шагайн харваачид Тогтохжав, Байгал, Товууч, Болдбаатар, Энхбат, Батсайхан, Ганболд, Батгэрэл, Даваа, Амгаланбаатар, Жаргалтүвшин, Энхтөр, Оюунчимэг, Энхнаран, Оюунтуяа, Оргил, Мэндээ, Оюунгэрэл, Загдаа, Түвшинтөгс, Түвшин, Гантулга, Энхтуяа, Цэрэн, Мөөгий, Оюнбилэг, Нандиа, Эрдэнэбат, Нараа, Түвшин, Бадрах, Энхбаатар, Оюука, Алтаа, Болдоо, Тогос, Догоо, Нансалмаа, Амараа, Цолмон, Дамбаа, гар бөмбөгийн баг хамт олон, Дандар, Загдхорол, Стив, Бат-Эрдэнэ, Золоо, Энхүүш, Баяраа, Бааснаа, Бааска, Тогтох, Гантуяа, Эска, Сайнбилэг, Жак нар болон та бүгдийн гэр бүлд маш их баярлалаа.

Сайхан сэтгэл хэзээд сүүн мөртэй байдаг юм байна. Хань минь бүрэн эдгэрч хамт олныхоо дунд эргэн ирж байгаад та бүгдийн оруулсан тус дэм их шүү, хэзээд санаж явах болноо.
 


Та бүгдийгээ хүндэтгэсэн С.Баяраагийн гэр бүлээс

Сүүлд шинэчлэгдсэн ( Пүрэв, 25-06-2009 17:40 )
 
"ГЭР" хүүхдийн төвөөс санаачилсан нэгэн төслийн сурвалжлага PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч UNE студи үзүүлж байна   
Лхагва, 24-06-2009 15:01
Сүүлд шинэчлэгдсэн ( Лхагва, 24-06-2009 15:04 )
 
Мораго хотноо суугаа авъяаслаг гэрэл зурагчин Э.Эрдэнэбаярын сайтад зочлоoрой PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Мягмар, 23-06-2009 11:24

Сүүлд шинэчлэгдсэн ( Мягмар, 23-06-2009 11:55 )
 
Баруун эргийн Монголчууд баяр НААДАМ-даа бэлтгэж байна PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Даваа, 22-06-2009 11:46

Бэй Аэриад баяр НААДАМ тэмдэглэх комисс Ням гарагт Оакланд хотноо хуралдан ажил үүргийн хувирлалт хийлээ. Голден гэйт паркийн "Old speedway" хэмээх талбайд 7-р сарын 11 өдөр Бямба гарагт 10:00 AM - 3:00 PM цагийн хооронд Бэй Аэриагийн 2009 оны НААДАМ-ын ажиллагаа явагдана. Өмнөх жилүүдэд наадам хийж байсан энэ талбайд хэрхэн хүрч очих, машин тэрэгээ зогсоолд тавих талаар хуучин очиж байсан хүмүүс сайн мэдэх байхаа. Талбайн машины зогсоол дахь зай бага тул энэ жилийн хувьд зөвхөн худалдаа үйлчилгээ явуулах, ачаа тээш буулгах зориулалтаар ашиглахыг зөвшөөрч байна. Машин тэрэгээ ойр орчимд замын тэмдэглэгээг сайтар нягтлаад тавих шаардлагатай боллоо.

Сүүлд шинэчлэгдсэн ( Ням, 28-06-2009 07:13 )
Цааш унших...
 
Монголчууд гардан тулааны тэмцээнд гарамгай амжилт үзүүллээ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Ням, 21-06-2009 12:57



Бэй Аэриагийн Монголчуудын бас нэгэн бахархал бол ноднин жил байгуулагдсан Бие хамгаалах урлагын "Дашаа Доожо" дэвжээний тамирчин хүүхэд залуучууд билээ. Тэд саяхан 2009 оны Кальфорн мужийн Киокушин каратэгийн 5 дахь удаагийн нээлттэй тэмцээнд тун амжилттай оролцлоо. Тэмцээнд 7 дэвжээний 100 гаруй тамирчин оролцсон авхаалж самбаа, арга техникээ сорин өрсөлдсөн байна.

Сүүлд шинэчлэгдсэн ( Даваа, 22-06-2009 12:05 )
Цааш унших...
 
Шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөж буй түүхэн агшин манай дуранд PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Бямба, 20-06-2009 23:55

Шинэ ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тангараг өргөн албандаа орж байгаа ёслолын ажиллагааг Сүхбаатарын талбай дээрээс
манай фото сурвалжлагч цахим хальснаа буулган илгээснийг энэхүү зургийн доор байгаа цааш унших гэдэг дээр дарж үзэж сонирхоно уу?

Сүүлд шинэчлэгдсэн ( Даваа, 22-06-2009 11:44 )
Цааш унших...
 
“Richmond” Шүдний эмнэлэг хөнгөлөлт зарлажээ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Ундрал   
Бямба, 20-06-2009 10:42

Таны сонорт: Калифорния мужийн Эрүүл мэндийн үнэ төлбөргүй даатгал болох “Medical“ програм нь 2009 оны 7 сарын 1-ээр хаагдах болсонтой холбогдуулан даатгалгүй болж байгаа болон даатгалд хамрагдах боломжгүй хүмүүст xамгийн хямд үнийн үйлчлүүлгээг санал болгож байна. Манай xамт олон та бүxний хүсэлд нийцүүлэн урт xугацааний зээлийг 0% xүүтэйгээр олгон шүдний бүх төрлийн эмчилгээг хийнэ.

Тусгай урамшуулал
Үнэ төлбөргүй зөвлөгөө, шүд цэвэрлэгээ -ердөө $49
мөн таны шүдийг үнэ төлбөргүй шалгаж үзэx 1-цагийн дотор шүдийг цайруулаx үйлчилгээ -ердөө $350      

Даатгалгүй өвчтөнүүдэд: бүxий л үйлчилгээ25% - 30% xөнгөлнөБүx төрлийн даатгал болон кредит картууд зөвшөөрөгдөнө. 



           Косметик шүдний эмчилгээ               
           Шүдний өнгөр цэвэрлэгээ   
           Амны хөндийн эрүүл ахуй, буйл үрэвслийн эмчилгээ       
           1-цагийн xиймэл шүдний засвар                  
           1-өдөрт багтааж xиймэл шүд суулгалт     
           Уян чанарын xиймэл шүд суулгалт         
           Шүдний гажиг, согог засал                          
           Шүдний Имплант суулгалт
           Шүдний холбоос эдийн үрэвсэл 

“Richmond” Шүдний эмнэлэг
Утас:
(415)-410-9795

хаяг: 4312 Geary Blvd. (7 ба 8-дугаар өргөн чөлөөний xооронд)
www.richmonddentalcare.com

Сүүлд шинэчлэгдсэн ( Даваа, 22-06-2009 11:38 )
 
Америкийн Монголчуудын шагайн 2-р тэмцээн Сан Францискод болно PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Бямба, 20-06-2009 08:08

Америкт амьдран суугаа Монголчууд маань спортын олон төрлүүдээр уралдаан тэмцээн тогтмол зохион байгуулж оролцох хүрээ нь өргөжин тэлсээр байна. Мөн үүний зэрэгцээ үндэсний спорт, өв соёлоо дээдлэн дэлгэрүүлж байгаа сайхан жишээ бол шагайн харваа юм. Баруун эрэгт суугаа монголчуудын шагайн харвааны баг цэц мэргэ сайтайг батлах нэгэн зүйл бол ноднин жил Чикагод хотноо зохиогдсон нийт монголчуудын шагайн анхдугаар тэмцээний алтан цом билээ. Оакланд хотноо Ажаа гэгээний төв дээр амралтын өдөр хашлага сумаа хармаалан ирж хайран цагаа харамгүй зарцуулж хараа цэцээ сорьж суудаг хүмүүс цөөнгүй болсон. Улсын харцага Жавхаа тэргүүтэй хэдэн эрчүүд уяатай юм шиг тэндээс салахаа байсан харагддаг. Хааяа Лос Анжелес хотоос хүртэл нэгэн харваач явдал суудал тааруулан ирээд яаруу сандруу буцах нь бий.

Конкорд, Албани, Аламеда, Оакланд, Сан Франциско, Сакраменто хотуудаас баг бүрдэн шагайн тойрмоо зохион тэмцээн уралдаан зохион байгуулдаг төдийгүй ноднин жил Монголын шагайн холбооны салбар Кальфрон муж дахь шагайн товчоог байгуулан албан ёсны бүртгэл тамга тэмдэгээ авсан байна. Тэдний дундаас одоогоор Улсын Хүндэт Мэргэн цолтой харваач нэг (Конкордын Д.Ганболд) төрөөд байна. Баруун эргийн шагайн товчоо баяр наадам өнгөрөөд нэгэн том тойром зохиохоор бэлтгэж байна. Энэ бол Америк дахь Монголчуудын шагайн харвааны аварга шалгаруулах хоёрдахь удаагийн тэмцээн юм.

Сүүлд шинэчлэгдсэн ( Ням, 21-06-2009 10:53 )
Цааш унших...
 
НААДАМ 2009 Сан Францискод PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Баасан, 19-06-2009 21:31

 

Бэй Аэриа хэмээх энэхүү үзэсгэлэнт эрэг тохой газар Монголчууд та бид төвлөрөн суусаар арав гаруй жилийн нүүр үзэж буй билээ. Америкийн баруун эрэгт суугаа орон орны үндэстнүүд өөрсдийн эвсэл холбоо байгуулан улс орноо сурталчлаж, хэл соёлоо дээдлэн баяр ёслолоо тэмдэглэсээр ирсэний нэг нь монголчууд бид юм. Анх арваад монгол хүн Сан Франциско хотын "Алтан үүд" хэмээх цэцэрлэгт хүрээлэнд үндэсний их баяр наадамаа тэмдэглэн соёмбот тугаа мандуулсан нь 1998 он байлаа. Тэр цагаас хойш Сан Франциско хотноо төвлөрөн арав гаруй удаа баяр наадмаа хамтран тэмдэглэж жилээс жилд цар хүрээ нь өргөжин тэлсээр мянга гаруй монголчууд хамрагдан оролцож улс орноо сурталчилдаг хэмжээнд хүрчээ.

Голдэн гэйт цэцэрлэгт хүрээлэнд сүүлийн дөрвөн жил дараалан наадам зохиосон "Old speedway" хэмээх буйд талбайд 7 сарын 11-ний Бямба гарагт наадамаа хийхээр товлон гэрээгээ хийлээ. Энэ жилийн хувьд паркийн захиргаанаас нилээд хатуу чанд болзол тавьж байгаа болно. Тухайлбал арга хэмжээгээ дуусгаад бүх хогоо нийлүүлэн ачах тусгай том чиргүүл захиалах, хогоо ачих хаях, нийтийн бие засах зөөврийн цэг 3-аас доошгүй байх, гар цэвэрлэх цэг заавал байрлуулах гээд өртөг зардал өндөртэй олон зүйлүүд байна. Бэй Аэриагийн Монголчуудын Холбооны (БАМХ) идэвхтэн гишүүд дэмжигчид голлон зохион байгуулах комиссыг бүрдүүлж ажил үүрэг хувиарлан хариуцаж Бэй Аэриад ажиллаж амьдарч буй урлаг соёл, спортынхон, нийт Монголчууд та бүхний хандив туслалцаагаар баяр наадамаа ёслол төгөлдөр тэмдэглэдэг сайхан уламжлалтай. Энэ жилийн хувьд эдийн засгийн хямрал элдэв хүчин зүйлээс шалтгаалан баяр наадмын ажиллагааг ивээн тэтгэдэг хувь хүмүүс, байгууллага одоогоор бараг байхгүй шахуу байна. Иймд үндэсний их баяр наадамаа ёслол төгөлдөр тэмдэглэн хотлоороо цэнгэн баясахад монгол хүн бүрийн дэм нэмэр хэрэгтэй болоод байна. Хүүхэд багачуудаа тоглуулах хийлдэг байшин талбайд тавих зардал гэхэд л хасас мянга хүрдэг. 

7 сарын 21-ний Ням гарагт баруун эрэгт баяр Наадамын ажиллагааг зохион байгуулах комиссыг байгуулан ажил үүргийн хувиарлалт хийх ерөнхий төлөвлөгөө гаргахаар нээлттэй уулзалт болох тул санал бодлоо нэмэрлэх, хандив туслалцаа үзүүлэх хүмүүсийг Ням гарагт 3:00 PM цагаас Оакланд хот дахь Ажаа гэгээний төв, БАМХ-ны байранд хүрэлцэн ирэхийг урьж байна. Мөн имэйл шуудангаар болон имэйл сүлжээгээр санал бодлоо чөлөөтэй хуваалцана уу. Наадамын талбайд худалдаа үйлчилгээ явуулах, зар сурталчилгаа байрлуулах журмыг наадамын хөтөлбөрийн хамт батлан удахгүй нийтэд танилцуулна.

Харийн нутагт хамтдаа тэмдэглэсээр ирсэн дэнж хотойлгох дэлхийд ганц монгол наадамаа дэлгэр сайхан хийцгээе!  
 
Жич: Хандив туслалцаа үзүүлсэн хүмүүсийг бүртгэн тооцоог нээлттэй зарлах болно.   
Харилцах утас: (415) 272 3003, (415) 823 4605, (415) 596 9541, (925) 726 8515, (510) 384 0664
Имэйл хаяг: Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү      

Сүүлд шинэчлэгдсэн ( Бямба, 20-06-2009 09:27 )
 
"Монголоо санан дуулая" тоглолтонд урьж байна. PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Баасан, 19-06-2009 11:35

Эх нутагт маань дэлгэр зуны улирал эхлээд дэнжийн цэцгүүд алаглан дэндүү сайхан байгаа. Униартан цэлийх уудам талдаа очоод цэвэр тунгалаг агаараар цээж дүүрэн амьсгалмаар санагдаж байна уу?, тэгвэл та "Нюанс" хамтлагын дуучин Д.Өнөрбаатар, дуурийн дуучин Ц.Батхуяг нарын хамтарсан "Монголоо санан дуулая" тоглолтонд хүрэлцэн ирээрэй. Сонгодог урлагын дуулаачийн мэргэжилээр хамт суралцаж төгссөн ангийн хоёр анд авъяаслаг залуусын тоглолт нутгаа санасан таны сэтгэл зүрхийг ая дууны дээж "Монголын үнэртэй салхиар" аргадан тайвшруулах болно.

Тоглолт 7 сарын 4-нд Бямба гарагт Оакланд хотын төвд байрлах Ахмадын дурсгалын ордоны тохилог том бүжгийн зааланд (Lake Merrite Dancing Center) болох гэж байна. (БАМХ-ны 2009 оны шинэ жилийн цэнгүүн, дуучин Т.Дарьжавын тайлан тоглолтын үдэшлэг зохиогдсон газар) Тоглолтын дундуур нийтийн бүжиг, диско, дал, ная, ерээд оны нийтэд түгсэн дуу хөгжим, ялгуун сайхан блюз, сонгодог аяз, яруу найргийн дээж гээд олон сонирхолтой хөтөлбөр багтаж байна.

Хоёр дуучин маань хүрэлцэн ирсэн үзэгчдийн дундаас хэд хэдэн азтан шалгаруулж гарын бэлэг гардуулна. Тоглолтын үеэр бар ажиллаж хөнгөн зууш, шар айраг, ундаа улаан дарсаар үйлчилнэ. Амраг хайртай хань, анд найз нөхдийнхөө хамт сэтгэлд хоногшсон ая дуу сонсож нэгэн үдшийг хамтдаа дуулж бүжиглэн сайхан өнгөрөөнө үү?

Хэзээ: 4 July, 2009, Saturday @ 6:00 PM
Хаана: Downtown Oakland Veterans Memorial Building
200 Grand Ave., Auditorium, Oakland, CA, 94610
Холбоо барих утас: (510)-355-5154
Үнэ: $35,




Сүүлд шинэчлэгдсэн ( Бямба, 20-06-2009 23:50 )
 
Монгол Бүсгүйчүүд Гоо Үзэсгэлэнгээ Гайхуулсан Тэр оройн Тэмдэглэл PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Д.Бишүүгарам   
Лхагва, 17-06-2009 10:44
Азийн орнуудын соёлын өв уламжлал, үнэт зүйлсийг охид бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнтэй нь хослуулан танилцуулдаг “Miss and Mrs Asia USA 2009” тэмцээн 21 дэх удаагаа болж өнгөрлөө.

АНУ-ын Калифорни мужийн Glendale хотын ALEX театрт 2009 оны 6 сарын 13-нд болсон тэмцээний тэргүүн байрын төлөө өрсөлдсөн арван бүсгүйн гурав нь Монгол байсан юм.
 Энэ жилийн тэмцээнд Сири, Ливан, Израйл, Армени, Энэтхэг, Тайланд, Өмнөд Солонгос, Япон, Монгол, Филлипини, Вьетнам, Кампожи, Тайван зэрэг орныг төлөөлөн АНУ-ын 10 мужийн 30 гаруй бүсгүй гоо сайхан, авъяас билгээрээ өрсөлдөж, улс үндэснийхээ өвөрмөц урлаг соёлын өвөөс танилцуулав. Тэмцээний Miss-ийн ангилалд 18-25 насныхан, Mrs.–ийн ангилалд гэр бүлтэй бүсгүйчүүд оролцдог юм байна. Бас бяцхан мисс ангилалаар явуулдаг ч энэ жил өнжиж байгаа гэнэ.

“Miss and Mrs Asia USA 2009” тэмцээнд Монголоо төлөөлөн Ганбаатарын Саруул, Баярсайхны Мандухай нар Мiss, Бямбадоржийн Хандсүрэн Mrs.Төрөлд тус тус оролцсон. 
Монголчууд энэ тэмцээнд өмнө нь хоёр ч удаа оролцож байсан. Тухайлбал өнгөрсөн жилийн тэмцээнд Амаржаргал гэдэг бүсгүй амжилттай оролцсон, харин энэ жилийнх шиг өргөн бүрэлдхүүнтэй, хөгжөөн дэмжигчидтэй ирж байгаагүй шүү гэж тэмцээний хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан хэлсэн юм. 

Фүүригээ дэлгэсэн Япон, Caаригаа дэрвүүлсэн Энэтхэг буюу ...

Үндэсний хувцасаа танилцуулах хэсэгт орон орныхоо онцлогыг харуулсан ганган дэгжин хувцасаараа  өрсөлдсөн юм. Япон бүсгүй улаан өнгийн гоёмсог кимоно өмссөн агаад гараа алдлан эргэлдэхэд сул унжсан ханцуйн фүүри нь дэрвэж, дотрын цагаан, хуниас нуглаасны шар, хөхүүд ил гарч өнгө хийгээд усны урсгал шиг хөдөлгөөний гайхамшигт хослолыг тайзнаа  бий болгосон бол Хятад бүсгүй   төв хэсэгтээ л модон ултай, яаж тогтож явдаг юм гэмээр гутлаараа олны сонирхолыг татав. Энэтхэг болон дундад азийн бүсгүйчүүд сааригаа дэрвүүлэн  гарч ирэхэд шооч нэг нь орныхоо даавууг нөмөрчихсөн юм уу гээд л.

Сүүлд шинэчлэгдсэн ( Бямба, 20-06-2009 09:13 )
Цааш унших...
 
Баабар ярьж байна PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Лхагва, 17-06-2009 01:07




 

 

Сүүлд шинэчлэгдсэн ( Бямба, 20-06-2009 23:20 )
 
Бэй Аэриагийн Танан охины зурсан зураг шалгарчээ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Баасан, 12-06-2009 10:57

Их британын Монголчуудын холбооноос санаачлан Их Британид суугаа Монгол Улсын ЭСЯ-тай хамтран олон улсын хүүхдүүдийн дунд зохион байгуулсан "Let's save the world of planet" сэдэвт уран зургийн уралдаанд Бэй Аэриагийн Албаны хотноо суугаа (Монгол Улсын харцага) Жавхлантөгсийн Танан охины зурсан зураг тэргүүн дэд байр эзэлжээ.
Ж.Танан охин Албани хотын Корнелл бага сургуулийн дөрөвдүгээр ангид суралцдаг, чөлөөт цагаараа уран зураг зурах сонирхолтой авъяаслаг хүүхэд ажээ. Мөн Албани хотын Э.Энхбилэг хүүгийн зурсан "California and Mongolia" бүтээл (зураг дээр) шагналт байранд шалгарчээ.  

Монгол төдийгүй дэлхийн орон орны хүүхэд багачууд бүтээлээ ирүүлсэн тус уралдааныг зураач Тодын Отгонбаяр, Цогтын Отгонбаяр, А.Баасансүрэн нар дүгнэсэн бөгөөд тэд Ж.Танангийн зурсан "Сан Франциско ба Монгол" нэртэй зургийг санал нэгтэй шалгаруулсан байна.
Сүүлд шинэчлэгдсэн ( Баасан, 12-06-2009 12:02 )
 
СОЁЛЫН ХУВЬСГАЛ Хувьсгалын тохироо PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Г.Галбадрах   
Мягмар, 09-06-2009 22:26
Аль ч улс оронд, нийгмийн хөгжлийн тодорхой үе шатанд өөрчлөлт заавал шаардагддаг. Улс орны хөгжил зогсонги болох, ард иргэдийн амьдралд нааштай өөрчөлөт гарахаа болих, ерөнхий тогтолцоо, түүний үйл ажиллагаа нь олон нийтэд таалагдахгүй болох үед, ард иргэд өөрчлөлтийг хүч эхэлдэг. Ийм өөрчлөлтийг хүсэх хүсэл, шаардлага нь хувьсгалын тохироо болон бүрэлдэнэ. Ийм хүлээлт шаардлагад нийцүүлэн гарч ирж буй хөдөлгөөн санаачлага нь олон нийтийн дэмжлэгийг хүлээж, хувьсгал болон өрнөж, хүсч буй өөрчлөлтийг авч ирдэг аж.

Монгол оронд 1911 онд болсон, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн нь, олон зуун жилд Монгол оронд ноёрхсон Манжийн дарлалыг эсэргүүцэж, тусгаар тогтнолоо олох хүсэл эрмэлзлэлээс үүдсэн. Харин 1921 оны Ардын хувьсгалын талаар,  өдгөө янз бүрээр дүгнэн тайлбарладаг ч, Монгол Улсыг тусгаар тогтнуулж, дэлхийн газрын зураг дээр өөрийн хил хязгаартай, бие даасан тусгаар улсын статусыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлсэнд гол ач холбогдол нь оршдог.

1990 оны Ардчилсан хувьсгал, монгол оронд олон жил орчин тогтнож байсан нийгмийн тогтолцоог халж, дэлхийн өнөөгийн хөгжлийн чиг хандлага руу тэмүүлсэн, эрх чөлөө, чөлөөт сонголтын төлөөх өөрчлөлт байлаа. Хувьсгал болгон өөр өөрийн аргатай. Хүчирхийлэл, цус урсгалт, бас тайван замаар гэхчилэн. Харин бид, бүгдийг туулж өнгөрүүлсэн.

1990 оны ардчилсан хувьсгалаас монголчууд их олон зүйл, өөрчлөлтийг хүлээж байлаа. Өнгөрсөн 19 жилийн хугацаанд хийгдсэн өөрчлөлт, олсон ололт багагүй байгаа хэдий ч, хамгийн гол зүйл болох шударга ёс, эрх чөлөө, чөлөөт сонголт төдийлэн хэрэгжсэнгүй. Энэ хувьсгалаас олон нийтэд хүртэх ёстой, олон нааштай үр дүнг, цөөхөн олигархууд хуйвалдан завших боллоо. Дэлхийн хөгжлийн өнөөгийн чиг хандлага, шударга ёс, шударга хөдөлмөр, иргэддээ тавих нийгмийн халамж, хүндэтгэлийн тухай, гадаадын олон оронд ажиллаж амьдарч байгаа, бас зорчиж байгаа олон  монголчууд мэдрэх болсноор, харьцуулан харж,  ийм байдалд дургүйцэж байна. Тэд өдөр хоногоор Монгол орныг бүрхэж буй, ажилгүйдэл, шударга бус байдал, хүнд суртал, авилгал хээл хахуулийн тогтолцоонд дургүйцэн бухимдаж байна.

Тэд өөрчлөлтийг хүсч байна.

Сүүлд шинэчлэгдсэн ( Мягмар, 09-06-2009 23:23 )
Цааш унших...
 
«ЭхлэлӨмнөх123456ДараагийнТөгсгөл»